Цэцэрлэгийн 4,5 настай зарим хүүхэд өнөөдөр хичээллээд 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл амарна. Гэхдээ эцэг эх, харгалзан дэмжигч нь харах боломжгүй, гэртээ цоожлогдох эрсдэлтэй, гэрт нь харах хүн байсан ч тэр нь өндөр настай эсвэл хүнд өвчтэй, түлээ нүүрс, халуун хоол ундгүй өрхийн хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн хамруулна.
Энэ мэтчилэн хүүхдээ цэцэрлэгт нь заавал явуулах шаардлагатай хүмүүс ангийн багшид нь хүсэлтээ хүргүүлнэ гэдгийг БШУЯ-аас мэдээлсэн.
Мөн Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд гарсан.
Тушаалаас үзвэл ирэх оны нэгдүгээр сарыг дуустал хүндэтгэх шалтгаантай /дээр дурдсан/ эцэг, эхчүүд хүүхдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт нь явуулж болох нь ээ. Харин хэрхэн зохион байгуулахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосон тул тэд өөр өөр журмаар ажиллаж байна.
Тухайлбал нийслэлийн төрийн өмчийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгч, арванхоёрдугаар сарын 20-ноос хойш хүүхдээ цэцэрлэгт хамруулах эцэг, эхчүүдээс хүсэлтийг нь авчээ. Нэг ангид 10 хүүхэд л хүлээн авах тул зарим эцэг эхэд "Танай хүүхэд хоцорчихлоо, анги дүүрсэн" гэх хариулт өгсөн байна.
Харин эхний аравт багтан, хүсэлтээ өгч амжсан эцэг эхчүүд 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд хүүхдээ нэг өдөр ч таслуулалгүй цэцэрлэгт нь явуулна. Нэг л таслуулбал дахиж хүлээн авахгүй. Мөн хүүхдээ өглөө 09:00 цагаас хүргэж өгч, орой 16:00 цагт авах шаардлага тавьжээ.
БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа "Зайлшгүй хүүхэд харах хүнгүй тохиолдолд эцэг, эхчүүд цэцэрлэгийн захиргаанд хүсэлтээ хүргүүлнэ. Хамгийн гол нь хүүхэд цэцэрлэгтээ тасралтгүй явах ёстой. Өнөөдөр амжсангүй, ах нь амарч байгаа гэх байдлаар хүндрэл битгий учруулаасай" хэмээжээ.
Гэхдээ түүний хэлсэн энэ үг цаасан дээр бууж, албан ёсны журам болоогүйг дөрвөн сайдын хамтран гаргасан доорх тушаалаас харж болно. Тушаалд "Халдвараас сэргийлэх дэглэмийг баримтлан..." гэсэн үг, өгүүлбэр байх ч тарах цагийг наашлуулж, тасалбал авахгүй байх тухай журам алга.