Манай улс инновацийн хөгжилд төсвийн ердөө 0.005 хувийг зарцуулдаг ажээ. Засгийн газрын дэргэдэх Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар 2016 онд байгуулагдсан байна. Тус газар Инновацийн төв байгуулах санааг өнгөрсөн онд гаргаж, нэг жилийн дараа ийн бодит ажил болон өнөөдөр нээлтээ хийлээ.
Төр хувийн салбарын төлөөлөл Unread Media компанитай хамтарч, тус төвийг байгуулснаараа онцлог юм байна.
“Инноваци гэдэг бол хамгийн энгийнээр хамтын ажиллагааг хэлнэ. Манай улсын залууст хамтын ажиллагаа их үгүйлэгддэг. Хамтын ажиллагааны дүнд инновацийн бүтээгдэхүүн гарна. Аливаа улсын хөгжлийн хүчин зүйл бол хүн байдаг. Монгол Улс хүнээ дэмжсэн, тэднийг инновацлаг болгох ажлын нэг хэсэг бол энэ инновацийн төв юм. Нийслэлийн хүн амын 35 хувь нь 15-34 насны залуус. Иймд бид залуу хүмүүсээ, гарааны бизнес эрхлэгчдээ дэмжсэн орчин нөхцөлөөр хангаж, техникийн дэвшил бүхий ая тух бий болгохыг зорьж байна. Инновац шингэсэн, дотоодын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь өнөөдөр үүдээ нээсэн энэ төвийн гол зорилго. Цаашлаад бид энэ төвд үндэслэн инновацийн чөлөөт бүсийг бий болгоно” хэмээн Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Unread Media компанийн үүсгэн байгуулагч А.Ундрал “Залуучууд асар их боломж, нөөцтэй ч түүнийгээ хэрхэн зөв ашиглахаа мэдэхгүй байгааг ажигласан. Энэ бодол энэ төвийг байгуулах нэг шалтгаан болсон. Тал талд авьяастай, амжилттай эхэлж байгаа гарааны бизнес, эко систем байгаа ч нэг хүн, нэг компани нийгмийн сайн сайхны төлөө дангаар нөлөөлж чадахгүй. Иймд тэднийг нэгтгэх, хамтран ажиллуулах талбар хэрэгтэй. Хувийн хэвшил, төр, хэвлэл мэдээлэл, шинжлэх ухаан гээд бүгд гар бие оролцож бид тодорхой зүйлд хүрнэ, үр дүн гарна” гэв.
Инновацийн төв хоёр үндсэн чиглэлээс бүрдэнэ.
Нэгдүгээрт, дундын оффис: Шинэ санаагаар бялхаж, ундарсан залуусын уулзах цэг бөгөөд хамтдаа санаа, оноогоо хэлэлцэж улмаар баг бүрдүүлнэ.
Хоёрдугаарт, инкубатор: Санаа, баг хоёрыг нийлүүлэн компани шиг компани бүрдүүлэх юм. Бизнес, нийгмийн түүчээлэгч хүмүүсээр бид зөвлөн чиглүүлэгчийн баг бүрдүүлсэн. Тэд залууст компаниа хэрхэн амжилттай босгоход тусална.
Энэ төвийн гол зорилго бол залуусыг чадавхжуулах, тэдний хүрээллийг тэлэх, дутуу нөөцийг хангах юм. Хүн бүрт инновацийн төвийн үүд нээлттэй. Нийт 400-450 хүн хүлээн авах чадвартай, өдөрт ердөө 5000 төгрөг төлөөд танд хэрэгтэй бүх зүйлийг авах боломжтой. Энэ нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дундын оффистой харьцуулахад хамгийн хямд юм байна.