Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Эрхэм Дээд шейх Халифа Бин Заид Аль-Нахъяан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар 11 дүгээр сарын 25-ны өдөр уулзан албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцааг хоёр улсын эрх ашгийн үүднээс өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан юм. Энэ үеэр бүс нутгийн болон олон улсын асуудлаар ч мөн санал солилцов.
Хоёр улсын найрамдлыг бэхжүүлэхийн чухлыг хоёр тал тэмдэглэж, хамтын ажиллагааг бүх салбарт, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбаруудад хөхиүлэн дэмжих, худалдааны эргэлтийг өсгөхөөр тохиролцов. Монголын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдол бүхий Тайширын усан цахилгаан станцыг барих төсөлд АНЭУ оролцож байгаад Монголын тал талархал илэрхийлэв. Тухайлбал, Монгол Улс болон АНЭУ-ын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Абу Дабигийн хөгжлийн сан чухал үүрэг гүйцэтгэж ирснийг уулзалт ярианы дундуур талууд онцлон тэмдэглэж байлаа.
Мөн энэхүү
уулзалтаар хоёр улсын хооронд соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлалын солилцоо
хийхийн ач холбогдлыг чухалчилж, эдийн засгийн хамтын ажиллагааны хороо
байгуулах талаар санал солилцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНЭУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын нутаг дэвсгэрийн хоорондын агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын санамж бичиг, Ажиллах хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцох санамж бичиг, Монголын махчин шувуудыг хамгаалах талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби дахь Байгаль орчны судалгаа, зэрлэг амьтдын хөгжлийн агентлаг хоорондын санамж бичгүүдэд гарын үсэг зурав.
Хоёр тал гарын үсэг зурсан баримт бичгүүдийг бүрэн дүүрэн хийгээд үр дүнтэй хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлээ нотлон эдгээр нь хоёр талын харилцааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль эрх зүйн чухал ач холбогдолтой болохыг илэрхийлж байлаа.
Хоёр
Ерөнхийлөгч бүс нутгийн болон олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал
солилцож, Зүүн хойд Ази болон Булангийн хөгжил цэцэглэлт, Ойрхи дорнодын
аюулгүй, тогтвортой байдлыг дэмжиж ажиллахаа нотлов. Ойрхи Дорнод түүний дотор
Персийн булангийн бүс нутгийг үй олноор хөнөөх зэвсгээс ангид байлгахын чухлыг
мөн энэ үеэр онцолж байлаа. Түүнчлэн сайн хөршийн харилцаа, бусад улсын дотоод
хэрэгт үл оролцох, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэхээс татгалзах,
аливаа маргааныг энхийн аргаар шийдвэрлэх зэрэг зарчмуудыг улс хоорондын
харилцаанд баримтлахын чухлыг онцлон тэмдэглэв.
Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд Эрхэм Дээд Шейх Халифад чин сэтгэлийн талархал илэрхийлж, Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урив. Эрхэм Дээд Шейх Халифа Бин Заид Аль Нахъяан Ерөнхийлөгч Н.Энхбаярын урилгыг талархан хүлээн авч айлчлалын товыг дипломат сувгаар тохиролцохоор болов.
Айлчлалын үеэр мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дэд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубай хотын захирагч Эрхэм Дээд шейх Мохамед Бин Рашид Аль-Мактум, Абу Дабигийн үе залгамжлах хунтайж, Зэвсэгт хүчний орлогч командлагч Эрхэм дээд шейх Мохамед Бин Аль-Нахъяань, Абу Дабигийн хөгжлийн сангийн захирал Ахмед Мизрови нар бараалхаж, найрсгаар ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНЭУ-д хийж буй төрийн айлчлал ийнхүү өндөрлөлөө. МУ-ын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.