Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 18-55 насны иргэдийг ажилд бүртгэн, зуучилдаг.
Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Э.Гэрэлт-Од баасан гарагт болсон “Ажилтай иргэн-орлоготой өрх” өдөрлөгийг нээж, үг хэлэхдээ “Бид Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд томоохон шинэчлэлт хийх зорилгоор “Ijob” цахим төсөл дээр ажиллаж байна. Энэ цахим системд ажил хайгч, ажил олгогчдын хар болон цагаан жагсаалтыг хөтөлнө. Залуучууд ажлаас гараад дараагийн ажилд очиход тухайн хүний мэдээллийг хайхад өмнөх ажлын түүх гарч ирнэ. Мөн ажил хайгчид ажил олгогч байгууллагын талаар харж болно” гэлээ.
Өдөрлөгт оролцож буй байгууллагуудыг бүс бүсээр хуваасан байв.Үүнд:
• “Free Zone”–нд залуучуудын брэндүүдийг нэгтгэсэн гар урлалын үзэсгэлэн худалдаа,
• “Work Zone”-нд Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, ажил олгогч байгууллагуудын нээлттэй ажлын байранд бүртгэх, ажилд хэрхэн сонгон шалгаруулах талаар зөвлөгөө өгөх, дадлагын хөтөлбөр, ажлын ярилцлага тус тус багтсан бол
• “Edu Zone”-нд залуучуудын хөгжлийн талаар сургалт зөвлөгөө, сэтгэлзүйн, хуулийн зөвлөгөө, хөдөлмөрт хандах манлайллын лекц өрнөсөн юм.
Залуучуудын хөгжлийн биржийн хүний нөөцийн менежер Б.Нэргүй:
“Барилга, үйлдвэр үйлчилгээ, худалдааны байгууллага, уул уурхай зэрэг салбарын 300 гаруй ажлын байр байна. Байнгын ажлын байраас гадна оюутнууд ихэвчлэн цагийн ажил хайдаг учраас цагийн ажил бий. Манайхтай “Таван богд”, “Андын зам констракшн”, “Берлин зоог”, “Pizza Hut” хамтарч ажилладаг. Байнгын ажлын байрууд хамгийн багадаа 600 мянган төгрөгийн цалинтай.
Ажил горилогчийн хандлага, харилцаа, мэргэжил, юу хийх боломж бололцоотойг хараад тохирох ажлын байранд зуучилдаг. Мөн оюутан залууст зуучлалын дэвтэр олгож байна. Арван мянган төгрөгөөр бүртгүүлээд зургаан сарын турш үнэ төлбөргүй цагийн ажилд зуучлуулах боломжтой гэсэн үг. Энэ дэвтэр дээр ажил олгогч байгууллагууд маань ажилласан өдөр, цалинг бичээд үнэлгээ өгдөг учраас тухайн оюутны CV болно гэсэн үг. Мөн фитнес, шатар, авто сургуулиудад арван хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.”
Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын зуучлал хариуцсан мэргэжилтэн н.Энхмандах:
“1162 нээлттэй ажлын байранд нэг сарын хугацаанд 47 иргэн бүртгүүлсэн. Үүнээс үзэхэд ажлын байрны захиалга төвлөрөлт ихтэй боловч ажил хайгч иргэд бага байна. МСҮТ төгссөн ажилчдын эрэлт их байна. Тухайлбал, тогооч, мужаан, сантехникч, слесарь, барилгачин, гагнуурчны 800 гаруй ажлын байр төвлөрчихсөн байна. Бид ажлын байраа 21 салбараар ангилдаг. Эрэлт хэрэгцээтэй байгаа салбарт уул уурхай, барилга, эмнэлэг багтаж байгаа бол ажил хайж буй иргэд хууль зүй, байгалийн шинжлэх ухааны салбарынхан байна.”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суугч н.Баасанжаргал, н.Анхаа:
“Бид бүх асраар орж, нээлттэй ажлын байруудтай танилцлаа. Олон төрлийн сонголттой ажлын байр байгаагаас гадна шаардлага, шалгуур боломжийн байна. Нэгт нэгэнгүй танилцсаны эцэст сонгосон газраа анкетаа бөглөсөн. Үр өгөөжтэй өдөрлөг болж байна. Ажил хайж буй залуучууд энэ өдөрлөгт идэвхтэй оролцож, мэргэжил, сонирхол, ур чадварт тохирох ажлын байрыг олоосой.”
Өдөрлөгт оролцсон ажил олгогч компаниуд
• “Андын зам констракшн” ХХК
Нээлттэй ажлын байр: Барилгын салбарын 110 ажлын байр
Шаардлага: 25-35 насны, тогтвор суурьшилтай ажиллах, мэргэжлээрээ ажилласан туршлагатай, эерэг зөв хандлагатай, багаар ажиллах чадвартай
Цалин: Барилгын туслах ажилтан өдрийн 50-90 мянган төгрөг, арматурчин, мужаан өдрийн 80-120 мянган төгрөг
• MBC /APU компанийн салбар охин компани/
Нээлттэй ажлын байр: Түгээлтийн жолооч, агуулахын туслах ажилтан, гэрээт ачигч, савлалтын оператор, эсгэлтийн оператор
Шаардлага: Түгээлтийн жолооч бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, B C ангилалтай
Агуулахын туслах, гэрээт ачигч бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой.
Эсгэлтийн оператор хүнсний чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
• “Номин холдинг” компани
Шинэ дэлгүүр нээж буйтай холбоотойгоор борлуулалт үйлчилгээний салбар буюу хүнсний дэлгүүрүүдэд нээлттэй ажлын байр бий. Үүнд: худалдааны зөвлөх, туслах мэргэжилтэн, барааны мэргэжилтэн, кассч, борлуулагч, цахилгаанчин, график дизайнер зэрэг арав гаруй ажлын байр байна.
Шаардлага: Нарийн мэргэжлийн хувьд их, дээд сургууль төгссөн байх
Туслах мэргэжилтэн, барааны мэргэжилтэн, кассч, борлуулагчийг сургаж авна.
• “Говь Эрдэнэ” Кашмер ХХК
Нээлттэй ажлын байр: Загвар зохион бүтээгч, кеттельчин, гар оёдолчин, шима машины оператор, хаг, хялгас түүгч, эрэгтэй туслах ажилтан
Шаардлага: Тогтвор суурьшилтай, тууштай ажиллах, ажлын туршлагатай байх
• Бодит үнэлэмж хөдөлмөрийн бирж, мэргэжлийн сургалтын төв
Хамтран ажилладаг байгууллагуудын мянга гаруй ажлын байр байна. Бүх төрлийн салбарт ажиллах боломжтой.
Шаардлага: Нас, хүйс хамаарахгүй. Ажил олгогчийн тавьж буй шаардлагад мэргэжлийн ур чадвар дутвал өөрсдийн сургалтын төвд тэрхүү чадварыг олгодог.
• “Таван богд” фүүдс
Нээлттэй ажлын байр: Чанарын мэргэжилтэн, мэдээллийн технологийн мэргэжилтэн, хөргүүр агаар сэлгэлтийн мэргэжилтэн, сантехникч, мужаан, салбарын ажилтан, хүргэлтийн жолооч, үйлчлэгч
Шаардлага: салбарын ажилтан, хүргэлтийн жолооч, үйлчлэгч 18-35 нас, ачаалал даах, хурдан хөдөлгөөнтэй байх
• “Бургер кинг” /МАКС группийн охин компани/
Нээлттэй ажлын байр: Ээлжийн ажилтан, хүргэлтийн ажилтан
Шаардлага: Вакцины II тунд хамрагдаад 14 хоносон, 18-аас дээш насныхан.
Ш.Номиндэлгэр