Энэ онд Монголд хөрөнгийн бирж байгуулсны 30 жилийн ой тохиож байна. Манай улсын хөрөнгийн зах зээлд оролцогчид түүхэн ойгоо олон амжилттай үдэж байгааг Монголын хөрөнгийн биржийн удирдлагууд танилцуулав.
2020 оноос IPO гаргах ААН-үүдийн тоо нэмэгдэж, хувьцаа, бондноос гадна хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэх мэт шинэ бүтээгдэхүүн бий болжээ. Хөрөнгө оруулалтын сангууд, давхар бүртгэлтэй ХК-иудаар энэ зах зээлд тоглогчид нэмэгдсэн байна.
1991 онд төрийн өмчит 475 компанийн улаан, цэнхэр тасалбарыг иргэдэд анхлан эзэмшүүлснээр манай улсын хөрөнгийн биржийн түүх эхэлсэн байдаг. Үүнээс хойш нийт 4.5 их наяд төгрөгийн арилжаа хийжээ. Мөн Засгийн газрын 2.1 их наяд төгрөгийн үнэт цаасыг хөрөнгийн биржээр дамжуулан арилжжээ.
2003 онд анхны IPO-г олон нийтэд зарласнаас хойш 60 компани хувьцаат компани болж, хөрөнгийн зах зээлээс 850 тэрбум төгрөгийн санхүүжилт татжээ. Үүний 80 хувийг сүүлийн гурван жилд хийснээс харахад 2018 оноос хөрөнгийн зах зээл ихээхэн идэвхэжжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
- Зах зээлийн үнэлгээ 5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 92 хувиар өссөн. Оны эхнээс 1.9 их наяд төгрөгөөр буюу 65 хувиар өссөн.
- АПУ ХК дангаараа нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй.
- Одоо хөрөнгийн зах зээлд дөрвөн төрлийн 195 бүтээгдэхүүн байна.
- Манай улсын 2.5 сая иргэн брокерийн компаниудад данс нээлгэсэн. Нийт хүн амын 75 хувь данс нээлгэсэн нь бусад улсуудтай харьцуулахад өндөр хувь юм.
- Өдөр бүр 3000 орчим хүн арилжаанд идэвхтэй оролцож байна.
- Арилжаа бүрэн цахимжсанаараа онцлог. Лондонгийн хөрөнгийн бирж, Лондонгийн металлын бирж, Италийн хөрөнгийн биржийн ашигладаг “Миллениум ай ти” системийг ашигладаг.
- Нийт арилжааны 95 хувийг цахимаар хийдэг.
- Нэг өдөрт хийж буй дундаж арилжааны дүн 6.3 тэрбум төгрөг. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29 дахин өсжээ.
- Хамгийн өндөр үнийн дүн бүхий, компанийн бондыг “Эрдэнэс таван толгой” гаргаж, 550 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Удахгүй гурав дахь багцаа гаргана.
- ТОП-20 индекс 40,085.39 нэгж болж өссөн. Энэ үзүүлэлтийг харгалзан олон улсын санхүүгийн мэдээллийн Bloomberg агентлагаас дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлээр нэрлэсэн.
- 2011 онд манай эдийн засаг огцос өссөн жилд энэ үзүүлэлт 33 мянган нэгж хүрч байжээ.
2013 онд Үнэт цаасны тухай хуулийг баталснаар манай хөрөнгийн зах зээл дэлхийн биржүүдтэй холбогдох боломж бүрджээ. Тодруулбал Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэ ресурс” компани Монголын хөрөнгийн биржид 2018 онд давхар бүртгүүлсэн юм. Тус компанийн хувьцааг эзэмшигчид хувьцаагаа хөрвүүлэн арилжих боломж бүрджээ. Энэ онд алт олборлогч “Степ гоулд” ХК (мөн Торонтогийн биржид бүртгэлтэй) давхар бүртгэлтэй болохоор бэлтгэлээ хангаж байна. Цаашид “Туркойз хилл” гэх мэт Монголд төсөл нь хэрэгждэг компаниуд давхар бүртгэлтэй ХК болох бүрэн боломжтой.
Монголын хөрөнгийн биржийн үзүүлэлтүүд: Энэ онд 2.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. 2020 оныхоос орлого хоёр дахин өссөн. Татварын дараах цэвэр ашиг 1.5 тэрбум төгрөг байна.
Хөрөнгийн зах зээл идэвхжихэд юу нөлөөлөв?
Сүүлийн жилүүдэд хадгаламжийн хүү буурсан. Татварын дараах хадгаламжийн хүү 6.1 хувь байгаа нь инфляцаас бага. Иймд банкуудад байсан хадгаламжийг хөрөнгө оруулалт руу хөрвүүлсэн. Хадгаламжийн хүү буурах хэрээр дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэлээ. Хадгаламж эзэмшигчид хөрөнгө оруулагчид болж байна. Энэ хэрээр хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах сонирхол ч дагаад өссөн.
Хөрөнгийн биржэээр дамжуулан гаднын хөрөнгө оруулалт татах боломжтой. Тэд монголын хөрөнгийн биржээс зохицуулалттай бүтээгдэхүүн худалдан авбал эрсдэл багатай. Тухайн хөрөнгө оруулагч хүссэн үедээ хувьцаагаа зараад гарч болно. Хувьцаат компаниуд нээлттэй компани болохын тул засаглал, үйл ажиллагааны хувьд олон шат дамжсан, туулсан байдаг. Бид хөрвөх чадвар сайтай бүтээгдэхүүнүүд гаргавал хөрөнгө оруулагчдыг татаж чадна.
Тэтгэврийн шинэчлэл нь хөрөнгийн зах зээлийн цаашлаад манай эдийн засгийн шинэчлэл болно.
Хөрөнгийн зах зээл хөгжлийн шинэ шатанд гарлаа
Сүүлийн үед шийдвэр гаргах төвшинд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах талаар эрчимтэй ярьж эхэллээ. 1991 оноос эхлэн 475 төрийн өмчит компанийг олон нийтэд хувьчилсан талаар танилцуулсан. Энэ буухиа 2016 он хүртэл тасалдаж, 2016 онд “Монгол шуудан”-гийн 34 хувийг олон нийтэд санал болгосон. Үүнээс хойш тус компанийн цэвэр ашиг арав дахин, хувьцааны үнэ 6 дахин, өөрийн хөрөнгийн хэмжээ 1.7 дахин өсжээ. Өмнө нь энэ компани улсын төсвөөс татаас авдаг байсан бол одоо санхүү, засаглал нь сайжирсан. Тэгэхээр төрийн өмчит олон компанийг ХК болгох боломжтой. Үүнд Монголын хөрөнгийн бирж онцгой эрхтэйгээр манлайлан оролцоно гэж найдаж байна. Манай хоёр хөршид ч төр компаниудаа хувьчилж эхэлсэн. Жишээ нь, дэлхийн хамгийн том газрын тос, хий үйлдвэрлэгч “Газпром” компанийг бид ОХУ-ын төрийн өмчит компани гэж ойлгодог. Энэ компанийн 50 хувийг олон нийт эзэмшдэг. Төр болон олон нийтийн хосолмол компани болсноор ашиг, өөрийн хөрөнгө нь өссөн.
БНХАУ-ын ICBC гэж банк бий. Энэ банкны 25 хувийг олон нийт эзэмшдэг, Хонконг, Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй. Бидний сайн мэдэх, БНХАУ-ын Чалко компанийн 36 хувийг төр, үлдсэнийг нь олон нийт эзэмшдэг. Хонконг, Шанхай, Нью-Йоркт хувьцааг нь арилждаг. Хятадын хамгийн том агаарын тээврийн компани болох Air China мөн л төр, олон нийтийн хосолмол эзэмшилд (51/49%) байдаг. Хонконг, Лондон, Шанхайн хөрөнгийн биржид хувьцааг нь арилждаг.
2022 оноос энэ чиглэлээр багагүй ажил хийнэ гэж ойлгосон. Төр асар их өмчтэй. Гэтэл төрийн өмчит компаниудын ихэнх нь алдагдалтай ажилладаг. Энэ нь төрд, улсын төсөвт дарамт болдог. Тэгэхээр эдгээр компаниудын засаглалыг сайжруулах, улсын төсвөөс хараат бус болгож, төсөвт ирж буй дарамтыг бууруулах шаардлага үүссэн. Энэ дагуу хамгийн гол хийж болох чухал ажил бол эдгээр компанийг олон нийтийн болон төрийн хосолмол өмчтэй болгох. Ингэж байж л эдгээр компаниудын үйл ажиллагаа сайжирч, хувьцааг нь эзэмшиж байгаа төр болон хувьцааг нь худалдаж авах иргэд хөрөнгө оруулагчдад өгөөжтэй болно.
Нийгмийн даатгалын шимтгэлээсээ 4 хувийг хувийн тэтгэврийн сан руу шилжүүлснээр 2030 он гэхэд 33 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ.
Тэтгэврийн шинэчлэл нь хөрөнгийн зах зээлийн цаашлаад манай эдийн засгийн шинэчлэл болно
Сүүлийн үед тэтгэврийн шинэчлэлийн талаар их ярих боллоо. НХХЯ Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьчихлаа. Хувийн тэтгэврийн сангууд хөрөнгийн зах зээлийн томоохон тоглогчид, хувьцаа, бонд худалдан авагчид байдаг. Одоо бид сар бүр төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээ бидний ирээдүйн баталгаа гэхээс илүүтэй дарамт гэж боддог. Бидний төлсөн шимтгэл хувийн тэтгэврийн санд байршвал, тэр сан хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчийн үүрэг гүйцэтгэн, бидний төлсөн шимтгэлийг өсгөх учиртай.
Тэгэхээр тэтгэврийн шинэчлэл хөрөнгийн зах зээлийн, манай улсын эдийн засгийн шинэчлэл болно. Монголд хувийн тэтгэврийн сангууд байгуулах шаардлагатай. Хаа байсан АНУ дахь тэтгэврийн сангууд Рио Тинтогийн хувьцааг эзэмшин, “Оюу толгой” ордоос өгөөж хүртэж байна. Харин манай одоогийн тогтолцоо бидэнд энэ боломжийг олгохгүй байна.
Бид одоо төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээсээ 4 хувийг хувийн тэтгэврийн сан руу шилжүүлснээр 2030 он гэхэд 33 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ. Ингэснээр ахмадуудын амьдралын баталгаа болохын сацуу энэ хөрөнгийг ААН-үүдэд урт хугацааны санхүүжилт болгон олговол тэдний үйл ажиллагаа шинэ түвшинд гарна. Энэ шинэчлэлийг шуурхай эхлүүлэх шаардлагатай. Олон улсын практикт нийт арилжааны 50-иас дээш хувийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид гүйцэтгэдэг бол манай улсад мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо дутмаг. Иймд хөрөнгө оруулалтын сангийн эрх зүйн орчныг сайжруулах, өнөөгийн тэтгэврийн тогтолцооны шинэчлэлээр тэтгэврийн сангуудыг бий болгож, хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг нээн, иргэдийг хуримтлалтай болгож ирээдүйг нь баталгаажуулах “Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль”-ийг батлах хэрэгтэй.
Энэ салбарын гурван тусдаа байгууллагыг нэгтгэх шаардлагатай
Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэхэд зах зээлд оролцогч байгууллагуудын уялдаа холбоо, нэгдмэл бодлого чухал. Гэвч үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж гэсэн үндсэн функцийг гурван тусдаа байгууллага гүйцэтгэж байгаа нь энэ салбарт тулгарч буй саад. Энэ нь хөгжлийн нэгдсэн бодлогыг тодорхойлон,
хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Лондоны хөрөнгийн бирж групптэй байгуулсан Стратеги хамтын ажиллагааны “Ажлын мастер гэрээ”-нд заасны дагуу Лондоны хөрөнгийн бирж групп нь зах зээлийн оновчтой бүтцийн талаар зөвлөмж ирүүлсэн юм.
Энэ дагуу мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн бүтцэд оруулж, МХБ групп байгуулахыг зөвлөсөн. МХБ групп байгуулснаар хөрөнгийн зах зээлийг нэгдсэн удирдлагаар хангах замаар харилцан уялдаа, хяналттайгаар хөгжүүлэх, зах зээлийн мэдлэг, ур чадварыг нэг газар төвлөрүүлж, хүчирхэг институц байгуулах, зардлыг хэмнэх, зах зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад ижил бодлого, чиглэлээр үйлчлэх, Монголын санхүүгийн институцийг олон улсын хэмжээнд таниулах ач холбогдолтой гэж дүгнэсэн. Олон салангид байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг нь арилжааны өртөг өндөр байхад нөлөөлдөг.
Татварын дэмжлэг шаардлагатай
Одоо мөрдөж буй хуулиар Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниас авах ногдол ашгийн татвар 5, бондын татвар мөн 5 хувь байна. Эдгээр татварыг 3-5 жилд 0 болговол хөрөнгө оруулагчдыг татаж чадна. Хөрөнгийн зах зээл хөгжинө, улсад төлөх татвар өснө. ХК-иуд нийт 170 тэрбум төгрөгийн татвар төлсний 8.5 тэрбум нь ногдол ашгийн татвар байна.
Хөрөнгийн зах зээлээ амжилттай хөгжүүлсэн улсуудын туршлагаас үзэхэд зах зээлийн хөгжлийн эхэн үед төр засгаас татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлжээ. 2020 оноос мөрдөж эхэлсэн татварын хууль тогтоомжоор ногдол ашиг (10%-иас 5%), компанийн өрийн бичгийн хүүгийн орлогын татвар (10%-иас 5%)-ыг бууруулсан. Гэвч энэ зах зээлийн хөдөлгөгч хүч болох хөрөнгө оруулалтын сангийн (манай улсад 2 сан бий) үйл ажиллагааны орлогод татвар ногдуулах болж, татварын дэмжлэг байхгүй болсон.
Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат компани болгох ажлыг эрчимжүүлэхийн тулд хувьцаагаа олон нийтэд санал болгосон компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх хөшүүрэг болох юм. Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийсэн компаниудын жишгийг харахад нээлттэй ХК болсноор үйл ажиллагаа нь илүү ил тод болж, үр ашиг нь сайжирснаар цэвэр ашиг нэмэгдэж, төсөвт төлөх татвар 2-100 дахин нэмэгдсэн.
Эдгээр мэдээллийг өгсний дараа “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хувьцааны төвлөрлийг яаж бууруулах вэ? Томоохон ХК-иудын хувьцааг хэдхэн хүн эзэмшиж байна.
-2017 оноос хойш гаргасан IPO-нд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг өмнөх үеэ бодвол харьцангуй сайн хангадаг болсон. Хөрөнгийн биржид 185 ХК бүртгэлтэй байна. Тэдгээрийн ирүүлдэг тайлангийн чанар, засаглал сайжирсан. ХК ил тод, нээлттэй байх, гаргасан шийдвэр бүрээ олон нийтэд тайлагнах ёстой. Мэдээллийн урсгал их сайжирсан.
-Төрийн өмчит компаниудын эзэмшлийг олон нийтийн, төрийн гэж хосолмол болгож өөрчлөх нь дэлхийн хувьд жишиг болсон хандлага уу?
-Дэлхийн бүх бирж олон нийтийн нээлттэй хувьцаат компани. Бид ч энэ жишгээр явж, нээлттэй хувьцаат компани болох шаардлагатай. Ингэж байж зах зээл дээр үүсч байгаа шинэ хандлагуудыг цаг алдалгүй нутагшуулж, өрсөлдөх чадвараа нэмнэ..
Гэхдээ хувьчлах гэдэг томьёолол буруу. Олон нийтийн, нээлттэй хувьцаат компани болгох гэх нь зөв. Хөрөнгийн зах зээл маш хурдтай өөрчлөгдөж байна. Энэ нь биднээс түргэн хугацаанд үйлчилгээний төрлүүдийг нэмэх, орлогын сегментээ төрөлжүүлэх шаардлагыг бий болгож байна Монголын Хөрөнгийн биржийн өнөөгийн орлогын ихэнх нь арилжааны шимтгэл, биржид гарч байгаа компаниудын бүртгэлийн хураамжаас бүрддэг. Эдгээр шимтгэл, хураамжийн хувь хэмжээ харьцангуй өндөр гэсэн шүүмжлэл байдаг. Яагаад гэхээр төрийн өмчит манай бирж орлогын ганц, хоёрхон сегменттэй.
Дэлхийн бусад биржүүд арилжааны шимтгэлийн орлогоос гадна клирингийн орлого, мэдээлэл нийлүүлэх, технологийн үйлчилгээний зэрэг хэд хэдэн орлогын эх үүсвэртэй байдаг. Олон нийтийнх болчихвол Хөрөнгийн бирж эдгээр орлогын үүсвэртэй болох боломж бүрдэнэ. Хэд хэдэн орлого бүрдүүлэгчтэй болсноор арилжааны шимтгэл, хураамж буурч, зах зээлээ хөгжүүлэх хөшүүрэг болох юм. Мөн одоо дотоодын хөрөнгийн зах тэлж байна. Хөрөнгийн бирж хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал байгууллагын хувиар манлайлал үзүүлж, нээлттэй компани болбол хөрөнгийн захын хөгжлийг хурдасгах маш чухал алхам болно.

-Хөрөнгийн зах зээл хөгжиж байж хүчтэй дундаж давхарга бий болно, эдийн засаг жинхэнэ утгаараа хөгжинө гэлээ.
-Нэг зүйл онцолмоор байна. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийг хөрөнгийн захын одоогийн энэ идэвхжилтэй үед хийж, хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэх хэрэгтэй. Эдгээр сан зөвхөн биржид байгаа зохицуулалттай хувьцаа, бонд, бусад бүтээгдэхүүнд хөрөнгө оруулснаар компаниуд урт хугацааны санхүүгийн эх үүсвэртэй болж, тухайн компаниудад хөрөнгө оруулсан иргэдийн ирээдүйн хуримтлал өснө. Мөн хөрөнгийн зах зээл өөрөө баялгийн шударга хуваарилалт хийх хамгийн зөв талбар. Үүнийг дагаад Монголд дундаж давхаргыг тэлнэ.
-Компаниуд олноороо энэ зах зээл рүү орж ирэхэд дэд бүтэц нь хөгжсөн үү гэсэн асуулт гарна.
-MIT гэсэн платформыг 2012 онд нутагшуулсан. Зөвхөн бирж гэдэг нэг байгууллагын хэмжээний биш хөрөнгийн зах зээлийн нийт оролцогчид болох зохицуулагч, үнэт цаасны компаниуд, арилжааны төлбөр тооцоо, хадгаламжийн байгууллагуудыг хамарсан платформ. Тухайн үед жижиг зах зээлд хэт өндөр хүчин чадалтай систем суурилууллаа, зардал өндөр гэж шүүмжилсэн ч одоо харахад цаг үеэсээ түрүүлж хийсэн алхам байсан байж болох. Зах зээл идэвхжиж байгаа энэ үед дэд бүтэц бэлэн байгаа нь том амжилт биш гэж үү?
Одоо аливаа санхүүгийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа технологид суурилдаг болсон. Үүнийг дагаад байгууллагуудын зардлын томоохон хэсгийг технологийн зардал эзэлдэг. Бусад санхүүгийн байгууллагын дэд бүтцийн зардал манай зах зээлийн платформын зардлаас хавьгүй их. Арилжааны идэвх сул байхад зах зээлд энэ зардал тодорхой хэмжээнд дарамт болсон. Сүүлийн үед зах зээл идэвхжихийн хэрээр энэ дарамт буурч байна.
-MIT нэвтэрснээр хөрөнгийн зах зээлд ямар өөрчлөлт, давуу талууд гарсан бэ?
-Арилжаа бүрэн цахимжсан. Хүмүүс гар утаснаасаа арилжаанд оролцож байна. Арилжаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг бодит цагийн горимоор хянах боломжтой болж, хяналт сайжирсан. Арилжааны идэвх, хэлцлийн тоо огцом нэмэгдэж байна. Цаашдаа ч нэмэгдэнэ. Гэсэн ч бид системээ бүрэн ашиглахгүй байгаа. Таваарын, эрдэс баялгийн арилжааг MIT дээр явуулах бүрэн боломжтой.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.