ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн дээд шагнал болох Оросын их эрдэмтэн С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг Монгол Улсаас анх удаа академич Д.Доржготов өнөөдөр хүртэв. Түүнд энэ нэр хүндтэй шагналыг гардуулахаар ОХУ-ын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Москвагийн их сургуулийн Газар зүйн факультетийн ерөнхийлөгч, академич Н.С.Касимов тэргүүтэй төлөөлөгчид ирлээ. Шагнал гардуулах ёслолын дараа академич Н.С.Касимовоос Монгол, Оросын эрдэмтдийн газар зүйн салбарын хамтын ажиллагааны талаар цөөн асуултад хариу авлаа.
-ОХУ-ын Газарзүйн нийгэмлэгээс Пржевальскийн нэрэмжит алтан медалийг ямар эрдэмтдэд олгодог вэ?
-Оросын газарзүйн нийгэмлэг 1845 онд байгуулагдсан дэлхийн анхны нийгэмлэгүүдийн нэг. 2009 онд Оросын Газарзүйн нийгэмлэгт том өөрчлөлт орсон. 2009 оноос эхлэн Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Ерөнхийлөгчөөр нь, тухайн үед Ерөнхий сайд байсан В.Путин дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Оросын Газарзүйн нийгэмлэгийн дээд шагналыг туйл судлал, газарзүйн эдийн засаг зэрэг газарзүйн чиглэлд том амжилт гаргасан эрдэмтдэд олгодог. 18-р зууны зуун үеэс Пржевальскийн нэрэмжит медаль гэх том шагналыг Төв Азид томоохон судалгаа хийсэн эрдэмтдэд олгох болсон. Академич Д.Доржготов Монголын болон Төв Азийн газарзүйн судалгааны чиглэлээр олон том бүтээл гаргасан учир энэ алтан медалийг гардуулж байгаа юм.
-Орос, Монголоын эрдэмтэд газарзүйн чиглэлээр хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?
-Бид Орос, Монголын ШУА-ийн хамтарсан биологийн экпедицийн шугамаар болон Газарзүйн хүрээлэнтэй олон жил хамтарч ажиллахдаа Сэлэнгийн сав газрын Орос, Монголын талын томоохон хотуудын экологи, газарзүйн үнэлгээг хийлээ.
2000 оноос бид Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ, Шарын голд экологийн үнэлгээ өгөх геохимийн судалгаа хийсэн. ОХУ-ын талаас Закаменск, Улаан-Үд хотод давхар судалгаа хийсэн. Энэ бол ЮНЕСКО-д бүртгэгдсэн цэнгэг устай дэлхийн хамгийн том нуур болох Байгаль нуурын экосистемийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулах судалгаа юм. Бид дэлхийн өвд багтсан энэ газар нутагт экологийн талаас үнэлгээ хийх гэж байгаа юм.
-Та бүхний хамтарсан судалгаагаар ямар үр дүн гарч байгаа бол?
-Байгаль нуур руу Геохимийн ямар элементүүд цутгаж орж байгаа нь бидний судалгаагаар тодорхой болсон. Энэ судалгааг Монгол, Оросын судлаачдаас гадна АНУ, Швед, Германы эрдэмтэд хамтран хийж байна. Академич Доржготов гуайн шагнал бол энэ бүх судалгаа, хамтын ажиллагаанд өгч буй үнэлэлт юм. Бид хамтарч Сэлэнгэ Байгаль нуурын экосистем, газарзүйн том атлас хийж байна. Хоёр сарын дараа эцсийн байдлаар гаргаад интернэтэд тавина.

-Сэлэнгэ, Байгаль нуурын ай савд экологийн тэнцвэрт байдлыг алдуулах хүндрэлүүд гарч байна уу?
-Эрдэнэт, Улаан-Үд хотууд Сэлэнгэ, Байгаль нуурын ай сав газарт хамгийн их хохирол учруулж байгаа. Эрдэнэт хот бол цэвэрхэн. Харин уурхай тойрсон голуудын ус зэс, молибден зэрэг эрдэс бодисоор бохирлогдож, улмаар Орхон гол руу орж, Байгаль нуурын байгалийн сав газрыг бохирдуулдаг. Улаан-Үдэд уурхайн хаягдсан овоолго голын эргээр байгаа учир хэдэн зуун км үргэлжлэн зөөвөрлөгддөг. Бид зөвхөн Байгаль, Сэлэнгийн сав газраар зогсохгүй ОХУ-ын бүх голуудын сав газруудад энэ судалгааг нарийвчлан хийхээр төлөвлөж байна гэв.