Монгол Улсын Консерватори Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын III уралдааныг 2021 оны аравдугаар сарын 1-нээс энэ сарын 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
Ф.Шопены анхдугаар уралдаан 2011 онд, II уралдаан 2014 онд Фридерик Шопены төрсөн өдөр буюу 3-р сарын 01-ний өдөрт зориулан зохион байгуулж байв. 2021 онд зохион байгуулж буй энэхүү III уралдаан нь Монгол- Польш хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, мөн Улаанбаатар хотноо Польшийн ЭСЯ дахин үүдээ нээсэнтэй холбогдуулан зохион байгуулж буйгаараа онцлогтой.
2011, 2014 онд зохиогдсон уралдаанд БНХАУ, Итали, ОХУ, Монгол улсуудаас 40 гаруй төгөлдөр хуурч оролцож байсан бол 2021 онд уралдаан өргөжин тэлж, долоон орны 50 гаруй төгөлдөр хуурч авьяас билгээ сорихоор мэдүүлэг өгчээ. Уралдаанд ОХУ, Грек, Испани, Польш, БНХАУ, Солонгос, Монгол орнуудаас өсвөрийн болон насанд хүрэгчдийн А, В хоёр ангиллаар оролцож байна.
Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Уралдааны I шат аравдугаар сарын 01-20-ны өдрүүдэд цахимаар явагдаж, уралдаанд оролцогчдын мэдүүлэг, бичлэгийг хүлээн авч, дүнгээ 11-р сарын 4-нд олон нийтэд зарлажээ.
Уралдааны 18-32 насны насанд хүрэгчдийн ангилалд 16 төгөлдөр хуурч оролцсоноос ес нь, уралдааны 17 нас хүртэлх өсвөрийн төгөлдөр хуурчдын В ангилалд нийт 36 төгөлдөр хуурч оролцсоноос 19 нь хоёрдугаар шатанд шалгарлаа. I шатны тоглоочдын урын санд Германы суут хөгжмийн зохиолч И.С.Бахын олон хоолойн нэг бүтээл, Ф.Шопены ур чадвар шаардсан этюд, Ноктюрн, Мазурка бүтээлүүд багтсан юм.
Уралдааны II шат Монгол Улсын Консерваторийн Концертын Б танхимд 11 сарын 18, 19, 20-ны өдрүүдэд 16.00-20.30 цагт явагдана. II шатны урын санд Ф.Шопены том хэлбэрийн бүтээлүүд багтсанаас гадна орчин цагийн Монголын хөгжмийн зохиолчдын төгөлдөр хуурт зориулан туурвисан бүтээлүүдийг дэлхий нийтэд сурталчлах зорилгоор С.Гончиг-Сумлаа, З.Хангал, С.Сансаргэрэлтэх, Х.Мөнх-Ертөнц, Ш.Өлзийбаяр нарын бүтээлүүдээс оролцогчийн сонголтоор урлан тоглох юм.
Энэхүү III уралдаанд оролцогчдийн хөгжмийн сэтгэлгээ, техникийн чадвар, Шопены бүтээлүүдийн хэрхэн амилуулж буй авьяас билгийг шүүхээр нэрт төгөлдөр хуурчид, багш нар ажиллаж байна. Ерөнхий шүүгчээр Польшийн нэрт төгөлдөр хуурч, Профессор В.Швитава, шүүгчдээр ХБНГУ-ын Мюнхен хотын хөгжмийн их сургуулийн профессор М.Беллхайм, Испани улсын Мадрид хотын Алкала де Энарес хөгжмийн консерваторийн профессор Д.Мэндмаа, СУИС-ын хүндэт профессор, нэрт төгөлдөр хуурч Ц.Энхтөр, МУК-ийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, олон улсын уралдааны шагналт, төгөлдөр хуурч Б.Номингуа нар ажиллаж байна.
Уралдааны нийт шагналын сан нь 30 сая төгрөг бөгөөд ангилал тус бүрт тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байрын шагналыг гардуулах юм. Уралдааны шагналын санг Польш улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Соёлын яам зэрэг хоёр орны төрийн дээд байгууллагуудаас ивээн тэтгэж байгаа нь Ф.Шопены нэрэмжит Монгол улс дахь уг уралдааны чансааг харуулж байна. Мөн тус уралдааны тэргүүн байрын шагналтанг Варшав хотын Шопены нэрэмжит хүрээлэнгийн урилгаар Польш улсад айлчлан тоглуулах ба, мөн нэрт төгөлдөр хуурчид, багш нарын Мастер классд оролцуулах юм.
Уралдааны зохион байгуулах ерөнхий хороог Консерваторийн захирал Проф.Ц.Пүрэвхүү удирдан ажиллаж байгаа бөгөөд Сонгодог хөгжмийн мэргэжлийн сурууль, төгөлдөр хуурын тэнхим, Уран бүтээл маркетингийн алба, Гадаад харилцааны алба, Консерваторийн уран сайхны зөвлөл хамтран ажиллаж байна. Зохион байгуулах хорооны зөвлөхөөр БНПУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Ноён Кшиштоф Бойко, Монгол Улсын Соёлын яамны уран бүтээлийн газрын дарга, хатагтай Б.Сэргэлэн, Урбанек компанийн захирал Б.Лхагважав нар ажиллаж байна.