МАХН-ын загалмайлсан эцэг нь Ардын намынхан уу, аль эсвэл Н.Энхбаяр уу. Экс эрх баригч эрх барьж буй хүчнийхнээс ийн асууж байна. Ингэхээс ч өөр аргагүй юм. Тиймээс "Ардчилсан холбоо эвслийнхэнд 1996 онд навс ялагдчихаад байхад чинь та нарыг шалбаагнаас хэн татаж гаргалаа" гэж асуув.
Бас "УИХ-ын 2000 оны сонгуульд намаа 72 суудалтай болгосны гавьяа хэнийх вэ" хэмээн ойр, ойрхон асуух болов. Тэр ч бүү хэл "Н.Багабанди, Н.Энхбаяр гэдэг Ерөнхийлөгч манай намаас тодорсон нь хэний нөлөө вэ" хэмээн тулгаж байна. Эцэст нь "Энэ бүхэнд хариулж чадах-гүй бол надад ганцхан зүйл өгчих. Тэр бол Монгол ардын хувьсгалт нам буюу МАХН" гэх нь тэр. Ардын намынхан гэдийв, бас жагсав. Н.Энхбаяр ч МАХН-ын Онц их хурал хэмээгчийг хуралдуулж, хуучин суудалдаа эргэн залрав. Харин түүнд тамга үгүй. Гэвч Ардын намынхан, МАХН-ынхны аль, аль нь МАХН хэмээх "бөмбөг"-ний араас хөөцөлдөж байна.
Яг л "Хөлбөмбөгчин зөвхөн бөмбөгтэй хүний араас гүйдэг. Түүнд хүн биш, бөмбөг л чухал" гэдэг шиг. Тэд улайрчихжээ. Бүр бие биенээ танихаа байчихаж. МАХН гэдэг товчлол ийм ид шидтэй аж. Н.Энхбаяр ч энэ зуур Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэх өргөдлөө хүргүүллээ. МАХН-ын дэд дарга хэмээн өөртөө итгэчихсэн Ц.Шинэбаяр нь цэвэрлэгчтэй харьцаж, доош оролгүй (Тэрбээр уржигдархан ингэж хэлсэн юм) шүүгчид "МАХН-ын дарга Н.Энхбаяр" гэсэн гарын үсэгтэй өргөдлийг нь пионер ёсолгоогоор гардуулчихаад явсан гэдэг шүү! Ардын намынхан Н.Энхбаяртай эсрэг урсгалд орсон нь тyc намыг анх удаа нэрвэсэн "гамшиг" биш.
Тэднийг 1990 оны тавдугаар сарын 16-нд Монгол ардын хувьсгалт нам буюу МАХН гэдэг нэрээр намаа бүртгүүлсний дараа МАН гэдэг товчлолоос үүдэлтэй маргаан дэгдсэн юм. Д.Өлзийбаатар гэдэг эрхэм Монголын ардын нам буюу МАН гэдэг нэрийг 1992 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нь эрх баригчдыг түргэн авахад хүргэжээ. Тэд Д.Өлзийбаатар гэдэг нөхрийн эсрэг Улсын дээд шүүхэд нэн даруй өргөдөл бичсэн ч шүүхийнхэн Монголын ардьш нам буюу МАН-ыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээг нь олгочихсон удаатай. МАХН-ынхны гомдол ч тасарсангүй. Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг 2003 онд шинэчилсэн нь энэхүү маргаан намжих нэгэн үндэслэл болжээ.
Учир нь Д.Өлзийбаатар нар уг хуулийн "Энэ хууль батлагдахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш 18 сарын дотор нэр дурьдсан баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлнэ" гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй учраас Улсын дээд шүүх Монголын ардын намыг 2006 онд татан буулгажээ. МАН хэмээх товчлолоос үүдэлтэй маргаан 14 жилийн дараа ингэж эцэслэв. Гэхдээ Д.Өлзийбаатар Н.Энхбаяр биш л дээ. МАХН-ынхны "мангар" маргаан ардчилсан хүчнийхэнд тэр дороо халдварлав. Энэ бол ардчиллын төлөөх намуудын нэгдлээс үүдэлтэй явдал. МҮАН-ын дарга Р.Амаржаргал, МСДН-ын дарга Гончигдорж, МШАН-ын дарга Д.Баярсүрэн, МСМН-ын дарга Д.Бямбасүрэн, МоАН-ын дарга С.Эрдэнэ нар хамтарсан тушаал гаргаж, 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд намуудыг нэгтгэх их хурлаа хийн Ардчилсан намыг байгуулсан юм. Тэдэнтэй Монголын уламжлалын нэгдсэн намын бүлгийн зохицуулагч Н.Жамцай нар нэгдсэн ч XLTA Б.Батболд тэргүүтэй хүмүүс бууриа сахиж үлдсэн билээ.
Ардчиллын төлөөх намууд нэгдсэний дараа УИХ-ын гишүүн Л.Гүндалай Ард түмний нам байгуулж, салан тусгаарласан ч төд удалгүй эргэн ирсэн. Харин соцдекүүд Монголын социал демократ нам буюу МСДН гэдэг нэрийг булаацалдаж, өөр хоорондоо таван жил хэрүүлийн үг хаялцсан билээ. Тус намын дарга А.Ганбаатар "МСДН-д байсан хүмүүс Ардчилсан намын удирдлагад бий. Гэхдээ тэд МСДН-ыг төлөөлөхгүй, Ардчилсан намыг л төлөөлнө. Тиймээс манай намын ууган гишүүд "Энэ нэг л биш боллоо" гэж үзээд намаа 2005 онд сэргээн байгуулсан. МСДН-ыг дахин сэргээхгүйн төлөө Ардчилсан намын зүгээс янз бүрийн оролдлого хийсэн ч санасандаа хүрч чадаагүй.
Тэд МСДН, Монголын үндэсний ардчилсан нам гэдэг нэрийг ямар ч намд дахин өгөхгүй байх заалтыг намынхаа дүрэмд тусгасан. Гэвч Монгол Улс аль нэгэн намын дүрмийг дагадаггүй. Үндсэн хууль болон бусад хуулийг л дагаж мөрддөг. "Үхсэн хүний нэрийг өөр хүнд өгч болохгүй" гэсэн заалттай хууль байдаггүй биз дээ" хэмээн өгүүлсэн удаатай.
Соцдекүүдийн синдром хөдлөхөөс өмнөхөн ардчилсан хүчинд өөр нэгэн синдромтон тодорсон юм. Монголын ардчилсан нам буюу МоАН-ынхан 1990-ээд оны эхээр С.Зориг тэргүүтэй Нэгдсэн нам болон Монголын үндэсний дэвшлийн намынхантай нэгдчихээд байсан цаг. УИХ-ын 1996 оны сонгуульд өөр намынхантай хүч хавсран өрсөлдөж ялалт байгуулчихаад байсан ч үе. Гэвч энэ үед С.Эрдэнэ гэдэг нөхөр гэнэт тодорч соцдекүүдийн адил "Энэ нэг л биш боллоо шүү. Намаа аварна" хэмээн орь дуу тавьж, хуучин "буурь" тийш гүйх нь тэр. Тэгмэгцээ 1990 онд анх байгуулж, Э.Бат-Үүл анхны даргаар нь ажиллаж байсан МоАН-ыг сэргээх нэрийдлээр 2000 онд өмчлөв.
Э.Бат-Үүл гишүүн ч тэр тухай нь "Миний дараа М.Энхсайханыг Ардчилсан намын дарга болоход түүнтэй үзэлцэж байснаа хэсэг нөхдийн хамт тусдаа нам байгуулаад арилж өгсөн. Сонгуулийн ялагдлын дараа эргээд л ирсэн. Тэгээд намууд нэгдэж, Да.Ганболдыг намын дарга болонгуут төд удалгүй мөнөөх тэмцлээ эхэлж, Р.Амаржаргалын үед, сонгуулийн өмнөхөн бас л хэсэг эрчүүд, бүсгүйчүүдийг намаас салгаж хоёр дахиа нам байгуулан одсон. Энэ удаад МоАН гэдэг нэрийг шүүхтэй хуйвалдан аваад сонгуульд зэрэгцэн орж, тун ч хорлонтой ажил хийсэн дээ" гэж хоржоонтой нь аргагүй бичсэн байдаг шүү. Том намынхан "том" тэнэгтэцгээх зуур жижиг намууд ч зүгээр байсангүй. Иргэний зориг намынхан Бүгд найрамдах намтай нэгдэж, ИЗ-БНН болов. Эх орон-МАШСН-ынхан ч ялгаагүй намын нэрээ 2005 онд "Эх орон" нам болгон өөрчиллөө.
Тэд нэр өөрчлөх, нэгдэх гэх мэтээр эвтэйхэн тоглож, УИХ, Засгийн газарт ч өөр, өөрийн гэсэн суудалтай болцгоож байсан юм. "Эх орон-Ардчилал" эвсэл задарсны дараа, тэр тусмаа Б.Жаргалсайхан, С.Оюун нар түнжин хагарсны маргааш ИЗ-БНН гэдэг товчлолоос үүдэлтэй маргаан хоёр намынхны дунд өрнөж болох л байсан. Учир нь уг товчлолыг Бүгд найрамдах намын улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн байжээ. Гэвч үүнийг хоёр намынхан шальтай зүйл болголгүй мөр, мөрөө хөөцгөөсөн билээ. Ардын нам бол 90 жилийн түүхт улаан нам. Н.Энхбаяр нар энэ улаан намын угшилтнууд. Улааныхан улааныхнаа танихаа больчихоод байгаа энэ цагт Ногоон намынхан Ногоон намын даргаа мэддэггүй гэнэ. Улааны явдал ногоон үзэлтнүүдэд ингэтлээ халдварлажээ.
Гэхдээ тэд намын нэрээ ил цагаан булаацалдаж, нүдний булай болохгүй гэдгээ мэдээд байх шиг байна. Солиорол нь газар авчихгүй бол шүү дээ. Ерөөс намын нэр булаацалдах, "хуучирсан" намыг сэргээн байгуулах шизофрин Монголын улс төрд 20 жил бугшсан үзэгдэл юм.
МАХН-ын тухай магтуу ирэх сонгууль хүртэл үргэлжлэх нь лавтай. Бүр заваарсан юм болно. Д.Өлзийбаатар нарын өдөөсөн маргаан шиг 10 гаруй жил үргэлжлэхийг ч үгүйсгэх аргагүй. Соц үеийн Үндсэн хуульд "Төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист-ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн" гэсэн заалт байв. Ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөрөө эрхэм гишүүд "ураддаж" эхлээд байгаа. Тэгээд ч хуулийн төсөл санаачлагчид нь Ардын намын гишүүд голдуу юм билээ.
Гэвч тэд арай "МАХН-ын загалмайлсан эцэг нь Ардын нам" гэсэн заалтыг баасан гарагт, аль эсвэл наадмын өмнөхөн сэм оруулчих юм биш биз дээ. Сурсан зангаараа... Тэгвэл цаад МАХН-ынхан нь "Өөр заалт оруулна" гээд бас нэгэн өрсөлдөөний эхлэлийг тавих вий. Учир нь Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан УИХ-д ганц суудалтай шүү дээ. Тэр ганц гишүүнд нь хууль санаачлах эрх бий. Ардын намынхан дээрхийн адил заалтыг Үндсэн хуульд тусгалаа гэхэд Цэц дээр унагаах шалтаг иргэн Н.Энхбаярт мундахгүй.
С.Баттулга