Дотоодын хэрэгцээний 20 хувийг хангах вакум цонхны хуванцар бэлдэцийн үйлдвэр өчигдөр /03.27/ нээлтээ хийлээ.
Жилд 3000 тонн хуванцар бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг “Маргад Инд” компани 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан байна. Үүнээс 40 хувийг “Чингис” бондоос, 60 хувийг компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлжээ.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор жилд 40 орчим тэрбум төгрөгөөр хэмжигддэг хуванцар бэлдэцийн импортын тодорхой хувийг орлоод зогсохгүй, үнийн хувьд ч харьцангуй хямд байх боломжтой гэж “Маргад Инд “компанийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх онцолж байна.
Энэ оны нэгдүгээр сараас туршилтаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус компани одоогоор дотоодын 50 орчим цонхны үйлдвэртэй хамтран ажиллаж байгаа юм байна. Цаашид цахилгааны, барилгын хар хавтан үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ.