Мэдээлэл, харилцаа холбооны салбарын амжилт, ололтыг олон нийтэд сурталчилдаг “ICT EXPO-2018” үзэсгэлэн өчигдөр гурав дахь өдрөө үргэлжлээд өндөрлөв. Үзэсгэлэнгийн хугацаанд өдөр бүр тодорхой сэдвийн хүрээнд форум зохион байгуулсан бөгөөд өчигдөр “Дижитал хэрэглэгч- Эрүүл мэнд” сэдэвт форум боллоо. Форумыг Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци хамтран зохион байгуулав.
Гар утасны долгион, байшин барилгуудын дээр бааз станцууд нь эрүүл мэндэд хортой гэх ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг бөгөөд ХХЗХ, МХЕГ-т энэ төрлийн гомдол иргэдээс байнга ирдэг аж. Тиймээс энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхийг зорьсон байна.
ХХЗХ-ны Радио долгионы зохицуулалтын хяналтын газрын дарга З.Амгалан, Гар утас болон утасгүй төхөөрөмж нь бага чадлын буюу хамгийн ихдээ 2 Вт чадалтай хоёр талын дламжуулалттай радио төхөөрөмж юм. Бид гар утсаар ярих, текст, и-мэйл, зураг, дүрс дамжуулах болон хүлээн авахдаа радио давтамж бүхий цахилгаан соронзон орон ашигладаг.
Гар утсаа ашиглан ярианы дуудлага хийх, текст өгөгдөл дамжуулах, хүлээн авах үед хамгийн ойр байгаа бааз станцтай радио давтамжийн сигналаар холбогдоно. Гар утас нь 2 Ваттаас ихгүй буюу бага чадлаар дамжуулалт хийдэг учир хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйг судалгаагаар тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд тархины хорт хавдар ихсэж байна. Энэ нь цахилгаан соронзон орны нөлөөллөөс болсон гэх нотолгоог гаргаагүй хэмээн ДЭМБ-аас мэдэгдсэн гэлээ.
Судалгаагаар монголчууд хоногт дунджаар 12 цаг гар утас хэрэглэж байна гэсэн дүн гарсан. Гар утсыг олон цагаар хэрэглэх, тэр тусмаа бага насны хүүхдүүд хэт олон цагаар хэрэглэвэл сөрөг нөлөөтэй нь ямар ч судалгаагүйгээр тодорхой зүйл юм. Олон улсын хавдар судлалын агентлагаас гар утаснаас цацрах радио давтамжийн цацаргалт болон тархины хавдрыг хооронд нь харьцуулсан судалгаанд үндэслэн гар утаснаас үүсгэж байгаа цахилгаан соронзон цацаргалт хавдар үүсгэх магадлалтайг тогтоосон.
Харин үүрэн холбооны бааз станцаас цацрах цахилгаан соронзон орны хүч нь хорт хавдрын болон бусад өвлчлөлийг нэмэгдүүлж буй ямар нэг шинж тэмдэг илрээгүй хэмээн мэдээлжээ.
ХХЗГ-т манай байрны дээвэрт үүрэн холбооны бааз станц байрлуулсан. Хажуугийн байрны дээр байрлуулсан үүрэн холбооны антен манай цонх руу тусаж байна. Үүнийг нүүлгэж өгнө үү гэх мэт гомдол иргэдээс долоо хоногт дунджаар гурав ирдэг. Ийм төрлийн гомдлуудад Олон улсын хавдар судлалын агентлагаас гаргасан дээрх мэдээлэл хариулт өгч буй юм.
Гар утсаар мессэж бичих нь утсаар ярихаас бага цахилгаан соронзон орон цацруулах тул утсаа толгойноосоо хол байлгах, чихэвч, чанга яригчтай утас хэрэглэх, аль болох текст мессэж ашиглах нь зүйтэй хэмээн ДЭМБ-аас зөвлөдөг. Мөн хүүхэд насанд хүрэгчдээс илүү цахилгаан соронзон шингээдэг тул эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн гар утасны хэрэглээг хязгаарлахыг сануулсаар байгааг ХХЗХ-ны мэргэжилтэн Ч.Тэрбиш илтгэлдээ дурдав.