Та хүүхдээ дөнгөж хорвоод ирмэгц нь ирээдүйд ямар өвчин тусах эсэхийг нь мэдэхийг хүсэх үү? Зарим эцэг эхчүүд үүнийг илүүд үзэх нь мэдээж. Тэгвэл Бостоны эмч нар BabySeq гэх төслийг хэрэгжүүлж хүүхэд ямар өвчин тусахыг урьдчилан хэлэх аж.
Үнэнийг хэлэхэд энэ төсөл 1997 онд дэлгэцнээ гарч асан ГАТТАКА уран сайхны киног санагдуулж байна
Төслийн багт ажиллаж байгаа Харвардын Анагаахын сургуулийн профессор Роберт Грийн “Бид өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд бүр арга мухардчихсан байлаа. Харин өнөөдөр бидэнд технологи нь байна, гэхдээ хэрэглэх боломж хараахан бүрдээгүй байна” гэжээ.
Дөнгөж төрсөн нярайд эмч нар 30 орчим шинжилгээ хийж ямар өвчин тусах магадлалтайг тогтоодог бөгөөд жирэмсэн эхийн цусны шинжилгээгээр ч зарим зүйлийг тодорхойлж болдог аж.
Харин энэ төслийн хувьд эрдэмтэд генийн кодыг нь уншиж хүүхэд насандаа ямар нэгэн өвчин тусах магадлалтай эсэхийг тогтоох боломжтой юм байна.
Ингээд эсүүд хэрхэн өөрчлөгдөж, тодорхой өвчний эхлэл болох эсэхийг мэдсэнээр эцэг эхчүүд өвчнөөс сэргийлж болно. Гэхдээ одоогоор энэхүү арга нь зөвхөн хүүхэд насанд тохиолдох өвчнийг илрүүлэх бөгөөд нас ахих тусам магадлал нь өндөрсөх Альзхеймер, хөхний хорт хавдар зэргийг тодорхойлж чадахгүй.
Ямартай ч эхний ээлжид одоо хорвоод мэндэлж байгаа Бостоны эмнэлгийн 240 хүүхдэд туршилтаа хийхээр төлөвлөжээ. Ингээд ямар арга хэмжээ авах хэрэгтэйг хэлэхээс гадна таван жилийн хугацаанд эх, хүүхдийг хяналтад байлгах аж.
Үнэнийг хэлэхэд энэ төсөл 1997 онд дэлгэцнээ гарч асан ГАТТАКА уран сайхны киног санагдуулж байна. Эмч нар хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд ирээдүйд ямар өвчин тусах, тэр ч бүү хэл хэзээ нас барахыг нь хэлж чаддаг болсон төдийгүй эцэг эхчүүдийн хүслээр генийн кодыг нь өөрчилж “ТӨГС хүн” бүтээж байгааг өгүүлдэг.
Мэдээж хэрэг өнөөдөр энэ мэт зүйлсийг хийж чадахгүй ч нярайн хүүхэд насны өвчлөлийг урьдчилан хэлнэ гэдэг хэзээ нэгэн цагт ийм зүйл болохыг үгүйсгэхгүй юм.