Сүүлийн жилүүдэд хүн амын дунд мөнгөн ус агуулсан бүтээгдэхүүнийг зөвшөөрөлгүйгээр гэрийн нөхцөлд үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглах тохиолдол гарсаар байна. Үүнээс үүдэн Баян-Өлгий аймагт дөрвөн хүн мөнгөн уснаас үүдэлтэй хордлогод өртсөн тохиолдол гарсан билээ.
Эрүүл мэндийн яамнаас гаргасан ард иргэдийг мөнгөн усны хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Мөнгө усанд өртсөн, мөнгөн ус асгарсан тохиолдолд холбогдох мэргэжлийн хүмүүсийг иртэл дараах арга хэмжээг авсан байх шаардлагатай.
- Орон нутгийнхаа Онцгой байдлын газарт даруй мэдэгдэнэ.
- Тухайн өрөөнд ажиллаж байгаа агааржуулагч, сэнсийг унтрааж, мөнгөн ус асгарсан газрыг даруй орхиж гарна.
- Тухайн газарт гаднаас хүн нэвтрэн орохыг хориглоно.
- Мөнгөн усны уур өрөөнөөс гадагш алдахаас сэргийлж, хаалганы завсарыг даавуугаар чигжинэ.
- Тухайн мөнгөн усанд өртсөн газарт байгаа цахилгаан хэрэгслийг өрөөнөөс зөөж гаргаж болохгүй.
- Мөнгөн ус гутал хувцсан дээр хүрэлцсэн бол тэдгээрийг тайлж, гялгар уутанд хийн, амыг нь битүүмжилж өрөөнөөс гарган салхины дор тавьж, мэргэжлийн хүмүүст хүлээлгэж өгнө.
- Мөнгөн ус арьсанд хүрсэн бол нэн даруй бүлээн устай шүршүүрт орох, үсэнд сул шүлтлэг савангаар угаана.
- Мөнгөн ус нүдэнд орвол цэвэр усаар 10-15 минут сайтар зайлна.
- Мөнгөн ус залгисан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл ууна.
- Асгарсан мөнгөн усыг ахуйн зориулалтаар хэрэглэдэг тоос сорогчоор соруулж болохгүй.
2. Та болон танай хөрш айл, албан байгууллага мөнгөн устай ажиллаж буй сэжигтэй тохиолдол илэрвэл орон нутгийнхаа Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.