gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

О.Эрдэнэчимэг: Торгоор бурхны зураг бүтээдэг уламжлалт технологийг эсгий ширмэл дээр буулгасан

Э.Оргил
Соёл урлаг
2022-02-02
169
Twitter logo

Богд хааны ордон музей, Мандчирын наран ТББ хамтарч “Гайхамшигт өв соёл- Монгол уран хатгамал” үзэсгэлэнг зохион байгуулсан. Уг үзэсгэлэнд Монголын уран үйлчид үндэсний өв соёл шингэсэн, уран хатгамлын дээж болсон шилдэг бүтээлүүдээ дэлгэсэн бөгөөд зохион байгуулагчид үзэсгэлэнгийн шилдэг нь бүтээлүүдийг шалгаруулж, өргөмжлөл гардууллаа. Энэхүү үзэсгэлэнгээс тусгай байрын шагнал хүртсэн эсгий урлаач, уран хатгамалч О.Эрдэнэчимэгтэй цөөн хором ярилцсан юм.

-Үзэсгэлэнд ихэвчлэн уран хатгамлын бүтээлүүд дэлгэсэн бол та эсгий урлалын бүтээлээрээ оролцсон нь анхаарал татлаа. Та эсгий урлалын бүтээгдэхүүнээ хэзээнээс хийж эхлэв?
-Би үндэсний уламжлалт өв соёл эсгий соёлыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2005 оноос эхлэн сургалт явуулж, 2007 онд “Цагаан солонго” компаниа охинтойгоо хамтарч байгуулсан. Манай компани 10 гаруй ажилтантай, дан эмэгтэйчүүд ажилладаг. Бид бүхэн уламжлалт технологиор эсгий хавтан бэлтгээд, ноосоороо зээг, утас ээрэх зэргээр бүх зүйлээ гар аргаар бэлтгэдэг.

-Эсгий урлалын бүтээгдэхүүн хэрэглээнд хэр зэрэг нэвтэрч байна вэ?
-
Олон зуун жилийн тэртээгээс уламжлагдаж ирсэн эсгий өв соёлоо бид хөгжүүлэх ёстой юм. Орчин үед хүмүүсийн хэрэглээ, мэдрэмж маш өндөр түвшинд хүрсэн учир заавал цагаан эсгий биш өнгө будаг хослуулан уран зураг, зээгт наамал шиг байлгасан ч болохгүй зүйлгүй. Тиймээс манай хамт олон наамал буюу торгон зургийн технологийг эсгий ширмэл урлагт нэвтрүүлж өгснөөрөө онцлогтой. Торгоор бурхны зураг бүтээдэг уламжлалт технологийг эсгий ширмэл дээр буулгаж ирсэн.

-Тусгай шагнал авсан Мандала, Тэмцэл бүтээлдээ торгон зургийн технологи ашигласан хэрэг үү?
Тийм ээ. Эртний урлаачид маань амьдрал, ахуйдаа ойр амьтдынхаа дүр, хөдөлгөөнийг гар урлалдаа шингээж байсан уламжлалтай. “Тэмцэл” нэртэй эсгий ширмэл аравч бол үүний орчин цагийн хувилбар. Аравчны хүрээ болох зээгийг бид ээрч, уламжлалт технологиороо даруулж оёсон. Зээг зөв, буруу ээрсэн хосоороо байх ёстой юм. Сүүлийн үед ширмэл бүтээл дээр дангаар нь хийсэн харагдах болж. Монголын ард түмэн аливаад бэлгэдэл талаас нь ханддаг шүү дээ. Тоо, дүрс, өнгө гээд бүх зүйл бэлэгдэлтэй. Энэ аравчны эмжээр, ар хоёр л гадны бүтээгдэхүүн. Бусад бүх зүйл нь малаас гарсан түүхий эд юм.

Эсгийгээр урласан "Тэмцэл" бүтээл

-Ноос гэдэг цагаан алтны онцлогийг Та юу гэж тодорхойлох бол?
-Монголчууд халуун хошуутай амьтан гэж хонио дээдэлдэг. Бид хониныхоо ноосыг уламжлалт технологиор боловсруулан эсгий хийж байна. Хонио самнаж ноосыг нь авдаг учир эсгий эдлэлийг амьд ширхэгт бүтээгдэхүүн гэж үздэг. 

Тиймээс эсгий амьсгалдаг. Халуун, хүйтнийг тэнцвэржүүлж, агаарыг өөртөө шингээдэг. Чийгтэй орчинд чийгийг өөртөө шингээж хатаадаг. Дуу чимээг дардаг. Тархины даралттай хүүхдэд эсгий малгай өмсүүлэхэд эрүүл болж байх жишээтэй.

Эсгий бүтээгдэхүүн айлд байвал буян заяа нь дэлгэрдэг гэж энерги талаас нь бэлгэшээдэг. Шинэ бэр авчрах, шинэ гэр барих, байшинд орохдоо цагаан эсгийг дэвсэх ёстой юм билээ. Уламжлал гэдэг монголчуудын эртний ухаан, агуу соёл гэдгийг ард түмэн маань мэддэг болж, эсгий эдлэлийг сүүлийн үед маш их захиалах болсон. Би анх 2005 онд эсгий ширмэл урлал руу орж байхад хэн ч мэддэггүй, сонирхдоггүй байлаа. “Эсгийнээс шивтэр үнэртдэг” гэж айдаг байсан үе шүү дээ.

Харин одоо эсгий бүтээгдэхүүн айлд байх нь эрүүл мэнд, энерги бэлгэдэл талаасаа зайлшгүй хэрэглэх ёстой гэдгийг ойлгож эхэлжээ. Орчин үед орон сууцныхаа нэг өрөөг үндэсний уламжлалт хэв маягаар тохижуулж байна. Гэртээ цагаан эсгий ширмэл дэвсэж, эсгий аравч өлгөж байна. Энэ сайхан уламжлалаа өвлөн тээж, хөгжүүлж байгаадаа би баяртай явдаг.

Би анх эсгий олбог хийж эхэлсэн. Цэцэрлэгийн хүүхдүүд хуванцар сандал дээр суудаг. Сандал нь хүйтэнд хайрна, дулааны цагт хөлөрнө. Тиймээс хүүхдийн сандал дээр тавих эсгий олбог хийж эхэлсэн юм.

"Мандала" бүтээл

-Та “Мандала” эсгий ширмэл аравчаа ямар утга бэлгэдэл бодож зохион бүтээсэн бэ?
-Мандала нь энерги өгч, сэтгэлийн амар амгаланг бэлэглэдэг гэж үздэг. Дэлхий нийтээрээ шүтдэг энэ сайхан бэлэгдлийг цагаан эсгийндээ гаргаж өгөхийг хүссэн. Эсгийгээр ингэж өнгө будаг хослуулж сайхан зүйл хийж болно гэсэн санааг залууст өгөхийн тулд энэ бүтээлээ урласан даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан