Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уул орчмын газрыг байгалийн унаган төрхөөр нь хадгалж, хамгаалах зорилгоор холбогдох мэргэжлийн яам, байгууллагуудад хамтран ажиллах санал хүргүүллээ.
Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн хувьд газрын алба, татварын хэлтэс холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч Богдхан ууланд бүтээн байгуулалт хийж буй аж ахуй нэгжүүдтэй уулзсан. Уулзалтын үеэр ихэнх аж ахуй нэгжүүд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан атлаа зориулалтын бусаар ашиглаж байсан нь тогтоогдсон юм.
Тэрээр хэлэхдээ "Аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авсан атлаа цогцолбор, амины орон сууц, хаус барьж борлуулж байгаа нь нууц биш. Баянзүрх дүүрэг үүнийг эсэргүүцэх болно. Бид ирээдүй хойч үедээ нэг ч гэсэн ногоон байгууламж, салхилах газар үлдээх ёстой. Үүнд мэргэжлийн яам, байгууллагууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар дүүргийн 11 дүгээр хороо Богдхан уулын ойр орчимд газар эзэмшиж байгаа 149 аж ахуй нэгж байгаа бөгөөд татварын маргаанаас эхлээд олон хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.