Польш улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монголын таван аймагт цэвэрлэх байгууламж барихаар болсон.
Уг байгууламжуудын зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч компаниудтай Барилга, хот байгуулалтын яамнаас Барилгын хөгжлийн төвд уулзаж байна.
Уулзалтын үеэр Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан мэдээлэл өглөө.
Тэрээр "Дорнод, Говьсүмбэр, Завхан, Увс, Баян-Өлгий гэсэн таван аймгийн төв цэвэрлэх байгууламжийг Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр шинэчлэн барихаар болсон. 17.5 сая еврогийн дүнтэй зээлийг жилийн 0.15 хувийн хүүтэй авсан.
Дэд бүтэц хөгжлийн гол эх үүсвэр. Шинэ цэвэрлэх байгууламжууд нь байгаль орчинд ээлтэй, агаар орчны бохирдлыг бууруулах ба аймгийн төвүүдийг орон сууцжуулах үндэс суурь нь тавигдаж байна. Мөн аймгийн төвүүдэд ажлын байр нэмэгдэж нийслэлийн төвлөрөл саарах зэрэг олон талын ач холбогдолтой. Тэгээд ч шинэчлэхээс өөр аргагүй. Жишээ нь Увс аймгийн цэвэрлэх байгууламж голтойгоо нийлэх гэж байна. Дорнод аймгийн ашиглалтын шаардлага хангахаа байсан. Энэ бол үндэсний хөгжлийн бодлоготой уялдсан ажил.
Бид ойрын хугацаанд Азийн хөгжлийн банктай хамтран 9 аймгийн төв дээр цэвэрлэх байгууламж барьсны 6 нь ашиглалтад орсон. Харин гурав нь хил хаасантай холбоотойгоор бага зэрэг хойшилсон ч ашиглалтад ороход бэлэн болсон" гэв.
Нийт таван аймгийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихад 17.5 (55 тэрбум төгрөг) сая евро зарцуулна. Байгууламжуудыг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ба Польш стандартын дагуу барих аж.
Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн "Аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжуудыг анх барьснаас нь хойш шинэчлээгүй. Улмаар байгаль орчинд хөнөөлтэй болж, иргэдийн шаардлагыг хангахаа больсон тул шинэчлэхээр болсон.
Эртнээс төлөвлөж, тээвэрлэлтээ шийдэж чадвал эдгээр байгууламжийг цаг хугацаанд нь буюу 2024 онд ашиглалтад оруулна гэж найдаж байна.
Өнөөдөр цуглуулсан зураг төсөл зохиогч компаниуд нь цэвэрлэх байгууламжийг Польш стандартаар боловсруулж магадлан баталгаажуулах юм. Аль болох зардал багатай, цөөн ажиллах хүчээр ашигтай ажилладаг байгууламж барихаар төлөвлөж байна.
Эдгээр таван аймгийн хүн амын өсөлт, усны хэрэглээ зэргийг үндэслэн сонгосон бөгөөд цаана нь шинэчлэх шаардлагатай дахин таван аймгийн байгууламж бий" хэмээв.
Мөн Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл 40 гаруй хувьтай байна. Энэ жил гаргасан алдаагаа давтахгүй, материал татан авалтаа хугацаанд хийж чадвал Төв цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулах боломжтой аж.