Хотол даяараа
бараг долоо хоног үргэлжилсэн улсын наадам дуусаад арав гаруй хонолоо. Давсан, шороодсон
бөхийн дуулиан намжаагүй, айрагдсан морины хөлс хатаагүй, мэргэн харваачийн эвшээсэн
нум эгцрээгүй байхад шахам дараагийн наадмын буухиа үргэлжилсээр.
Дөнгөж сая Хөвсгөлд
“Их хурд” хангайн бүсийн хотгойдын наадам, Говьсүмбэрт Боржигоны наадам болж улсын
наадам нүүгээд оччихов уу гэлтэй дэнж хотойтол наадацгаав. Удахгүй Хархоринд "Их хурд", Өмнөговь аймагт
"Говь шанхын даншиг", Арвайхээр хот байгуулагдсаны 280 жилийн ой гээд гээд л орон нутгийн, баг хорооны, бүр цаашилбал
албан газрын чанартай найр наадам наймдугаар сарын турш хавтгайрах
шинжтэй .Зарим засаг даргын наадмын_ дээл гандаж сэмэрсэн сурагтай. Наадам
хэссэн бөхчүүд сульдах болоогүй, уяа сэлгэсэн шандаст хүлэг улдаагүй цагт газар
газрын наадам энэ мэтээр цааш үргэлжлэх төлөвтэй. Наадмын сар дуусаад найр хуримын сар эхэлнэ.
Зуны аагим халуун
хэвээрээ ч өглөө оройдоо сэрүүвтэр, зарим газраар ногоо гандаж царцаа дуугараад
эхэлжээ. Энэ нь наадмын дараа наадам бус намар болдгийг сануулж, айсуй өвлийн бэлтгэлд
анхаарлаа хандуулахгүй бол оройтох төлөв орсны дохио өгч байна.
Энэ жил ихэнх
нутгаар хур бороо багатай, орсон хур нь олигтой чийг өгчихөж чадахгүй байгаа болохоор
нийт бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь гантай буюу гандуу байгаа аж. Өвөрхангайн
17, Дундговийн 13, Ховд, Говь-Алтайн тус бүр 11, Архангай, завхан, Баянхонгор аймгийн
тус бүр 10, Өмнөговь, Сүхбаатар аймгийн тус бүр 7, Дорноговь аймгийн зургаан суманд
зуншлага тааруу байгаа юм байна.Цаг агаарын байдлаас харахад энэ жил нэлээд нутгаар
гандуу, 8-р сард нийт нутгаараа олон жилийн дунджаас 2-3 градусаар давж халах төлөвтэй
байна.
Засгийн газраас
өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоол гаргасан ч жил бүр намрын ургац хураалт,
тариалалтын үеэр үүсдэг шатахууны хомсдол,
хүйтний улиралд үргэлж дутагдах өвс тэжээл зэргийг хэрхэн зохицуулах нь тодорхой
бус байна.
Хэдхэн хоногийн
өмнө цахилгаан тасарснаас хотын амьдрал хэсэгтээ бүтэн өдөр зогсож бид өвөлд ямар
ч бэлтгэлгүйгээ харуулан гэнэтийн шалгалтад бүдрэв. Хагас өдөр харанхуйлсны шалтгаан нь Тасганы овооны
ард байрлах “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ХХК-ийн өндөр хүчдэлийн дэд
станцад гал гарснаас болжээ.
Засгийн газрын
тогтоолд түлш, эрчим хүчний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн болон зам, тээвэр, харилцаа
холбоо, орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагын өвөлжилтийн бэлтгэлийг
хангах ажлын төлөвлөгөө гарган, биелэлтэд
нь хяналт тавьж ажиллах, бүх шатны сургуулийн
хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн барилгын засвар, өргөтгөлийг хичээлийн
шинэ жилийн өмнө дуусгахаар тусгасан. Түлш эрчим хүч үйлдвэрлэдэг компаниуд засвар
үйлчилгээгээ хугацаанд нь хийж нүүрс мазут нийлүүлэх, тээвэрлэх, нөөцлөх ажлыг эрчимжүүлэн
ирэх 10-р сарын 1-ний дотор 20-иос доошгүй хоногийн нөөцтэй байх үүрэг хүлээжээ. Гэвч үүний мөрөөр ямар ажил хийж буй нь бас тодорхойгүй байна.
Мөн Даланзадгадын ДЦС, Багануурын дулааны станц ХК, Говь-Алтай аймгийн эрчим хүчний үйлдвэрийн засварт
шаардагдах хөрөнгийн асуудлыг ирэх сарын 15-ны
дотор шийдвэрлэж, засварыг хугацаанд нь хийж дуусгах ёстой боловч, хөрөнгө мөнгө, зохион байгуулалтаас болж
хойшилж мэдэхээр байгаа нь хэрэглэгчдийг түгшээж байгаа аж.
2007 онд улсын хэмжээнд нийт 20 мянган тонн шатахуун
бүрдүүлэх ёстойгоос одоогоор А80 4000 тн, А92 1236 тн, дизель түлш 4900 тн, онгоцны
түлш 811 тн, тос, тосолгооны материал 112 тн нийт 51 хувийг нь бэлтгээд байгаа юм.
Үлдэж буй 49 хувийг бэлтгэх ажил удаашралтай, шатахууны үнэ нэмэгдэхгүй гэх баталгаа
алга байна.
Өөр нэг гачлантай асуудал болох малын гоц халдварт өвчний гаралт
энэ жил нэмэгдэх хандлагатай байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Хэнтий аймгийн
Норовлин, Баянхутаг сумын нутагт боом өвчний шинэ тохиолдол илэрчээ. Мөн Увс аймгийн Өндөрхангай сумын иргэн Ц-гийн
гурван тугал үхэж, нэг үхэр боомоор өвчилсөн аж. Түүнчлэн Налайх дүүргийн Гордок,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Хөх хошууны гарам гэдэг газар боом өвчин гараад
хэд хонож байгаа аж. Улсын хэмжээнд
2007 онд халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 23.7 сая мал хамруулахаар төлөвлөн
дархлаажуулах, оношлох, эмчлэхэд зориулж нийт 56 нэрийн биотарилга, оношлуурыг хөдөө
орон нутгийн мал эмнэлгийн албадад нийлүүлж викцинжуулалт хийж хэрэгжилт 75 хувьтай
байгаа гэсэн мэдээ байна. Гэхдээ энэ төрлийн арга хэмжээнд олгож буй төсвийн нийт
47 хувийг нь зарцуулчихаад байгаа бөгөөд малын гоц халдварт өвчний гаралт нэмэгдэж
байгаа нь төсөв мөнгө хүрэлцэхгүй нөхцөл байдал үүсгэж болзошгүй байгаа аж.
Мал хэрхэн өнтэй
өвөлжих нь тухайн жилийнхээ зун намрын тарга хүч, хариулга, маллагаанаас шалтгаалдаг
билээ. Гэвч бэлчээр, нутаг хүлэлцээгүйгээс шалтгаалан энэ жил нийт есөн аймгийн
2700 орчим өрхийн 852.0 мянган мал өөр аймгийн нутагт зуны отор хийж байна. Үүний
дотор Дундговь аймгаас 1300 гаруй өрхийн 550.0 мянган мал Төв, Дорноговь, Өмнөговь
аймгийн нутагт отор хийж байгаа нь бэлчээрийн хомсдлыг бий болгож орон нутаг, засаг
захиргааны хооронд зөрчил маргаан үүсгэж байгаа нь бас л даруй шийдэх асуудал болж
байна. Энэ онд улсын хэмжээнд өвс 931.2, сүрэл 33.6, ногоон тэжээл 16.3, үйлдвэрийн
тэжээл 68.3, гар тэжээл 39.2 мянган тонныг бэлтгэнэ. Хур бороо бага, нийт нутгаар гандуу байгаа нь
хадлан тэжээл бэлтгэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Энэ мэт асуудал наадам
үргэлжилж буй энэ өдрүүдэд анхаарлын гадна үлдэж боломгүй санагдана.
Э.Адъяасүрэн