“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхнийг урд шөнө цагдаагийнхан хүчээр буулгалаа. Өчигдрөөс эхлэн хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн тэдэнд эмнэлгийн тусламж албадан үзүүлэхээр өлсгөлөнг таслан зогсоох арга хэмжээ авсан нь хөдөлгөөнийхөн болоод хүчнийхний дунд бужигнаан үүсгэлээ.
Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог Ноён ууланд алт олборлох тусгай зөвшөөрөл олгосон нь нутгийн болон газар нутгийнхаа төлөө тэмцэгч иргэдийн эсэргүүцэлтэй тулсан.
Өлсгөлөн зарласан хөдөлгөөнийхнийг хүчээр тарааж, албадан эмчилгээнд оруулсан талаараа Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр 10.30 цагт мэдээлэл хийх гэж байна.
Дунджаар 50 тонн алтны нөөцтэй гэх Ноён ууланд эрдэмтэд малтлага хийж Хүннүгийн үед хамаарах ховор олдворууд байгааг тогтоосон учир энэ ууланд уул уурхайн олборлолт хийхийг эрс эсэргүүцэж тэмцсэн.
Гэвч ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд археологийн олдворууд алт олборлох ордоос 50 км зайтай, уул уурхайн олборлолт явуулахад үнэт олдворууд устах аюул байхгүй хэмээн мэдэгдсэн билээ.
12 дахь өдрөө өлсгөлөн зарласан ч үр дүнд хүрээгүй хөдөлгөөнийхөн өчигдрөөс эхлэн тэмцлийн хурц хэлбэрт шилжиж хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Эрүүл мэндээ золиосолж өлсгөлөн зарлахыг хориглон хүчний байгууллагынхан өлсгөлөнг таслан зогсоолоо.
Өнөөдөр 08.30 цагт өлсгөлөн зарлаж байсан Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд очиход Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэг машин, талбайг цэвэрлэж буй Тохижилт үйлчилгээний компанийн ажилтнаас өөр хүн байсангүй.
Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн цагдаагаас өлсгөлөн зарлаж буй хүмүүсийг хэний тушаалаар тараасан талаар тодруулахад, “Мэдэхгүй. Би өглөө 07.50 цагт ирэхэд талбай хоосон байсан” гэлээ.
Харин цэвэрлэгээний ажилтан О.Төрөө “Би өглөө 06.00 цаг өнгөрөөж энд ирэхэд нэг ч хүн байгаагүй. Өлсгөлөн зарласан хүмүүс нэг гэр барьсан байсан. Өглөө ирэхэд гэрээ нүүлгэж, хамаг юмаа аваад явсан байна. Энд хог, эмх замбараагүй явдал болсон гэж харагдах ундуй сундуй зүйл огт байгаагүй” гэж ярилаа.