Маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хөл хорионы өмнөх өдөр нийслэл хотод авто зам төдийгүй явганаар зорчих хөдөлгөөн эрс нэмэгджээ.
Томоохон худалдааны төвийг чиглэсэн авто замууд түгжрэлтэй байна гэж өнөө өглөө Тээврийн цагдаагийн албанаас мэдээлсэн юм.
Мөн нийслэл хотын хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж, хөдөлгөөн удаашралтай байгаа тул иргэд жолооч нарыг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, бие биендээ хүндэтгэлтэй хандахыг ТЦА-наас мэдэгдээд байгаа юм.
Хатуу хөл хорио тогтоох эсэх асуудал гуравдугаар сарын 11-нээс хойш хоёр удаа хөндөгдсөн ч хөл хорьж биш тодорхой хязгаарлалтуудыг хийхээр болсноо Засгийн газар зарлаад байсан юм. Хэрэв хөл хорио тогтоох бол иргэдэд мэдээллийг эрт өгөх ёстой гэж байсан ч өчигдөр орой гаргасан шийдвэрийн улмаас ийн иргэдийн хөдөлгөөн нэмэгдээд байна.