gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд

2015 ОНЫ ТЕХНОЛОГИЙН ТОЙМ

А.Ихсанаа
2015-12-31
0
Twitter logo
А.Ихсанаа
0
Twitter logo
2015-12-31

2015 онд технологийн салбарт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Өнгөрч буй 2015 онд технологийн салбарт болсон бусад үйл явдлуудыг та доорх нийтлэлээс уншаарай. Шинэ мэдээллийг эхэнд оруулах үүднээс дарааллыг нь арван хоёрдугаар сараас эхлүүлсэн болно.

Арван хоёрдугаар сар - Маскын нэр түүхэнд үлдлээ

Samsung S7 утасны анхны мэдээлэл гарч эхэллээ. Албан ёсоор батлагдаагүй хэдий ч хэрэглэгчид ирэх 2016 онд энгийн S7, S7 Edge болон аль алиных нь томруулсан хувилбар болох Plus загваруудтай танилцана.

Цуу яриагаар S7 утас 4К дэлгэцтэй, нүдний торлог бүрхэвч таних системтэй, шингэн хөргөлтийн систем бүхий Snapdragon 820 чиптэйгээр худалдаанд гарах аж.

Түүнчлэн iPhone 7 утасны тухай мэдээллүүд ч цацагдаж, чихэвчийн оролт байхгүй, дуу чангалж, суллах товчлуурын оронд мэдрэгч байрлуулна гэж ярих болов. Мэдээж хэрэг мөн л хоёр өөр хэмжээтэй загвар худалдаанд гарах аж.

Apple компанийн ирэх жилийн жишиг утасны тухай мэдээлэл цацагдсанаас гадна iPhone утсанд зориулсан нэмэлт зай хураагуур бүхий гэр худалдаанд гаргасан нь олон хүний анхаарлыг татав. Утасны цэнэгийг хоёр дахин нэмэгдүүлэх хэдий ч энэ гэрийн загвар болон хийц нь хүмүүст тийм ч их таалагдсангүй.

Харин сансрын уралдааныг дараагийн үед оруулсан Элон Маск энэ л сард өөрийн нэрийг түүхэнд үлдээлээ. Учир нь Тесла, SpaceX, Solarcity компаниудыг үүсгэн байгуулагч энэ эрхэм хөөргөсөн пуужингаа босоогоор нь газардуулж чадсан юм. 

Арван нэгдүгээр сар - Алибаба 14 тэрбум ам. долларын борлуулалт хийв

БНХАУ-ын Алибаба компани өдөр ирэх тусам хүчирхэгжсээр. Үүсгэн байгуулагч Жек Ма арав гаруй жилийн өмнө өөрсдийгөө Хөх мөрний матар, харин eBay-ийг далайн аварга загастай зүйрлэж байсан бол тэд өнөөдөр eBay, Amazon-оос ч их хэмжээний борлуулалт хийдэг болжээ.

Энэ оны арван нэгдүгээр сард Хятадад “Ганц биечүүдийн өдөр” буюу хамгийн том интернет худалдаа болж ердөө 24 цагийн дотор Алибаба компани 14,32 тэрбум ам. долларын борлуулалт хийж өнгөрсөн жилийн амжилтаа 60 орчим хувиар ахиулав.

Харин Amazon 2015 оны “Кибер даваа гариг”-ийн худалдан авалтын үеэр ердөө гурван тэрбум ам. долларын борлуулалт хийжээ. Тэгвэл арван нэгдүгээр сард Raspberry Pi сангаас Zero хэмээх таван ам. долларын үнэтэй төхөөрөмжөө танилцуулж 24 цагийн дотор 20,000 хувийг борлуулсан юм.

Энэ мэт үйл явдлуудаас гадна Монголд Free Basics үйлчилгээ нэвтэрсэн нь арван нэгдүгээр сарын онцлох мэдээллийн нэг болов. Эхлээд Мобиком Корпораци Facebook-тэй хамтран интернетийн энгийн үйлчилгээнүүдийг үнэгүй хүргэх Free Basics үйлчилгээг нэвтрүүлсэн бол тэдний араас Skytel компани энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн юм.

Аравдугаар сар - Ирээдүй рүү буцсан нь

Аравдугаар сар - Ирээдүй рүү буцсан нь

2015 оны аравдугаар сар кино сонирхогчдын хувьд тун онцгой сар байсан билээ. Тэртээ 1985 онд анх дэлгэцнээ гарч байсан Ирээдүй рүү буцсан нь уран сайхны кинонд гардаг зүйлс өнөөдөр биеллээ олж чадах эсэх нь тун сонирхолтой байснаас тэр юм.

Мэдээж хэрэг машин нисэж, залуус халаасныхаа дотор талыг цухуйлгасан өмд өмсдөг загварын чиг хандлага бий болоогүй хэдий ч технологийн салбарт олон шинэ дэвшил гарчээ. Жишээлбэл нисдэг хавтан, дронууд, зүүдэг технологи гээд дурдаж болох юм.

Харин киноноос гадна Тесла компани өөрийгөө жолооддог системийг хэрэглээнд нэвтрүүлж, Dell 67 тэрбум ам. долларын худалдаа хийснээр технологийн салбарын хамгийн үнэтэй наймааг хийж, Microsoft шинэхэн зөөврийн компьютер танилцуулж, Facebook компани зургаар биш бичлэгээр өөрийнхөө Profile-ийг солих үйлчилгээг нэвтрүүлснээр 2015 оны аравдугаар сар өндөрлөв.

Есдүгээр сар - Инстаграм хэрэглэгчийн тоо 400 саяд хүрэв

Есдүгээр сар гэдэг технологийн аваргуудын хувьд тун онцгой сар. Энэ сард Google, Apple компаниуд шинэхэн төхөөрөмжүүдээ танилцуулдаг уламжлалтай болоод овоо хэдэн жилийн нүүр үзжээ.

iPhone 6S загвар болон Nexus 6P зэрэг гар утаснууд, шинэ загварын таблетуудтай хүмүүс энэ сард л танилцсан. Харин дээрх үйл явдлуудаас гадна Инстаграмын хэрэглэгчийн тоо 400 саяыг давснаар Twitter-ээс илүү олон хэрэглэгчтэй болов.

Түүнчлэн Германы авто машин үйлдвэрлэгчид болох  Audi, Porsche компаниуд ойрын жилүүдэд цахилгаан хөдөлгүүртэй машин худалдаанд гаргах тухай мэдэгдлээ. Яг энэ салбарт өнөөдөр бараг цор ганцаар гэж болох Теслагийн араас нэхэх авто машин үйлдвэрлэгчид ийнхүү хоёроор нэмэгдсэн юм.

Google, Apple компаниуд бие даасан үйл ажиллагаа зохион байгуулдаг есдүгээр сард бусад технологийн салбарын компаниуд ч гэсэн зүгээр суудаггүй. Учир нь 90 жилийн түүхтэй Берлиний Радио үзэсгэлэн мөн л есдүгээр сард болдог бөгөөд үүнийг Европын хамгийн том технологийн үзэсгэлэн гэж үздэг билээ.

Наймдугаар сар - Google биш Alphabet шүү

Facebook компани анх удаа 24 цагийн дотор нэг тэрбум хэрэглэгч сүлжээнд холбогдсон тийм нэг сар энэ онд тохиов. Facebook нэг тэрбумын баяраа тэмдэглэж байхад Google харин маш том бүтцийн өөрчлөлт хийж Alphabet хэмээх толгой компанитай болсноор Google ердөө тэдний нэг хэлтэс болон хувирлаа.

Харин Google-ийн шинэ захиралаар Сундар Пичай сонгогдсон бол үүсгэн байгуулагчид болох Ларри Пейж, Сергей Брин нар Alphabet-ийн үйл ажиллагааг хариуцахаар болсон юм.Тэгвэл Samsung компани наймдугаар сард Galaxy цувралын хамгийн сүүлийн загвар болох S6, S6 Edge утаснуудын дэвшилтэт загваруудыг танилцуулав.

Сансар судлалд дахин нэг сонирхолтой нээлт болж Кеплер сансрын дуран авайн хамгийн сүүлд олж илрүүлсэн гариг болох  Кеплер -453b гариг амьдрал тэтгэх боломжтой байж магадгүй талаар таамаг дэвшүүллээ. Зөвхөн үүгээр зогсохгүй энэ гариг хоёр эх одыг тойрон эргэж байдаг аж.

Долдугаар сар - Windows 10

Долдугаар сар - Windows 10

Google компанийн өөрийгөө жолооддог машинууд Остин хотод явж эхэллээ. Компанийн хөгжүүлж буй системийн хөгжил 200-300 метрийн цаана байгаа биетийг таньж, ямар үйлдэл хийхийг шийддэг болсон төдийгүй зургаан жилийн турш үргэлжилж байгаа төлсийн машинууд нийт хоёр сая гаруй километр замыг осолд оролгүй туулжээ.

Автомашин үйлдвэрлэх туршлагагүй технологийн компани ийнхүү өөрийгөө жолооддог систем хөгжүүлж байхад Toyota компанитай холбоотой асуудал сөхөгдөв. Програм хангамжийн улмаас хөдөлгүүр нь гэнэт зогсох аюултай 625,000 ширхэг Hybrid машинаа эргүүлэн татахаар болсон гэдгээ мэдэгдсэн юм.

Зөвхөн Toyota-аар зогсохгүй автомашин үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлагатай Ford компани 432,000 автомашинаа яг энэ асуудлаар эргүүлэн татахаар болжээ.

Харин Програм хангамжийн салбар Microsoft компанийн ачаар нэг түвшин ахилаа. Windows 10 үйлдлийн систем хэрэглэгчдийн гарт хүрч, компани дуу хоолойгоор таних систем болох Кортанаг нэвтрүүлсэн төдийгүй Edge хэмээх шинэ веб хөтөч танилцуулав.

Зургадугаар сар - Росс Улбрихт бүх насаараа хоригдоно

Facebook компани үндсэн эрчим хүчний эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч бүхий 224 сая ам. долларын өртөг бүхий Дата төвийг Ирландад байгуулахаар ажиллаж эхэллээ. Харин Adobe СС цувралын бүтээгдэхүүнүүдийнхээ Андроидод зориулсан хувилбаруудыг гаргасан юм.

Зургадугаар сард Youtube дээр анхны 8К чанартай бичлэг тавигдаж, Google компани илгээсэн цахим шуудангаа зогсоодог үйлчилгээг нэвтрүүлсэн бол Мартин тийрлэлтэт үүргэвч 150,000 ам. долларын үнэтэйгээр 2016 онд худалдаанд гарахаар болсон гэдгээ мэдэгдлээ.

Харин хакерууд АНУ-ын төрийн мэдээллийн санд нэвтэрч их хэмжээний мэдээлэл хулгайлсан бөгөөд үүнд дөрвөн сая төрийн албан хаагчдын хувийн мэдээлэл, хурууны хээ зэрэг багтжээ. Түүнчлэн энэ сарын эхээр Торгоны зам сайтыг үүсгэн байгуулагч Росс Улбрихтэд АНУ-ын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон юм.

Тавдугаар сар - Tesla автомашин үйлдвэрлэгчээс гэр ахуйн бараа үйлдвэрлэгч болов

Тесла компани албан ёсоор “Tesla Energy” цахилгаан эрчим хүч үүсгүүрээ танилцууллаа. Айл өрх, албан байрыг эрчим хүчээр хангах Powerwall нь 10 киловатт/цаг 7 киловатт/цаг гэсэн хоёр хувилбартай.

Үнийн хувьд 3000-3500 ам. доллар аж. 12 см зузаантай, нэг метр өндөртэй энэхүү эрчим хүч үүсгэх зай хураагуур нь өөрөө хэт халахаас сэргийлэх системтэй бөгөөд гэрийн гадна, дотор хаана ч байрлуулж болно.

Ийнхүү Тесла гэр ахуйн бүтээгдэхүүн танилцуулж байхад SpaceX компани ослын үед “Dragon” капсулаа эх пуужингаас салгах туршилтаа амжилттай хийлээ. Хамгийн гол нь энэ удаагийн туршилтад хүн сууж явсан бөгөөд капсул 1,2 секундэд 160 км/цаг хурдалжээ.

Элон Маскын компаниуд амжилтаа ахиулсаар байхад Хятадын засгийн газар өөрсдөө дрон онгоцны хөдөлгүүрийг үйлдвэрлэж, Google компани машинуудаа зам дээр гаргахад бэлэн болсон бөгөөд I/O чуулганаар 10Mbps хурдтай сүлжээ цацах хийн бөмбөлгүүдийг хөөргөхөөр төлөвлөж байгаа гэдгээ мэдэглээ.

Дөрөвдүгээр сар - Роботууд Японы ажиллах хүчийг "булаана"

Microsoft компани таван жил тасралтгүй зохион байгуулж буй Build чуулган өнгөрсөн дөрөвдүгээр сард амжилттай болж өнгөрлөө. Чуулганы үеэр компани Hololens-ийг хэрхэн ашиглаж буйг харуулсан төдийгүй Edge интернет хөтчөө танилцуулж, Windows 10 үйлдлийн системийг хоёр жилийн дотор нэг тэрбум хэрэглэгчтэй болно гэж таамаглаж байгаа тухай мэдэгдсэн юм.

Тэгвэл LG компани ар талыг нь жинхэнэ арьсаар бүрсэн G4 утсаа олон нийтэд танилцуулав. Урд талын камер нь 8 мегапиксел учир селфи авахад тун тохиромжтой, үүгээр зогсохгүй хэрэглэгчийн хөдөлгөөнийг мэдэрч зураг авах чадалтай аж.

Харин энэ сард Apple компани оны эхний улирлын тайлангаа гаргаж 58 тэрбум ам. долларын орлоготой ажилласан төдийгүй 61 сая iPhone борлуулсан гэдгээ мэдэгдлээ. Үүнээс 16,8 тэрбумыг БНХАУ-ын зах зээлээс олсон нь ганцхан жилийн дотор 71 хувиар өссөн үзүүлэлт байсан юм.

Шинэхэн төхөөрөмжүүд, орлого нэмэгдсэн зэрэг мэдээллүүдийн хажуугаар Япончууд дэлхийг гайхуулсан мэдээлэл гаргажээ. Учир нь Токио хот дахь дөрвөн зууны түүхтэй Мицукоши дэлгүүр робот ажилтантай болсон юм.

Тошиба компанийн үйлдвэрлэсэн Аико Чихира гэх энэхүү робот яг л жинхэнэ хүнтэй адил хөдөлдөг бөгөөд гадна төрх нь ч гэсэн хүнтэй тун төстэй. Өдөр ирэх тусам буурсаар байгаа ажиллах хүчийг орлох роботууд ийнхүү эхнээсээ хэрэглээнд нэвтэрч байгаа нь энэ юм.

Ажиллах хүч багасаж, хүн амын дундаж наслалт нэмэгдсээр байгаа Япон улсын ирээдүйн ажилчид робот гэж харагдаж байгаа нь учиртай. Асар их ажилтай үйлчилгээний байгууллагад ажиллах боломжгүй болсон Япончууд өдөр тутмын ажилд робот ашиглахаас гадна хөгшчүүлээ асрах ажилд ч төмөр биетнүүдийг дайчлахыг хүсэж байгаа билээ.

Гуравдугаар сар - Apple Watch-ыг танилцуулав

Apple компани гуравдугаар сард танилцуулсан бүхнээс хамгийн онцгой нь Apple Watch байлаа. Хагас жил хүлээлгэж байж худалдаанд гаргасан 349 ам. доллароос эхлэх ухаалаг цаг бүтэн өдөр цэнэгээ барих бөгөөд хэрэглэгчийн шаардлагатай мэдээллийг бугуйнд нь харуулна гэдэг том дэвшил болсон юм.

Гэхдээ Apple ганцхан цаг танилцуулсангүй. Ердөө ганцхан оролт бүхий 12 инчийн Ретина дэлгэцтэй Macbook танилцуулав. Өмнөх загвараасаа 24 хувиар нимгэн болсон энэ загвар Force Touch технологийн нэвтрүүлсэн Apple-ийн анхны бүтээгдэхүүн юм.

Apple ийнхүү шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж байхад гүйцэтгэх захирал Тим Күүк бүх хөрөнгөө сайн үйлсэд хандивлах шийдвэр гаргасан гэдгээ зарлав. Тухайн үед Күүкийн нийт хөрөнгө 785 сая ам. доллароор үнэлэгдэж байсан юм.

Тэгвэл Apple-ийн хамгийн том хэрэглэгчдийн нэг болсон БНХАУ-д анхны хэвлэмэл машин зам дээр явж эхэлжээ. 3,6 метр урттай, 500 килограмм жинтэй энэхүү машин 40 км/цаг хурдлах бөгөөд ердөө 1770 ам. долларын үнэтэй.

MIT-ын технологийн сэтгүүлээс оны шилдэг технологийн дэвшлийн нэгээр шалгарсан Magic Leap мөн л сонирхолтой бичлэг цацжээ. Google-ээс хагас тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт авч чадсан тус компани юу хийж байгаа талаар хангалттай мэдээлэл байхгүй. Гэхдээ л AR технологид суурилсан төхөөрөмж болон үйлдлийн систем бүтээж байгаа гэдгийг бид мэднэ.

Хоёрдугаар сар - Баяртай Bugatti Veyron

Хоёрдугаар сар - Баяртай Bugatti Veyron

Samsung-ын бүтээсэн ухаалаг телевизортой холбоотой асуудал сөхөгдөв. Юу гэхээр дуу хоолойгоор таних системийн цоорхойны улмаас хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээд авч байгаа гэжээ. Хүмүүс гэртээ, зурагтынхаа өмнө гэр бүл, найз нөхөдтэйгээ ямар ч сэдвээр хамаагүй ярилцана. Үүнийг нь зурагт бичиж аваад, өөр хэн нэгэнд илгээгээд байвал асуудал үүснэ.

Яг энэ сэдвийг Daily Beast хөндсөн бөгөөд Samsung компани ч дээрх мэдээллийг үгүйсгээгүй юм. Гэхдээ хэрэглэгчийн хувийн мэдээлэлд тун нухацтай ханддаг Samsung аюулгүй байдлыг хангах бүх л аргыг хэрэглэх болно гэжээ.

Өмнөд Солонгосын компанитай холбоотой энэ асуудал тэгсгээд намжсан бол Алибаба БНХАУ-д дроноор хүргэлтийн үйлчилгээ туршиж, гурван хэмжээст хэвлэх төхөөрөмжөөр тийрэлтэт хөдөлгүүр хэвлэж, Photoshop-ын 25 насны ой тохиосон сар Bugatti Veyron загварыг "эцсийн замд нь үдэж" өндөрлөсөн юм.

Нэгдүгээр сар - Facebook дэлхий даяар сүлжээнээс саллаа

Facebook түүхэндээ хамгийн удаан хугацаагаар сүлжээнээс гарсан тохиолдол оны эхээр болов. Бүтэн цаг ажиллаагүй Facebook-ийн талаар хөгжилтэй жиргээнүүд Twitter-ээр дүүрч, зарим нэг нь гэрийнхэнтэйгээ танилцсан тухай хүртэл хошигножээ.

Компани нийгмийн сүлжээний хамгийн том сайт ийнхүү сүлжээнээс гарсан шалтгааныг системийн шинэчлэлттэй холбон тайлбарласан бөгөөд гуравдагч этгээдийн халдлагад өртөөгүй гэсэн юм.

Харин Теслагийн Model S загварын системийн шинэчлэл үүнтэй адил асуудал дагуулсангүй. Оронд нь хэрэглэгчдийн таашаалыг хүртсэн билээ. Солиоруулах буюу 3,2 секундэд 100 км/цагийн хурд авдаг горим нь Феррари, Ламборгини гээд спорт загварын машинаар дэлхийд тэргүүлэгчидтэй ижил хугацаанд хурд авдаг болсон гэсэн үг юм.

Нэгэнт машин ярьсных Ford-ын тухай нэг зүйлийг дурдах хэрэгтэй болов уу. Олон жилийн түүхтэй автомашин үйлдвэрлэгч Ford энэ оны эхний сард LTE сүлжээ ашиглан машиныг алсаас удирдах систем хөгжүүлж байгаа гэдгээ зарлажээ.

Бүгд л өөрийгөө жолооддог машин хөгжүүлж байгаа үед Ford-ын энэ үйлдэл дэмий мэт санагдаж болох хэдий ч тийм биш аж. Жишээ нь автомашин борлуулагчид машинуудаа нэг өрөөн дотроос л удирдаж зогсоолд тавихаас эхлээд худалдан авагчийн гэрт нь хүргэж өгч болно. Эсвэл баярын өдрүүдээр бага зэрэг балгачихсан аавынхаа машиныг хэрэглэгч гэрээсээ жолоодоод гэрт нь хүргэж өгч болно гэх мэт.

Нийтлэлийн эцэст нь буюу энэ оны эхэнд Билл Гейтс “Хиймэл оюун ухаан”-аас эмээдэг нэгэн гэдгээ зарласан гэдгийг эргэн сануулъя. Стивен Хокинг, Элон Маскаас эхлээд олон алдартнуудын сэрэмжлүүлж буй сэдвийг Билл Гейтс ч гэсэн бидэнд сануулжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан