gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.19
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.19
Валютын ханш
$ 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бүдүүн, нарийн төмөр замын цариг ашигладгаас Эрээнээс бараа тээвэрлэлт удааширчээ

Б.Чимэг
Эдийн засаг
2021-08-20
34
Twitter logo

Энэ онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.

Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг тус ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байна.

Ажлын хэсэг өчигдөр гадаад худалдаа, тээвэрлэлт, хяналт шалгалт хариуцсан албаны хүмүүстэй цахимаар уулзлаа. Уулзалтад Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газрын албаны хүмүүс  оролцов.

Эрээн хотод 2,000 машин орчим ачаа, бараа төвлөрөөд байна. Бараа таталт удаашраад байгаа шалтгааны нэг бол тээвэрлэлтийн дамжлага олон.

Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан хийсэн мэдээлэлдээ, Тяньжин боомтод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газрын тэмдэглэл гарч, хоёр улсын яамны түвшинд санал солилцсоноор түргэн муудах бараа, бүтээгдэхүүнийг нэн яаралтай татахаар ажиллаж байна.

Тус яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд, Замын-Үүдийн хилийн боомтоор өдөрт 100 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа бөгөөд Эрээн хотод 2,000 орчим машин ачаа, бараа төвлөрөөд байна. Бараа таталт удаашраад байгаа шалтгааны нэг бол тээвэрлэлтийн дамжлага олон.

Төмөр замын тээврийн хувьд бүдүүн, нарийн цариг ашиглахтай холбогдуулан бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт удааширсан. БНХАУ-ын холбогдох байгууллагад хүсэлт гаргаж, асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гэж танилцуулав.

Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд арматур, хөөсөнцөр болон мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарч ажиллахыг хүсэв.

Дараа нь Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, шалгалтын газрын гаалийн улсын ахлах байцаагч Б.Болормаа мэдээлэл хийв. Тэрбээр, тус байгууллагаас ачаалал ихтэй боомтуудад уртасгасан цагаар ажиллаж, нэн яаралтай бараа, бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хил нэвтрүүлэхээр ажиллаж байна гэв.

Замын-Үүд дэх гаалийн газрын орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Төрсайхан, өдөрт дунджаар 110 авто тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байгаа. Сүүлийн гурван хоногийн байдлаар 53 ачааны вагон орж ирснээс дийлэнх нь барилгын материал эзэллээ. Тээвэрлэлт удааширсан шалтгааны нэг бол манайхан бараа, материалын бичиг баримтын бүрдүүлэлтийг дутуу хийдэг гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг барилгын материал үйлдвэрлэгчидтэй хийсэн уулзалтуудаас гарсан саналуудыг судалж, бүтээн байгуулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх зорилтын хүрээнд Засгийн газарт чиглэл хүргүүлэх Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгана хэмээн уулзалтын төгсгөлд илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан