Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбууд өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одон гардууллаа.
Улсын Драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу:
"Монголын шинэ цагийн театрын урлагийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан манай театрын үйл хэргийг, 90 жилийн түүхэн замналыг Монголын төр түмэн олон хайр хишгээ хүртээж байгаа явдалд үе үеийн удирдлага, зохиолчид, уран бүтээлчид, үйлчилгээний арын албаныхан, театрын хамт олны нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж байна.
Та бүхний ажил амьдралд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөе. Манай театрын хамт олон Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх оюуны хөтөч нь байх эрхэм үүргээ цагийн цагт үеийн үед амжилттай хэрэгжүүлж биелүүлнэ гэдгээ хэлэхэд таатай байна" гэлээ.