Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед бин Рашид Аль Мактумын урилгаар өнгөрөгч тавдугаар сарын 19-20-нд тус улсад ажлын айлчлал хийсэн.
Айлчлалын үеэр болсон уулзалт, ярианы үеэр хоёр талын харилцаатай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хөндөсний дотор хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай, Орлогын татварыг давхардуулж ногдуулахаас сэргийлэх тухай, Агаарын харилцаа тогтоох тухай зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн талаар санал солилцож, Арабын Нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамыг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг эцэслэн тохирлоо.
Түүнчлэн CIB санхүүгийн групптэй Монгол Улсын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд нэг тэрбум хүртлэх ам.долларын хөрөнгө оруулах сан байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт гарын үсэг зурсан байна.
АНЭУ-ын талаас манай уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, монгол хонины махыг худалдан авахад бэлэн байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэж байлаа.
Мөн хоёр улсын хууль сахиулах салбар хооронд харилцаа тогтоох, тус салбарын монгол мэргэжилтнүүдийг өөрийн улсдаа дунд, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба