COVID-19-ийн эсрэг вакцинаас илүү халдвараар өвчилсөн хүмүүсийн дунд мэдрэлийн системийн эмгэг үүсэх нь түгээмэл байгааг Оксфордын их сургуулийн судалгаа харууллаа. Судалгааг 32 сая хүний өвчний түүх дээр үндэслэн гаргасан байна.
Маш ховор тохиолдолд “AstraZeneca”-ийн вакцин хийлгэсэн хүмүүст энэ төрлийн эмгэг үүсээд байгаа аж. Энэ шалтгаанаар зарим орнууд дархлаажуулалтын хөтөлбөртөө “AstraZeneca”-ийн вакциныг ашиглахаа түр зогсоогоод байгаа юм.
Үүнээс гадна БНСУ-ын хүн амын 70 хувь нь “коронавирус”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Иймд ирэх 11 дүгээр сараас эхлэн хязгаарлалтын арга хэмжээгээ аажмаар сулруулна гэж тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ. Тухайлбал: сургуулиудыг нээж, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг эргэн нээх юм байна. БНСУ-д сүүлийн нэг өдөрт халдварын 1190 тохиолдол бүртгэгджээ.
Харин Тайвань улс хүн амынхаа 60 хувийг “коронавирус”-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамруулсны дараа хилээ нээхээр болсон байна. Одоогоор тус улс хүн амынхаа 26 хувийг вакцины бүрэн тунд хамруулжээ. Тайваньд сүүлийн нэг өдөрт COVID-19-ийн халдварын найман тохиолдол батлагдаж, нэг хүн нас барсан байна.
Дэлхийн хэмжээнд 184 улс “коронавирус”-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд 6.88 тэрбум тун вакцин ашиглаад байгаа аж.