Монгол угсаатны түүхийн үнэ цэнийг орчин үеийн хөгжимтэй хослуулан сурталчлах зорилготой “Hunnu Music Festival” долдугаар сарын 14-нд Чингис Хааны морьт хөшөө цогцолборт болно.
Энэ наадам нь электроник хөгжмийн бүхий л урсгал, чиглэлийг таашаан сонсдог залууст зуны амралтаараа чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж, “Хоггүй Монгол”, “Найрсаг Улаанбаатар” уриалгыг түгээх юм.
Хоёр дахь жилдээ болж буй энэ наадмыг “Женко Тур Бюро” ХК зохион байгуулдаг.
Монгол улсын аялал жуулчлалын хөтөлбөрийг орчин үеийн хөгжмийн арга хэмжээгээр баяжуулж, хөрш зэргэлдээх орнуудын жуулчдын анхаарал, сонирхлыг татах өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.