Зургаадугаар сарын 11-13-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар 29 дэх удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болох юм. "Номын соёлт ертөнц ТББ"-аас 15 дахь жилдээ зохион байгуулж буй тус үйл ажиллагаанаас сурвалжиллаа. Товчхондоо төв талбайд номоор цангасан иргэдийн баяр болж байна.
Соёлыг гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар "Хүсэн хүлээсэн мөч. Хөл хорионы дараах их тайвшралт юм. Хүний биеийг хорихоос сэтгэлийг хашиж болдоггүйг бид харж байна" гэлээ.
Байраа эзэлсэн асруудаар зочилж, талбайн нэгээс нөгөө өнцөг хүртэл явахад багагүй хугацаа орох аж. Учир нь хөл хорионы дараах хамгийн их ном дэлгэсэн газрыг зорих иргэд олон байв. Гэхдээ дуу шуугиан бага, их намуухан байгаа нь магадгүй номд хорхойсох нь нэг төрлийн бясалгал ч юм шиг. Гэхдээ бүгд л дараагийн асарт ямар ном, бүтээл байгааг сонирхохоор яарна.
Бид хэвлэн нийтлэгч, зохиолч, иргэдийн байр суурийг сонссон юм.
Талбайн чанх хойно байрлах нэлээд хөл хөдөлгөөнтэй асарт СГЗ, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо тухлан суужээ. Сонгосон номдоо гарын үсэг зуруулахаар зогсох дараалал урт байсан учир гурвантаа очсоны эцэст миний ээлж ирэв. "Номын баяраар тантай үг солилгүй өнгөрвөл алдас болох байлгүй" гэж арван боть номыг нь ихэд хүндэлж буйгаа илэрхийлэн хоёр гардан авч буй залуу хамт зургаа татуулж, гарын үсэг зуруулснаар надад завшаан гарч, эрхэм зохиолчтой хэсэг хором хөөрөлдлөө.
Тэрээ "Саяхан Өвөр монголын ардын хэвлэлийн хорооны захиалгаар монгол бичгээр хэвлүүлсэн 10 ботио тодотгоё. Үүнд роман, тууж, богино зохиол, яруу найраг бүгд орсон. "Шилийн богд" романы үргэлжлэл "Шармаань" тууж, эссэ баримтат нийтлэлийн 4 дэх боть "Цагаан манан гэгээн гуниг" номоо хэвлүүллээ. Миний нэлээд олон жилийн хөдөлмөр шингэсэн шинэ романаа ирэх 11 сард гаргах санаатай. Сүүлийн үед өөрийнхөө уран зохиолын судалгааны чиглэлээр уншиж байна. Мөн шинжлэх ухаан, шашин соёл, оюун санааны гэгээрлийн тухай ном унших дуртай. Байгаль экологи, ертөнцийн гарал үүсэл, од эрхэс, тэнгэр огторгуй, ертөнцийн чанд дахь нууцын тухай ч их уншдаг даа. Ном унших, номын соёлыг ойлгох хэрэглээ өсөж байгаад их баяртай байна. Ном хүн төрөлхтний оюун санааны үнэт зүйлийг зохиогчийн эрчимтэй нь цуг хадгалдаг. Түүнийг нээх үед тэр бүх эрчим нь цацардаг үнэт зүйл. Ном зөвхөн хэрэглээ төдийгүй урлаг, дизайн, цаг үе, нийгэм болоод хүний оюун санааны толь болж хөгжиж ирсэн" гэлээ.
"Орчих цагийн хүрд эргэж, орон улсын түүх хөрвөж, түүний дунд хүмүүний хувь заяа ээдрэн эргэсээр сайн цагийн урь угтан үргэлжилсээр байдаг авай" гэж түүний Шармаань туужид өгүүлдэг билээ.
Дэрвэгэр улаан даашинзтай, дэрсхэн хоёр охиноо дагуулан, гартаа тор дүүрэн ном барьсан эмэгтэй анхаарал татлаа. Тэрээр "өнөөдөр хүүхэд шиг хөөрч явна" гээд бидний асуултад уриалгахан ийн хариуллаа.
"Номын баяр болж байгаа нь уншигчдад сонголтыг нэмэгдүүлж байна. Хүүхдийнхээ хүсээд байсан англи хэлний номыг авлаа, гоё ч өдөр байна. Бие даан хэл сурах хүслийг нь дэмжих санаатай явна. Зурагтай, хүүхэд үзэхэд сонирхолтой ном олж авах зорилготой ирсэн. Номууд 20-50 хувь хямдарсан байгаа нь сайхан санагдлаа. Аав нь ажилтай байгаа тул хоёр охинтойгоо өглөө ирсэн. Одоо дөнгөж талдаа орж явна" гэсэн юм.
Бидний зорьсон дараагийн асар бол "Тагтаа паблишинг" байв. Ихэнхдээ залуучууд, өсвөр насныхан ном сонирхохоор дараалал үүсгэжээ. Тус хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, орчуулагч, яруу найрагч Б.Баясгалан уншигчдыгаа зайгаа барихад нь анхаарч байна гэсээр угтлаа. Түүнтэй ном унших дадал болоод зохиол бүтээлийн талаар хэсэг хором ярилцсан юм.
Гэр, ажлынхаа орчинд унших номоо хаа саагүй, гарт ойр тавьдаг. Цүнхэндээ ч авч явна.
Тэрээр "Хэдийгээр цаг хэцүү, өвчин тахлын үе таарсан ч гэсэн номын өдөрлөг жирийн өдрийнх шиг хэвийн, амжилттай болж байна. Энэ жил бид онцлог, шинэ номуудтай ирсэн. Нобелийн шагналт зохиолч Мө Янь "Мэлхий", Английн зохиолч Жулиан Барнс "Төгсгөлийн мэдрэмж" романууд байна.
Манай ерөнхий редактор, яруу найрагч Ц.Дэлгэрмаа өчигдөр “Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг туужаа хэвлүүлсэн нь энэ зуны бэлэг байлаа. Тагтаа хэвлэлийн газар залуучуудын талархлыг хүлээсэн газар гэгдэж байгаагийн хувьд ирээдүйн уншигчдаа бэлдэх үүднээс хүүхдийн зохиол түлхүү гаргахыг зорьж байна. Үүний жишээгээр "Коралайн" "Цахилгаан жаал" зэргийг нэрлэж болно.
Өнөөдрөөс гурван өдөр үргэлжлэх номын баяраар номууд хямдрахаас гадна, зохиолын холбогдолтой даавуун уутнууд гээд номын хорхойтнуудыг баясгах зүйл цөөнгүй бий шүү. Тухайлбал, "Сайн уу, гуниг минь" роман угаас донжтой, эмо ном. Тэр уур амьсгал бас энэ торны загвар дээр бүрнээ гарсан гэж найдна. Би нэн шинэ үеийн дэлхийн уран зохиол унших дуртай. Олон ном зэрэгцүүлж уншдаг. Хүнд роман уншмааргүй байвал хөнгөн өгүүллэг сонгох зэргээр өөр номууд холиод уншдаг. Гэр, ажлынхаа орчинд унших номоо хаа саагүй, гарт ойр байршуулчихдаг. Цүнхэндээ авч явдаг" гэлээ.
"Тагтаа"-тай хаяа нийлүүлэн үндэсний контент үйлдвэрлэгч "Аргун" асраа/35-р/ засжээ.
Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн менежер О.Номинзул "Бид дөрвөн төрлийн буддаг цуврал, үлгэр, дөрвөн төрлийн паазл, зургаан жижиг хэмжээтэй паазлтай ирлээ. Бүх бүтээгдэхүүнийг 20 хувь хямдруулсан. Хоёр паазл авбал буддаг ном бэлэглэж байна. Онцлоход бүгд удирдахуйн ухаан AR технологиор баяжуулсан менежментийн ном юм. Хүүхдүүд паазлаа эвлүүлээд гар утсандаа аппликейшн татчихвал камераа чиглүүлэхэд паазл гурван хэмжээст дүрсээр харагдаж, танин мэдэхүйн мэдлэг олгох ач холбогдолтой. Технологитой хослуулсан 2-15 насныханд зориулсан номын үнэ 4-60 мянга" гэж тодотгов.
"Аргун"-аас арай урагш буюу Сүхбаатарын талбайн чанх урд байрлах долоон асар бол "Мон судар"-ынх. Хүүхэд, уран зохиол, танин мэдэхүй гээд төрөл бүрийн ном өрөөстэй. Ихэнх ном 20 хувийн хямдралтай харагдлаа. Диснейн цуврал, хүүхдийн комик номууд 50 хувь хямдарсан нь анхаарал татав. Хамгийн сүүлд "1984", "Нохой хүн" "Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл" зэргийг гаргасан бөгөөд 20 хувийн хямдралтай худалдаалж байна. Мөн хүүхдүүдийн дуртай "Харри Поттер" ч тэр. Жангар редакцаас зурах дуртай хүүхдэд будах ном, сэтгэлзүйгээ ойлгоход туслах "Мэдрэмж" цувралыг гаргасан. Мөн утга болоод үг хэллэгийн хувьд одоогийн нийгэмтэй зохицохгүй байгаа монгол үлгэрүүдийн заримыг өөрчлөн хэвлэжээ. Түүнчлэн Гэсэр, Жангар, Нууц товчоо зэрэг томоохон бүтээлийг хүүхдүүдэд зориулсан хувилбараар гаргасан байна.
"Жангар" редакцын эрхлэгч Б.Батцэцэг, Зөвхөн сонгуулийн үед гэлтгүй залуучуудад улс төрийн мэдлэг хэрэгтэй учир "1984", "Амьтны ферм" зэрэг зохиол уншиж буйгаа хуучиллаа. Гурван асрын цаана Төв талбайн баруун урд талын үзүүрт "Гүнж" төв гэсэн асар байх нь анхаарал татлаа. Олон нийтийн сүлжээгээр өсвөр насны хүүхэдтэй хэрхэн харилцах вэ гэсэн сэтгэгдэл цөөнгүй харагдах болсныг санаж, тус асрыг зорилоо. "Гүнж" төвөөс 2014 онд зохиолч н.Энхсайхантай хамтран "Дүүлэн нис охин минь" тууж гаргаж байсан бол энэ удаад комик ном болгон хэвлүүлжээ. Өсвөр насныханд тохиолдож байгаа асуудлуудад хэрхэн хандах "нууц жор"-ыг эрэлхийлж буй эцэг эхчүүд тус асраар зочлоход илүүдэхгүй болов уу.
Номын баярын эхний өдөр төв талбайд ийн өнгөрч байна. Хур бороо орж эхэлсэн ч номын эрэлд гарсан иргэдийн хөл хөдөлгөөн тасраагүй л. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сахихаа ч умартсангүй.