gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Боловсролын зээлийн сангийн “нууц” журам ба Амарсайханы Эрдэнэхүслэн

Б.Мягмардорж
Нийтлэлчийн булан
2021-05-04
64
Twitter logo

Мэдээлэл, дүрэм журам нь ил тод биш, нууц байх тусам тэр нь иргэдэд хардлага төрүүлж байдаг. Иргэд хардах нь ч зөв. Ялангуяа, хэн нэгэнд их хэмжээний мөнгийг төрөөс олгох аливаа сонгон шалгаруулалтын хувьд дүрэм, журам нь ил тод биш л бол тэнд бусдын зүй бус нөлөө орох магадлал маш өндөр гэдэгтэй санал нийлэхгүй хүн цөөн биз.

Шадар сайд, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Засгийн газрын Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл авах гэрээ байгуулсан тухай бид 2021 оны 04 сард мэдсэн билээ. Харин, Боловсролын зээлийн сангаас уг зээлийг журмын дагуу олгосон, журам нь нийтэд нээлттэй байгаа гэж тайлбарласан байв.

Төрөөс сургалтын төлбөрийн зээл олгохтой холбоотой дүрэм журам, бичиг баримтуудыг хайж олоод, нэгбүрчлэн уншаад үзвэл энд төрийн байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүй байж болзошгүй 2 тохиолдолд байна. Үүнд:

Нэгдүгээрт: “жинхэнэ” сонгон шалгаруулалтын журам нь нууц бөгөөд иргэдэд нээлттэй биш байна.

Хоёрдугаарт: Хэн, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцахаар зээл авсан тухай мэдээллийг нийтэд мэдээлэх үүргээ төрийн байгууллага биелүүлээгүй байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖИНХЭНЭ ЖУРАМ НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БИШ

Гадаадад суралцагчдад зээл олгохтой холбоотой дараах хоёр журам байна.

  1. 2013 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”.
  2. 2020 оны 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам”.

271-р тогтоолын хавсралт журмын 1.4 – р заалтын дагуу бол Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын жагсаалтын 21 – 100 – д багтсан их сургуульд бакалаврын зэрэгт элссэн бол; харин 70 дугаар тогтоолын хавсралт журмын 1.1 – т заасны дагуу Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр магистр, докторын зэргийн боловсрол эзэмших бол (сургуулийн жагсаалт хамаарахгүй) сургалтын төлбөрийн зээл олгох юм байна.

Энэ хоёр журмаас гадна мөн 2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам” гэх журам хүчин төгөлдөр үйлчилж байна. Энэ журам нь Монголд суралцаж буй Монгол, Гадаад оюутнууд болон Засгийн газар хоорондын гэрээний үндсэн дээр гадаадад суралцаж байгаа Монгол оюутанд зээл олгоход хамаатай байна.

Тэр журмыг нь дээрх журмуудаар эрх хэмжээ олгогдсон төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан батлах ёстой байна. Харин энэ “жинхэнэ” сонгон шалгаруулах журам нь иргэд бидэнд нээлттэй биш, нууц байна.

Эдгээр журмуудтай танилцвал энэ журмууд нь зээл, тэтгэлэг олгоход төрийн аль байгууллага ямар эрх хэмжээ (эрх, үүрэгтэй) оролцох вэ гэдгийг тодорхойлж байгаа юм. Тодруулбал, яг ямар шат дамжлага, шалгуураар аливаа оюутан зээл, тэтгэлэг авч болох вэ гэдгийг зохицуулж байгаа журам биш. Тэр журмыг нь дээрх журмуудаар эрх хэмжээ олгогдсон төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан батлах ёстой байна. Харин энэ “жинхэнэ” сонгон шалгаруулах журам нь иргэд бидэнд нээлттэй биш, нууц байна.

Тухайлбал, “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам” – ын 1.10 дахь заалтад “Сургалтын зээлд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам ... – ыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэжээ. Гэтэл энэ сонгон шалгаруулалтын “жинхэнэ” журам нь байдаг эсэх нь тодорхойгүй, байдаг бол тэр нь иргэд бидэнд лав ил тод, нээлттэй биш байгаа юм. Өөрөөр хэлбэл, А.Эрдэнэхүслэнгийн зохих журмынх нь дагуу авсан сургалтын төлбөрийн зээл олгох сонгон шалгаруулалтын журам нь “нууц” хэвээрээ байна.

ХЭН ЗЭЭЛ АВЧ БАЙГААГ НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БАЙЛГАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ 

2013 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмын 1.8 – д “... Суралцагчдын нэр, сургууль, мэргэжлийн чиглэлийн талаарх мэдээллийг Сургалтын төрийн сангийн цахим хуудсанд байршуулна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, ингэж байршуулах үүрэгтэй гэсэн үг.

Энд заасан “Сургалтын төрийн сан” буюу одоо үйл ажиллагаа явуулж байгаа нэрээрээ бол “Боловсролын зээлийн сан” – нь одоогоор ажиллаж байгаа цахим хуудас ч байхгүй. Иргэдэд хүргэдэг зарим мэдээллээ “Боловсролын зээлийн сан” гэсэн Фэйсбүүкийн хуудсаар бичиж байна. Мэдээж Фэйсбүүкийн хуудсыг цахим хуудас гэхгүй тул Боловсролын зээлийн сан нь энэ журамд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд, Боловсролын зээлийн сан нь хэн, ямар сургуульд, ямар мэргэжлээр суралцахаар энэ сангаас зээл авч байгаа тухай мэдээллийг цахим хуудсанд байршуулах ёстой тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хууль зөрчиж байна.

ХЭН СУРГАЛТЫН ЗЭЭЛ АВЧ БАЙГААГ ЯАГААД НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ЗАРЛАХ ЁСТОЙ ВЭ?

Энэ нь нийтлэлийн эхэнд дурдсанчлан ил тод, нээлттэй байх шалгууртай холбоотой. Нийтэд нээлттэй, ил тод байх нь энэ шалгаруулалтад тавих олон нийтийн хяналт, шалгуур нэмэгдэх юм. Ингэснээр, шадар сайд С. Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэнгийн тохиолдолд шиг олон нийтийн хардлага, шүүмжлэл дагуулах тохиолдол гарахаас ч сэргийлнэ.

А.Эрдэнэхүслэнгийн тухай энэ мэдээлэл нийтэд ил болсноос хойш олон нийт шүүмж дагуулсны дараа 2021 оны 04 сарын 21 – ний өдөр Шадар сайд С. Амарсайхан өөрийн цахим хуудсандаа мэдэгдэл бичсэн байна. Тэрээр тус мэдэгдэлдээ “... хүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргаж байна ... ХҮҮГИЙНХЭЭ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙГ Сургалтын ТӨРИЙН САНД БУЦААН ШИЛЖҮҮЛЖ, төлбөрөөс татгалзаж байна ...” гэж бичжээ.

С.Амарсайхан, эсвэл түүний хүү А.Эрдэнэхүслэн нь ийнхүү Боловсролын зээлийн сантай байгуулсан зээлийн гэрээгээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу цуцалсан болохоо, сургалтын төлбөрөө тус санд буцаан шилжүүлсэн болохоо нотлох баримтаа нийтэд үзүүлэх хүртэл А.Эрдэнэхүслэнг энэ сургалтын төлбөрийн зээлийн мөнгийг буцааж өгсөн гэж итгэхэд бэрх юм.

Хаширсан хүн гэж хаширсан хүнийг хэлнэ гэдэг шиг. Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журмын 3.1 – д “Боловсролын зээлийн сан нь суралцагчтай сургалтын зээлийн гэрээ байгуулна” гэж заасан байх бөгөөд мөн журмын 3.3 – т “Сургалтын зээлийн гэрээнд ... гэрээг цуцлах ... нөхцөл зэргийг тодорхой тусгана” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, С.Амарсайхан, эсвэл түүний хүү А.Эрдэнэхүслэн нь ийнхүү Боловсролын зээлийн сантай байгуулсан зээлийн гэрээгээ гэрээнд заасан нөхцөлийн дагуу цуцалсан болохоо, сургалтын төлбөрөө тус санд буцаан шилжүүлсэн болохоо нотлох баримтаа нийтэд үзүүлэх хүртэл А.Эрдэнэхүслэнг энэ сургалтын төлбөрийн зээлийн мөнгийг буцааж өгсөн гэж итгэхэд бэрх юм.

Учир нь нэгт: гэрээ бол гэрээ; хоёрт: Боловсролын зээлийн сан нь А.Эрдэнэхүслэнгийн сургалтын төлбөрийг 2021 оны 02 сард Бристол их сургуульруу шилжүүлсэн байдаг. Иймд, С.Амарсайхан нь үнэхээр энэ сургалтын төлбөрийн зээлээс хүүгээ татгалзуулах хүсэл зоригтой байгаа бол зохих нөхцөлөөр гэрээг цуцалж, төлбөрийг Боловсролын зээлийн санд шилжүүлснээ нотлох нь зүйтэй юм болов уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан