Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдөр 100 дахь хүн бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Монголд 2006 онд энэ нарийн түвэгтэй хагалгааг эхлүүлснээс хойш 10 жилийн дараа 100 дахь хүн хүнд өвчнөөсөө ангижирлаа.
Дорноговь аймгийн харьяат 16 настай Э.Мөнхбаатар хүү бөөр шилжүүлэн суулгуулсан бөгөөд аав нь хүүдээ донор болжээ. “Хагалгаа дөрвөн цаг гаруй хугацаанд үргэлжилсэн, хүү болон донорын бие хэвийн сайн байна” гэж тус багийн эмч, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Бямбадаш ярилаа.
Манай улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 12 сая төгрөгөөр хийж байгаа. Үүнээс 8 сая төгрөг нь Эрүүл мэндийн сайдын багцаас, дөрвөн сая төгрөгийг хувь хүн гаргаж байна. Өндөр өртөгтэй ч хөнгөлөлт сайтай энэ эмчилгээний зардал өнөөгийн зах зээлийн үнэлэмжээр тооцоход эм, урвалж эмчилгээний үед хэрэглэх нэг удаагийн багаж хэрэгслийн үнэ хавьгүй өндөр болжээ. Тиймээс зарим оношлогоо шинжилгээний зардлыг хувь хүнээс нэмж гаргуулахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Ирэх долдугаар сард эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн паралимп болно. Хүнд өвчнөөсөө ангижирч, спортоор хичээллэн эрүүл болсноо харуулдаг энэ баярт манай бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс оролцоно.
Тус эмнэлгийн Санхүүгийн албаныхан мэс засалд хэрэглэдэг бүхий л эм, тариа, урвалж, нэг удаагийн багаж хэрэгсэл, эмч, мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн хөлс зэрэг зардлыг өнөөгийн бодит өртгөөр дахин тооцож, мэс заслын өртөг 25 сая орчим төгрөг болгох саналаа салбарын яамандаа илгээсэн тухай тус багийн эмч нар хэллээ.
Монгол Улсын хэмжээнд 240-250-иад хүн диализ буюу хиймэл бөөрний эмчилгээ хийлгэж байна. Донор байвал энэ хүмүүс бүгд л бөөрний архаг дутагдал өвчний төгс эмчилгээ болох бөөр шилжүүлэн суулгуулах шаардлагатай.
Бөөр шилжүүлэн суулгуулсан хүн дархлаа дарангуйлах 1-3 эмийг насан турш уудаг бөгөөд энэ эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас үнэ төлбөргүй өгч байна. Бөөр шилжүүлэн суулгуулсан хүн эрүүл хүний адилаар ажлаа хийнэ, хүүхэд төрүүлнэ хэвийн амьдрал нь сэргээд ирнэ. Эмч нар удахгүй 101, 102 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгуулахаар бэлтгэж байна.
Ирэх долдугаар сард эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн паралимп болно. Хүнд өвчнөөсөө ангижирч, спортоор хичээллэн эрүүл болсноо харуулдаг энэ баярт манай бөөр шилжүүлэн суулгуулсан хүмүүс оролцоно хэмээн Б.Бямбадаш эмч сонирхууллаа.
Хүнд өвчтэй хүмүүст шинэ амьдрал бэлэглэсэн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ачтай эмч нар болон энэ нарийн түвэгтэй мэс заслыг амжилттай давсан хүмүүстээ баяр хүргэе.