Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооноос “Монгол энержи клуб” ТББ-тай хамтран Монгол улсын Эрчим хүчний салбарын хөгжилд мэдээллийн технологийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 10-р сарын 12-ны өдөр “SMART GRID”(“Ухаалаг сүлжээ”) сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв дэмжигч байгууллагаар оролцсон бөгөөд ЭХЯ, ЭХЭЗХ, ДҮТ, “УБЦТС” ТӨХК, “Эрчим инженеринг” ХХК, ”Жи-Эл-Эйч” ХХК, “Эйблсофт” ХХК, “ЭБЦТС” ,” Гэрэл төсөл” ХХК, “Эрчим сүлжээ” ХХК, “Юнител” ХХК, “Эм Си Эс Интернэйшнл” ХХК, “Шугам” ХХК, “Прософт ХХК, “ЦДҮС ТӨХК, “Үлэмж-Тэлэхү” ХХК, “МСЭЛ” ХХК, “ДСЦТС” ХХК, “Цацрах цог” ХХК, “Шугам” ХХК, “Мэйжүрмент” ХХК, ДЦС-3, “Монхорус Интернэшнл” ХХК, “Шнайдер электрик”, Монгол эрчим хүч клуб, зэрэг хувийн болон төрийн байгууллага, БНХАУ-ын Shenzhen Star Instrument компани, ОХУ-ын “Парма” ХХК –ын 100 орчим инженер техникийн ажилтан нар оролцож сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уг арга хэмжээний хүрээнд сүүлийн үеийн дэвшилтэт технологи, инновацийн хандлагууд, салбарт хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, эрчим хүчний салбарт цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тухайлбал тоолуурын нэгдсэн мэдээллийн систем бий болгох, улсын хэмжээнд эрчим хүчний салбарт мөрдөгдөх нэгдсэн стандарт, нормыг бий болгох зэрэг чиглэлээр дотоод, гадаадын инженерүүдийн санал, санаачлагыг авч хэлэлцэв.
Оролцсон мэргэжлийн байгууллагуудыг диспетчерийн зохицуулалт, дамжуулах, түгээх сүлжээ, зураг төсөл, угсралт-монтаж, хэмжих хэрэгслийн чиглэлээр ангилан, хэлэлцсэн асуудлын дотор эн тэргүүнд шийдэл хүлээж байгаа арга хэмжээний талаар тавьсан илтгэл, оролцогчдын гаргасан саналуудаас заримыг дурдвал:.
ДҮТ-ийн РХА-ны дарга Д.Төрбат :
Реле хамгаалалт, автоматжуулалт тэр дундаа системийн аваарь эсэргүүцэх автоматикийг шинэчлэх, шинэчлэхдээ иж бүрэн зураг төсөл, тооцооны үндсэн дээр хийх шаардлагатай нь тун саяханы ДЦС-4 дээр гарсан ослын жишээн дээр харагдлаа.
ДҮТ-ийн Мэдээллийн технологийн албаны ахлах инженер Д.Нацагдорж:
Мэдээлэл холбооны сүлжээ болон үүрэн холбооны операторуудтай шилэн кабелийн оптик сүлжээг харилцан ашигтайгаар хамтран ашиглах, мөн аль болохоор өөрийн холбооны үндсэн дэд бүтэц болох шилэн кабелийг гол дэд станц болон эх үүсвэрүүд рүү татах боломжийг эрэлхийлэх шаардлагатай байна. Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын шилэн кабельтай тросс (OPGW) -ыг ашигласнаар тасралт гарах эрсдэл байдаггүй.
“УБЦТС” ТӨХК Г.Ган-Өлзий:
Мэдээллийн систем, програм хангамжууд хоорондоо нэг стандарт протоколоор (IEC61698) холбогддог болох ЭХ-ний мэдээллийн системүүд нэлээд томорч байгаа тул системийн интеграцид анхаарлаа хандуулах нь чухал байна.
“ДСЦТС ХХК” Сэр-Од:
Тус компани ухаалаг тоолуурын системийг 2018 гэхэд бүрэн дуусгах ба арилжаа, хяналт удирдлага, тоолуурын нэгдсэн системтэй болсноор хэрэглэгч заавал үйлчилгээний төв дээр ирэх шаардлагагүй болсон. Мөн эрчим хүчний алдагдал буурах, засвар үйлчилгээний ажлыг шуурхай зохион байгуулах, зардал бууруулах өндөр ач холбогдолтой болсон ба мэдээллийн технологийг хөгжүүлэхэд удирдлагын багийн манлайлал чухал болохыг онцолсон.
“Үлэмж тэлэхү” ХХК-ийн захирал Оюунбулаг:
Ухаалаг тоолуур нийлүүлэхэд захиалагч ашиглагч байгууллагын техникийн шаардлага байнга өөрчлөгддөгөөс болоод нийлүүлэх үнэ нэмэгддэг. Иймд техникийн шаардлагыг маш тодорхой болгох, өрсөлдөгчдийг ижил боломжоор хангах шаардлагатай байна.
Прософт компани:
Бригадын наряд бичих модулийг оновчтой ашигласан техник ашиглалтын програмыг нэвтрүүлэх боломжтой байна.
Аblesoft компани:
И-оффисын програмаа платформ болгон хөгжүүлсэн, үүн дээр захиалагч эсвэл гуравдагч програм хангамжийн байгууллага нэмж програм хөгжүүлэх боломжтой зэрэг талаар оновчтой санал, санаачилга гаргав.
Түүнчлэн Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх компанийн өнөөг хүртэл бий болгож шилдэг туршлагыг төрийн өмчийн түгээх компаниуд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллаж салбарын хэмжээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой талаар оролцогч талууд санал нэгтэй байлаа.
Цаашид эрчим хүчний салбар хүрэн эдийн засгаас , ногооон эдийн засагруу шилжихэд чадавхи бэхжүүлэх олон арга хэмжээг авах шаардлагатай байна.
Эрчим хүчний салбарын хөгжлийн асуудлаас бодлого тодорхойлогч төрийн захиргааны төв байгууллага нь цаашид, эрчим хүчний салбарт мэдээллийн технологий хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг тусгах, эрчим хүчний салбарт ашиглах тоолуурын нэгдсэн стандарт, системтэй болоход бодлогын дэмжлэг, тодорхой стандарт техникийн шаардлагын шинээр мөрдүүлэх хэрэгтэй байна.
Хэлэлцүүлэг нь эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангах, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж, хэрэглэгч төвтэй байлгахад орчин үеийн шинжлэх ухаан технологийн ололтыг оновчтой, хурдтай нэвтрүүлэхэд түүний дотор Монгол улсын Мэдээлэл харилцааны холбооны технологийн чиглэлээр олсон хувийн салбарыг амжилтыг өргөнөөр нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж оролцогчдын зүгээс дүгнэлээ.