Монголын Ардчилсан Холбооны гишүүд, дэмжигчид 2021 оны арваннэгдүгээр сарын 26 буюу Бүгд найрамдах улсаа тунхагласан өдөр Монгол улсын сүүлчийн эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагтын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Ёслолын үйл ажиллагаанд МоАХ-ны Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Г.Байгальмаа болон тус холбооны Хэрэг эрхлэх газрын дарга С.Эрдэнэцогт, Түүхийн ухааны доктор, профессор О.Батсайхан болон МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, 21 аймаг нийслэлийн есөн дүүргийн гишүүдийн төлөөлөл оролцлоо.
Хаант засаглалаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн тэмдэглэлт өдөр Монголын шашин төрийн тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтын орчин үеийн Монгол Улсын үндэс суурь, улмаар Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдах үйл явцын эхлэлийг тавьсан түүхэн гавьяаг залгамж хойч үеийнхэнд зөвөөр ойлгуулан таниулах зорилгоор уг хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Богд хааны цаг үеэ олсон улс төрийн манлайлал, Халхын Хан ноёдын нэгдсэн бодлого үйл ажиллагаа нь тухайн үед ганхаж эхэлсэн Манж гүрний ноёрхлыг Монгол Улсаас түлхэн гаргах оновчтой, мэдрэмжтэй шийдвэр байсан төдийгүй, Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн гэж үздэг.
Монголчууд 1911 онд Манж Чин гүрний хараат байдлаас гарч, тусгаар тогтнолоо сэргээн Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны сэнтийд өргөмжлөн, улсын цолыг Монгол, оны нэрийг Олноо өргөгдсөн, Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээн нэрийдсэн. Ингэснээр ХХ зуунд дэлхийд Монгол улс сэргэн мандсан шинэ түүх эхэлжээ. 1913-1918 онд Богд хааны зарлигаар Монгол Улсын Хууль зүйлийн бичиг 65 дэвтрийг зохиож, хэвлэсэн нь Орчин үеийн Монголын хууль ёсны эхлэл болсон юм.
Түүхч эрдэмтэд Богд хаант Монгол улсын эрдэмтэн мэргэд 1914 онд Англи, Америк, Япон, Норвеги, Швейцарь улсын Үндсэн хуулиудыг орчуулан иш болгож “Богд хаант Монгол Улсын үндсэн хууль”-ийн төслийг боловсруулан бэлэн болгосон хэмээн тэмдэглэсэн байдаг.
Улс орныхоо эдийн засгийн бие даасан бодлогыг хэрэгжүүлж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийг эрмэлзэж байсан Богд хааны засгийн газрын эрх мэдлийг Хятадын цэргийн харгис хүчин түр хязгаарлаж, Богд гэгээнтнийг Хятадын гамин цэргүүд баривчлан шоронд хорьсон боловч богинохон хугацааны дараа Оросын Барон фон Унгерн-Штернберг шоронгоос суллан, Хүрээг хятадын харгис цэргүүдээс 1921 оны хоёрдугаар сарын эхээр чөлөөлсөн. Улмаар 1921 оны хоёрдугаар сарын 22 буюу Цагаан сарын 15-ны өдөр Монгол Улсын эзэн хааны ширээнээ дахин залсан түүхтэй.
1921 оны долоодугаар сарын эхээр Нийслэл Хүрээнд орж ирсэн Монгол Ардын Журамт цэрэг, Зөвлөлтийн улаан армийнхан Богдын засгийн газрын гишүүдийг баривчлан, засгийн эрхийг хүчээр Ардын засагт шилжүүлжээ. 1921 оны долоодугаар сарын 11-ний өдөр Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хэмжээт цаазат эзэн хаанаар өргөмжилж, хааны Зарлигаар засгийн газраа эмхлэн байгуулсан хэдий ч харамсалтай нь Богд хаан 1924 оны тавдугаар сарын 20-нд таалал болсноор Монголд хаант засаглалыг халж, Бүгд найрамдах засаглалыг тунхаглан зарласан билээ.
Үндэсний эрх чөлөөний удирдагч, өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүний гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын эзэн хаан, VIII Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэн олон улсын эрдэм шинжилгээний хурал төрийн ордонд зохион байгуулсан. Мөн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэн, түүхийн ном, уран сайхны кино бүтээсний зэрэгцээ Богд хааны хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан юм.