Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн №295, 296, 297-р зорчигчийн галт тэрэг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу өнөөдрөөс эхлэн аялахгүй.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286, 285-р галт тэрэг аялна гэж "Улаанбаатар Төмөр Зам" ХНН-ээс мэдээллээ.
Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэгний хуваарь
- Нэгдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Сайншанд чиглэлийн №286-р галт тэрэг өдөр бүр 20:58 цагт Улаанбаатараас хөдөлж, 07:30 цагт Сайншандад очно.
- Нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Сайншанд-Улаанбаатар чиглэлийн №285-р галт тэрэг өдөр бүр 19:40 цагт Сайншандаас хөдөлж, 07:05 цагт Улаанбаатарт очно.