Мөнгөний бодлогын гол асуудал нь мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, түүгээр дамжуулан үнэ ханшийг тогтвортой барьж, макро эдийн засгийн орчныг сайжруулах юм.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэх шалтгаан нь бэлэн бус төлбөрийн хэрэгслүүд хөгжөөгүй, банкуудын үйлчилгээ сул, татвараас зайлсхийх үүднээс бэлэн мөнгийг гар дээрээ байлгаж, төлбөр тооцоо хийх зэрэг юм.
Гүйлгээнд эргэж байгаа нийт мөнгөний тоо хэмжээг мөнгөний нийлүүлэлт гэдэг.
Дээрх зургаас харахад мөнгөний нийлүүлэлт 2014 оны арванхоёрдугаар сарын эцэст өмнөх сарынхаас 707.6 тэрбум төгрөгөөр буюу 7.1 хувиар өсчээ.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1180.9 тэрбум төгрөгөөр буюу 12.5 хувиар өсч, 10635.8 тэрбум төгрөгт хүрчээ. Нийт хадгаламж өмнөх сарынхаас 527 тэрбум төгрөг, өмнөх оноос нэг их наяд төгрөгөөр өссөн нь үүнд голлон нөлөөлсөн аж.
Мөнгөний нийлүүлэлт, ялангуяа гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэх шалтгаан нь бэлэн бус төлбөрийн хэрэгслүүд хөгжөөгүй, банкуудын үйлчилгээ сул, татвараас зайлсхийх үүднээс бэлэн мөнгийг гар дээрээ байлгаж, төлбөр тооцоо хийх зэрэг юм.
Мөнгөний нийлүүлэлтэд
- Банкнаас гадуур, хүмүүсийн гар дээрх эргэлдэж буй бэлэн мөнгө
- Арилжааны банкууд дахь нийт хадгаламж, арилжааны банкуудын бүх пассив багтдаг юм.
Дашрамд хэлэхэд 2010-2012 оны дунджаар мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 39 хувь болсон бол хамгийн ихдээ 2011 оны нэгдүгээр улиралд 67 хувьд хүрч байжээ.