Энэ удаагийхаа “Ярилцъя” буланд Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит яруу найрагч З.Түмэнжаргалыг урилаа. Тэрбээр удахгүй “Зүрхний хайртай эх орон” тоглолтоо хийх гэж байна.
-Хэсэг хугацаанд гадаад оронд
ажиллаж амьдраад ирлээ. Энэ хооронд хүмүүс уран бүтээлийг чинь их үгүйллээ?
-Би сүүлийн хоёр жил Парисын Дорно дахины их сургуульд
багшилсан. Уг нь сүүлийн жилүүдэд "Ижийгээ баярлуулж яваарай" гэдэг
тоглолтыг уламжлал болгон хийдэг байсан. Энэ уламжлалыг таслахгүй санаатай.
Харин энэ сарын 25-нд "UB palace"-ын
концертын их танхимд "Зүрхний хайртай эх орон" тоглолтоо хийхээр
бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. "Зүрхний хайртай эх орон" гэж нэрлэсний учир дуундаа байгаа
юм л даа. Үнэхээр сайхан дуу. Манайхан чинь гадаад, дотоодод их явдаг болж. Холоос
эх орноо санаад ирэхэд ямар сайхан байдаг билээ. Энэ дууг тоглолт дээр миний
эхнэр Мягмарсүрэн
Зүрхний хайртай
эх орон минь
Зүйдэлт
тэнгэрийн дор ганцхан даа
Хариас таныгаа
зүүдэлсээр
Хаврын анхны
шувуү шиг ирлээ хэмээн дуулна. Аяыг нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав
бичсэн.
-Гадаадад байх хугацаандаа уран бүтээлээсээ хөндийрөөгүй биз дээ?
-Тэгэлгүй яахав. Уран бүтээлч хүн гэдэг чинь яавч
түүнээсээ хөндийрөх үндэслэл байхгүй, Байгалиас л заяачихсан болохоор хэзээ ч
хаяхгүй. Саяхан нэг сонинд өгсөн ярилцлага дээрээ хэлсэн. Агуйд сууж, говьд
майханд амьдарч байсан ч уран бүтээлээ хийх л болно гэж. Харин ч Парист байх
хугацаандаа олон шинэ уран бүтээл хийсэн. Саяхан гэхэд миний "Парисын шүлгүүд",
"Ногоон аялгуу" нэртэй гурван ном зэрэг гарлаа. Удахгүй хүүхдийн
үлгэрийн ном гаргах гээд бэлдэж байна.
-Таны тоглолт мэдээж өвөрмөц, сайхан болох байх. Тоглолтынхоо нууцаас дэлгэвэл?
-Урьд нь "Урьхан цэнхэр хавар", "Монголын
тал нутаг" зэрэг хэд хэдэн тоглолт хийж байсан. Тэр утгаараа тодорхой
хэмжээний туршлага бий. Гэхдээ тоглолт ямар байх нь одоо л яригдаж эхэлж байна.
Манай менөжер, найруулагчид олон сайхан санаа гаргаж ажиллаж байгаа. Ямартай ч
үзэгч түмний маань хүсэн хүлээсэн, сэтгэлд нь хоногшсон олон хайртай дуу
дуулагдана. Заримаас нь яривал "Алаг нүд шиг эх орон минь" дууг
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа дуулах гэж байна. Мөн ВХ,
Жамсранжав зэрэг шинэ залуу уран бүтээлчид оролцож миний дуунаас дуулна. Ер нь
"Халтар манан хөөрөг", "Очоод золгоно доо", "Сургууль
минь баяртай" зэрэг хуучны дуунаас ч дуулагдана.
-Таны уран бүтээлүүдийг мэдэхгүй хүн ховор. Анхныхаа шүлгийг хэзээ зохиож байв?
-Би анх 19 настайдаа "Сургууль минь баяртай"
гэдэг дууг зохиож байсан. МУГЖ Ж.Өлзий-Орших дуулсан. Мөн "Багшдаа",
"Цэцгэн зүйрлэл" зэрэг уран бүтээл маань анхных л даа. Түүнээс
хойш 100 гаруй дууны шүлэг бичсэн байна. Яахав жилд 2-3 шинэ дуу зохиргоод
яваад байхад ийм хэмжээний болж байна л даа.
-Хүмүүст ухаарал хайрласан, эцэг эх, эх орноо магган дуулсан тэр сайхан дууны шүлгийнхээ санааг яаж олдог вэ?
-Би ер нь хүүхдийн уран бүтээлийг голлож хийдэг. Гэхдээ
анхнаасаа л дууны яруу найргийг зэрэгцээд бичээд явчихсан. Уран бүтээлч хүн
гэдэг хэт баярласан, эсвэл гомдсон гэх мэт сэтгэлийн хөдлөлөөсөө л уран
бүтээлийнхээ санааг олж авдаг. Заримдаа бэлэн ая сонсоод шүлэг зохиох нь ч бий.
-Эх орондоо ирснээсээ хойш төрсөн нутагтаа очиж амжив уу. Нутагтаа
очиж томоохон тоглолт хийх бодол бий юу?
-Одоохондоо нутагтаа очиж амжаагүй л явна. Нутагтаа
тоглолт хийх тухайд хүндрэл их гардаг болохоор хэцүү. Гэхдээ манай нутгийнхан
тоглолтын зар яваад эхэлмэгц хүрээд ирдэг. Уг нь нутагтаа томоохон хэмжээний
тоглолт хийх санаа байдаг л даа. Гэхдээ энэ том бүрэлдэхүүнтэй очиж тоглолт
хийнэ гэхээр наад зах нь сумын Соёлын төв 350 хүний л суудалтай байх жишээтэй.
-Танайх шинэ хүнтэй болсонд баяр хүргэе. Өөрийн тань авьяасыг өвлөх болов уу?
-Баярлалаа. Одоогоор ямар авьяастайг мэдээгүй л байна. Манайх
шинэ хүнтэй болоход зарим сэтгүүлчид "хэнзэдсэн" хүүхэд гэх зэргээр
бичиж байсан. Их гомдсон шүү.
-Таны гэргий, дуучин Мягмарсүрэн уран бүтээлээсээ холдоод байх шиг?
-Уран бүтээлээс холдлоо гэж хэлж болохгүй л дээ. Голландад
CD гаргасан. Европын
хэд хэдэн оронд очиж дуулсан. Мөн өнгөрсөн жилийн Улс тунхагласны ойгоор
Парист, энэ зун Швейцарийн Женев хотод тоглолт хийсэн. Уран бүтээлээ хийгээд л
явж байна.
-Эндээ тоглолт
хийх болов уу?
-Удахгүй тоглолт хийнэ гэсэн төлвөлгөөтэй байгаа.
Э.Майцэцэг