gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Бизнес
2021-10-15
8
Twitter logo
8
Twitter logo
Бизнес
2021-10-15

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд  Бороогоулд ХХК-ийн хамт олон нэгдлээ.  Энэхүү ажлын хүрээнд тус компани Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумдын нутагт байрлах Бороо болон Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Улаанбулгийн уурхайн талбайнуудад 2021 оны 10 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд нийт 3000 мод тарив. Улаанбулагийн уурхайн дотоод замын дагуу 1200 метр орчим газарт 800 ширхэг хайлаас, 400 ширхэг улиас тарьж, хамгаалалтын зурвас байгуулжээ.

Бороогоулд компанийн байгаль орчны нөхөн сэргээлтийн хүрээнд хэрэгжүүлж буй  ойжуулах хөтөлбөрийн талаар:

Бороогоулд ХХК нь байгаль орчны нөхөн сэргээлт, ойжуулалт, мод үржүүлэг, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд Бороогийн уурхайн талбайдаа мод тарих, ойжуулах, мод үржүүлгийн талбай байгуулах зэрэг ойжуулалтын ажлуудыг 2007 хойш санаачлан хэрэгжүүлж ирсэн.  

Энэ хугацаанд биологийн нөхөн сэргээлтийн хүрээнд нийт дөрвөн удаа мод үржүүлгийн плантаци байгуулсан бөгөөд ойжуулалтад шаардлагатай модны тарьц, суулгацын тодорхой хэсгийг өөрсдөө бэлтгэж ирсэн туршлагатай ажээ. 2021 оны нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд өнгөрсөн жил шинээр ойжуулсан талбай болон өмнөх онуудад ойжуулсан талбайнуудын модны нөхөн тарилтанд зориулж улиас, хайлаас, агч, бургас зэрэг 800 гаруй модыг шинээр тарьж, нийт модны талбайнуудад арчилгаа, усалгааг хариуцан гүйцэтгэж байна.

Улаанбулаг төслийн биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн Шивэрти нэртэй газарт тус сумын харъяат “Толийн гарам” ХХК-тай хамтран нийт 10 га талбайг нарс модны тарьцаар ойжуулсан.  

Бороогийн уурхайн биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын  Бортолгой нэртэй 45 га газарт цөлжилтөөс хамгаалах ойн зурвас байгуулах төслийг 2018 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба уг төслийн хүрээнд 2018-2020 онд нийт 22000 гаруй мод тарьсан байна. Мөн 2021 онд нэмж 5.7 га хамгаалалтын зурвас газарт 3060 ширхэг улиас тарьж, 0.7 га газарт ховор, содон ургамлын цуглуулга байгуулах зорилгоор жигд, өрөл, мойл, хус, нарс, гацуур, голт бор, гүйлс, бүйлс, гандигар, тэсмэг, татар далан хальс, хөх далан хальс, улаалзгана, бөөрөлзөнө, сарнай, нохойн хошуу, арц, цагаан  цээнэ зэрэг 21 нэр төрлийн мод сөөг, 500 ширхэг тарьц, суулгац тарижээ. Төслийн талбайд модны усалгааг дуслын усалгааны системээр шийдэж арчлан ургуулж байна.

Байгаль орчны нөхөн сэргээлт, ойжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан тэргүүн туршлагууд дээрээ үндэслэн Бороогоулд ХХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг цаашид ч дэмжин ажиллаж, хувь нэмрээ оруулж ажиллана.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан