Улаан бурхан өвчний анхны тохиолдол гуравдугаар сарын 18-нд бүртгэгдсэн бөгөөд насанд хүрсэн хүн халдвар авсан байна.
Өнөөдрийн байдлаар 333 сэжигтэй тохиолдол илэрсний 95 нь лабораторийн шинжилгээгээр баталгаажаад байгааг Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа мэдээллээ.
Өвчилсөн хүмүүсийн 22 нь 19-39 насныхан байгаа бол үлдсэн нь зургаан сар болон түүнээс дээш насны хүүхдүүд байгаа юм байна. Харин тархалт нь Улаанбаатар хот, Өвөрхангай, Дархан-Уул аймаг, Багануур дүүргүүдэд өвчлөл бүртгэгджээ.
Өвчний нөхцөл байдлын талаар салбар яамны дэд сайд Д.Атармаа хэлэхдээ,
Уг өвчний вакциныг 1978 оноос хийж эхэлсэн бөгөөд есөн сартай, хоёр настайд хийдэг байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улсын хэмжээнд байгаа зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдүүдийг дархлаажуулахыг зөвлөжээ. Тиймээс 330 мянган хүн.тун улаан бурхны вакцин хүсээд байгаа юм байна.
Улаан бурхан өвчний тархалтыг таслан зогсоож чадсан улс гэсэн батламжаа аваад жил болоогүй байж өвчин дахин дэгдсэнийг ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюнт тайлбарлахдаа,
-Агаар дуслын замаар хил хязгааргүй халдварладаг өвчин бол улаан бурхан. Батламж авсан үлдсэн улсуудад өнгөрсөн оны долоо, наймдугаар сараас өвчний тохиолдол бүртгэгдсэн байдаг. Монгол Улс батламж авсан орнуудаас хамгийн сүүлд дахин өвчин илэрч байна. Шинжилгээний явцад хятадад гарсан улаан бурханы омогтой төстэй байна гэсэн хариу эхний байдлаар гарсан. Хэдийгээр вирусын тархалтыг зогсоож чадсан гэж байгаа ч бусад орон таслан зогсоогоогүй тохиолдолд орж ирэх боломжтой. Вирус зөөвөрлөгдөж орж ирж байгаа тохиолдолд таслан зогсоох боломжгүй. Хамгийн гол нь дархлааг өндөр байлгах хэрэгтэй” гэлээ.
Улаанбурхан өвчин хаанаас ямар голомтоор хэрхэн халдварласан талаар тандалт судалгаа хийж байна.
Дахин өвчин дэгдсэн шалтгааныг вакцины чанартай холбон тайлбарлаж байгаа хүмүүс бий. Харин энэ тал дээр дэд сайд вакцин асуудалгүй, вакцинжуулснаар олон өвчнөөс сэргийлж чадсан гэдгийг хэлсэн юм.
Ерөнхий боловсролын сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор шилжилт хөдөлгөөн ихэсдэг. Тиймээс энэ нь өвчний тархалт нэмэгдэх нөхцөл болж болох тул энэ тал дээр эцэг эхчүүд анхааралдаа авахыг санууллаа. Мөн дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэхийиг зөвлөж байна.