УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Төрөөс хөдөө аж ахуйн талаар хэрэгжүүлэх бодлогыг баримт бичгийг өргөн мэдүүлснийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ баримт бичгийн хүрээнд цагаан хувьсгал хийх хэрэгтэй. Дэлхийд хамгийн өндөр үнэ хүрэх хүнс Монголд байна гэж Энэтхэгийн Ерөнхий сайд манайд айлчлахдаа хэлсэн шүү дээ. Халх голын чөлөөт бүсийг хөгжүүлэхдээ био хүнсний чиглэлээр хосолсон бодлого хэрэгжүүлэх нь зөв.
Р.Бурмаа сайд мөн ийм чиглэлээр хэрэгжүүлнэ гэж ярьсныг дэмжиж байна. Дэлхийн зах зээлд хамгийн манайх шиг цэвэр, чанартай мах кг нь газар дээрээ 12 ам.долларын үнэтэй. Цагаан хувьсгалыг Халх голын чөлөөт бүстэй хослуулан хөгжүүлбэл Хятадын зах зээлд ойрхон экспортын бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэнэ гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтэх Ажлын хэсэгт багтан ажиллаж байна.
Тэрбээр, Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордтой холбоотой долоон баримт бичгийг ажлын хэсэгт гаргаж өгөхгүй байна.
Хамгийн чухал гурвыг нь дурдвал,
Нэгдүгээрт, Энержи ресурс Шинхуатай хийсэн гэрээ.
Хоёрдугаарт, Сүмитомотой хийсэн худалдааны компани байгуулах тухай гэрээ
Гуравдугаарт, Энержи ресурс, Эрдэнэс Тавантолгой компанийн хооронд байгуулах эрх, үүрэг шилжүүлэх гэрээг өгөхгүй байна. Гэвч Ажлын хэсгийн энэ ажлыг гацаахгүйн тулд УИХ-д танилцуулах гэж байна.
420 тэрбум ам.доллараар үнэлэгдэх Тавантолгойн ордыг ашиглахад Монгол Улс ямар өгөөж, ашиг хүртэх, 1.8 сая иргэний хувьцааг хэрхэх талаар бид судалж, иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд ажиллах болно гэж мэдээллээ.
70 тн алтны нөөцтэй ордыг 1 тонн алтны үнээр арилжих гэж байна
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг бие даагчид шүүмжилж байв. Тус орд 70 тонн алтны нөөцтэй. Гэтэл нэг тонн алтны үнэ буюу 200 сая ам.доллараар арилжих гэж байна. Алтны ордоо ийм ашиггүй гэрээгээр гадаадынханд өгөхөөр улайрч байгаагаас харахад ширээн доогуур наймаалцсан байж магадгүй гэж С.Ганбаатар гишүүн хардлаа.
Ц.Даваасүрэн: “Дубайн гэрээ”-ний тухай ярихад Засгийн газрын гишүүд “өвдчихөөд” байх юм
УИХ-ын Бие даагч гишүүдийн зөвлөлийнхөн болон УИХ-ын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог нар Дубайн гэрээний асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан.
Асуулгын хариуг баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар авах байсан ч Ерөнхий сайд “өвчтэй” гэсэн шалтгаанаар ирээгүй.
Асуудлаа ирэх баасан гаригийн хуралдаан хүртэл хойшлуулъя гэтэл “Дубайн гэрээ”-ний талаар мэдээлэл хийхээс татгалзаж байна. Гишүүд энэ долоо хоногт асуулгадаа хариулт авах шаардлагыг УИХ-ын дарга З.Энхболдод дахин тавих гэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Оюутолгойн далд уурхайг ашиглах төлөвлөгөөн дээр зурагдсан зургаан тэрбум ам.доллар Монголын эдийн засагт сайн үр дүн авчрахгүй. Тийм учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Англи, Америк руу “бадар барих”-аар явах гэж байна хэмээн ярилаа.