Хонгконгийн Хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжаагаар “Lenovo” компанийн хувьцааны ханш 2018 оны аравдугаар сараас хойших доод түвшинд хүрлээ.
“Lenovo” компани Шанхайн Хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих төлөвлөгөөгөө буцаан цуцлахаа мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь унасан байна.
“Lenovo” Шанхайн Хөрөнгийн биржээс 1.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэх төлөвлөгөөгөө анх энэ оны нэгдүгээр сард танилцуулж байсан юм. Татан төвлөрүүлэх хөрөнгийг хиймэл оюуны хөгжүүлэлт, үүлэн технологийн төслүүдээ санхүүжүүлэх зэрэгт зарцуулна гэж онцолж байв.