“Хүннү малл” цогцолборт шинээр дэлгэгдэж буй дэлхийд гайхагдах “МОНГОЛЫН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ГАЙХАМШИГ” үзэсгэлэн маргааш 12.00 цагт “Хүннү малл” цогцолборт албан ёсоор нээлтээ хийнэ.
Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвор болон үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг.
ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн хоёр томоохон үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулсан билээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр хүрэлцэн ирсэн бүхий л зочдод “Монголын үлэг гүрвэл” танин мэдэхүйн баримтат киног сонирхуулах юм. Мөн энэ үеэр “Үлэг гүрвэлийг хэн сайн зурах вэ?” сэдвээр хүүхэд багачуудын дунд уран зургийн уралдааныг зохион байгуулна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаанд БСШУ-ны Сайд Л.Гантөмөр, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар, академич, үлэг гүрвэл судлаач Р.Барсболд нар оролцож үг хэлнэ.