БНСУ-ын автомашины брэндүүд Японы автомашин үйлдвэрлэгчдийг сүүлийн 29 жилд анх удаа тэргүүлжээ.
Энэ нь 100 тээврийн хэрэгсэл тутамд тулгарсан нэг асуудалд харгалзах оноо олгох байдлаар чанарыг хэмжих “JD POWER”-н шинэ судалгааны аргаар тодорхойлогдсон амжилт юм. Уг судалгаагаар 2014 оны чанарын харьцуулалт 116РР100 үнэлгээ нь 112РР100 болж жил гаруй хугацаанд 3 хувиар сайжирсан байна. Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчид энэхүү амжилтанд хүрэхийн тулд шинээр автомашин худалдан авсан хэрэглэгчдэд эхний 90 хоногт тулгарсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэн ажилласныг JD POWER онцолжээ.
Мөн дэлхийн автомашины үйлдвэрлэлийн түүхэнд Европын брэндүүд анх удаа Японы үйлдвэрлэгчдийг давсан бол энэ хугацаанд БНСУ-ын брэндүүд анх удаа дэлхийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүнд бичигдлээ.
J.D.Power судалгаа эрхэлсэн захирал, АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын дэд ерөнхийлөгч Рени Стефенс “Энэ бол газар зүйн онцлогоос хамаарсан үр дүн” гэжээ.
“Японы брэндүүд удаан хугацаанд тээврийн хэрэгслийн чанарын хувьд алтан стандарт баримталж ирсэн гэж олон хүн үздэг. Японы авто үйлдвэрлэл боловсронгуй болсоор байгаа ч сайжруулалтын тал дээр эрчимжүүлэлт хэрэгтэй байгаа. Ялангуяа БНСУ-ын үйлдвэрлэгчид энэ зуур илүү дэвшилттэй ажиллаж ирсэн” хэмээн Рени Стефенс онцолсон байна.
Киа брэнд дэлхийн хамгийн шилдэг үйлдвэрлэгчийн нэг Porsche-ийн ард гурав дахь жилдээ бичигдээд байна. Харин БНСУ-ын өөр брэнд Hyundai дөрөвдүгээр байр руу дээшилж, Jaguar-ийн яг ард иржээ.
100 тээврийн хэрэгсэл тутамд сайжирч, дээшилсэн автомашинуудын жагсаалт:
- Porsche - 80
- Kia - 86
- Jaguar - 93
- Hyundai - 95
- Infiniti - 97
- BMW - 99
- Chevrolet - 101
- Lincoln - 103
- Lexus - 104
- Toyota - 104
- Buick - 105
- Ford - 107
- Ram - 110
- Honda - 111
- Mercedes-Benz - 111
Төрөл бүртээ шилдэг загварт тооцогдсон машинууд:
Хотын хэрэглээнд: Chevrolet Spark
Жижиг оврын автомашинууд: Kia Rio, Chevrolet Sonic, Hyundai Accent,
Жижиг оврын дээд зэрэглэлийн автомашинууд: BMW 2 Series, Acura ILX
Авсаархан зориулалтын автомашинууд: Nissan Sentra, Toyota Corolla, Hyundai Elantra
Авсаархан спорт автомашинууд: Mazda MX-5 Miata, Volkswagen Eos, Scion tC
Авсаархан дээд зэрэглэлийн автомашинууд: BMW 4 Series, Lincoln MKZ, Lesus ES
Авсаархан, тансаг ангиллын автомашинууд: Porshce Boxster, Porshce Cayman
Дунд оврын автомашинууд: Kia Optima, Toyota Camry, Chevrolet Malibu,
Дунд оврын спорт автомашинууд: Dodge Challenger, Chevrolet Camaro
Дунд оврын тансаг автомашинууд: BMW 5 Series, Lincoln MKS, Infiniti Q70
Дунд оврын тансаг спорт автомашинууд: Porsche 911, Mersedes-Benz SL-Class, Jaguar F-Type
Том оврын автомашинууд: Kia Cadenza, Chrysler 300, Chevrolet Impala
Том оврын тансаг ангилал: Lexus LS, BMW 7 Series, Porsche Panamera
Жижиг SUV ангилал: Kia Sportage, Buick Encore, Hyundai Tucson
Жижиг оврын тансаг SUV ангилал: Audi Q3, Mercedes Benz GLA-Class, Range Rover Evogue
Авсаархан SUV ангилал: Chevrolet Equinox, Ford Escape, GMC Terrain
Авсаархан тансаг зэрэглэлийн SUV: Porsche Macan, Mersedes Benz GLK-Class, Infiniti QX50, Lexus NX
Авсаархан MPV ангилал: Kia Soul
Дунд оврын SUV: Kia Sorento, Chevrolet Traverse, Hyundai Sante Fe
Дунд оврын SUV: Infiniti QX70, Lincoln MKX, Porsche Cayenne
Дунд оврын Pick Up: Toyota Tacoma, Nissan Frontier
Minivan ангилал: Kia Carnival (Kia Sedona), Nissan Quest, Chrysler Town & Country
Том оврын SUV ангилал: Toyota Sequoia, Ford Expedition, Chevrolet Tahoe
Том оврын тансаг ангиллын SUV: Infiniti QX80, Mercedes-Benz GL-Class, Lincoln Navigator
Том оврын давхар гэрэлтэй Pick Up: Chevrolet Silverado LD, Ram 1500 LD
Том оврын хүнд даацын Pick Up: Ford Super Duty, Chevrolet Silverado HD
Жич:
JD Power and Associates нь 1968 онд Америкт үүсгэн байгуулагдсан дэлхий даяар маркетингийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Тус байгууллага дэлхийн 12 оронд 700 гаруй өндөр мэргэжлийн судалгааны ажилтантай багаад хэрэглэгчийн зан төлөв, сэтгэл ханамж, бүтээгдэхүүний чанар зэрэг олон төрлийн судалгаа хийдэгээс автомашины чанар, найдвартай байдлын чиглэлээр хийдэг судалгаа нь дэлхий даяар илүү алдартай байж үр дүн нь хүлээн зөвшөөрөгддөг байна.
Pick Up ангилал нь ачааны автомашины төрөлд багтдаг, SUV ангилал нь бүхээгтэй жийп төрөлд хамаардаг, Minivan гэр бүлйин хэрэгцээний гүйдэг хаалгатай, дунд оврын машинд тооцогдоно.