Сэлбэ гол “сэхээнд” орж сэрэхгүй байсаар жил гаруйн нүүрийг үзлээ. Цагтаа цалгиж, бас халгиж явсан тус гол “Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх төсөл” гэх тарианаас “иракц” авч амь наана, там цаана амьдралын баталгаагүй ширгэлээ.
Улаанбаатар угтаа хоёрхон голоор тэтгүүлж, ангасан хоолойгоо арай ядан дэвтээдэг хот. Гэтэл урсгал нэмэгдүүлэх уршигаар улсын маань нийслэл арангадаж, амь тавьхад ойрхон байна.
Өнөөдөр Туул, Сэлбэ голын хөрсөнд хуурай хайрс, хог хоёр мэлтэлцэж, хэзээ хэзээнийхээсээ илүү “аргуун” хөрс ноёрхох боллоо. Хэдийгээр нийслэлчүүд Сэлбэ, Туул гэх хоёрхон голыг ширгэх аюултай гэж байгаа ч хэдийнэ 370 гаруй гол, 1158 булаг шанд, 573 нуур тойром ширгээд байна. Харин байгалийн хүчин зүйлээр амь тариа хийж урсах төдий нэртэй байгаа нь Туул гол. Тиймд тус голд хүч сэлбэж Чингэлтэй уулаас Богд уул руу чиглэх Сэлбийн урсацыг нэмэгдүүлэх нь чухлаар яригдах учиртай.
Харин энэ тухай албаны хүмүүс дурьдахдаа, зүлэгтэй, ногоон байгууламжтай явган хүний замтай, гол руугаа буудаг 13 шат бүхий гарцтай, өвлийн улиралд гулгах талбайтай амралт зугаалгын орчин болохоос гадна хөрсний ус, гадаргын усыг нь ч давхар шийдэх гарцыг олсон хэмээж байв.
Түүнчлэн шинжлэх ухааны үндэслэлтэй байгалийн унаган зохицолдоог хангасан, орчин цагийн технологийн дэвшлийг ашиглан хурын усны урсацыг тохируулан гүний усыг татах хэлбэрээр Сэлбэ голыг сэргээн шийдвэрлэж байгаа гэдгийг онцолж байсан.
Гэтэл өнөөдөр 100-н айлын гүүрнээс эхэлж, Арслантай гүүр хүртлэх 1.2 км зайнд үргэлжлэх учиртай байсан Сэлбэ голын сэргээлт сэхээ авахгүй байна. Тус гол нь 1966 оны үед эргээ даван үерлэж, эмээ өвөөгийн үеийг донсолгож явсан гэдэг Гэтэл өдгөө үүнийг сонссон залуучууд инээснээс болж элэгээр үхэх магадлалтай болж. Учир нь тус голын ундрага дээр бетон зутгаж, байшин сав сүндэрлэж гол байтугай горхи байсан гэхэд итгэмээргүй дүрс зурайж байна. Гэтэл бид нөхөн сэргээгдэж буй гэх 1.2 км зайг бетоноор цутгаж, голыг голидролд оруулах гэрээг үзэглэсэн. Үүнийхээ үр дүнд хайрсны оронд хатуу хучмалаа цутгаж хөрсний усны “хүзүүг" хуга мушгиж амжлаа. Гэтэл гол урсах, цутгах, гольдрол гэдэг нь байгалийн хүчин зүйлээс дан ганц хамаардаг. Харин ширгэх, хатах, ангах нь хүний үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс том гол ширгэж, цоргоны усанд сэлэх ирээдүй ойрхон байна.
Мөдхөн, урсгал сэргэж Улаанбаатарын дундуур Сэлбэ гол урсах учиртай улирал ирнэ. Гэвч засах нэрээр замыг нь боомилчихсон тус гол урсах эсэх нь эргэлзээ төрүүлж байна. Харамсалтай нь Сэлбийг “сэлбэж” чадахгүй байгаа шалтгаан нь “хур” бус хөрөнгө гэнэ.
Тодруулбал, Сэлбийн урсацыг сайжруулах ажлыг гүйцэтгэж байсан “Норбу”, “Газар шим” компанийн нэг нь зөвшөөрөлгүй байсан учраас төсөвлөгдсөн 5.5 тэрбум төгрөгийг эргүүлэн татжээ. Гэхдээ эл мөнгийг энэ онд хөрөнгө оруулалт хэлбэрээр олгож Сэлбийг сэлгэх ажиллагаа эхлэх юм байх. Гэвч өнөөг хүртэл тендер нь зарлагдаагүй байгаа ажил хойтон эхлэхэд хоцрох зүйл байхгүй биз. Угаас усны аюул тулгарвал улсаа солиод явчих унхиагүй дарга нар олон бий.
Түүнчлэн Сэлбэ голыг сэлгэх төлөвлөгөө нь Монгол Улсын цаг уур, орчин нөхцөл, хөрөнгө мөнгө, нийгэм эдийн засагтай огтхон ч нийцэхгүй байгаа. Сийрүүлбэл, улсын хэмжээнд гол горхи, булаг шанд, рашаануудыг ширгээсэн нь олон боловч сэргээсэн нь бараг үгүй. Тиймээс Сэлбийг сэргээх нь анхных гэхэд болно. Иймд судалгаа, шинжилгээний тусгай баг буюу гол горхи, газар нутгийн өндөр мэдлэгтэй эрдэмтэд ажиллах учиртай. Гэвч эл ажлыг ганцхан компани гардан гүйцэтгэж байгаа нь эмгэнэлтэй.
Манай орон Төв Азийн өндөрлөг бүсэд оршиж, усны хязгаарлагдмал нөөцтэй орны тоонд багтдаг. Мөн нийт хүн амын 30 орчим хувь нь цэвэр усны түгээгүүрийн системээс, мөн орчим нь зөөврийн уснаар, 10 хувь нь булаг шанд, гол горхи, цас мөсний усыг ундны усанд хэрэглэж байна. Харин биднийг тойрон байгаа буюу Хятад.Солонгос, Япон зэрэг улс харьцангуй өөрөөр буюу, түгээгүүрийн системээс ус хэрэглэх нь бага байдаг. Учир нь үүнд газар нутгийн байршил, цаг агаарын байдал шууд нөлөөлдөг. Үүнийг тайлахын өмнө Сэлбийг сэргээх гээд байгаа таамаглалыг сийрүүлье. Олны яриа ортой гэгчээр тус голын эх дээр буюу Эх баян гэх газар хүчирхэг өрөм ажиллаж цооног ухсан талаарх яриа гарч байсан. Энэ нь ч үнэний хувьтай талаар холбогдох газрынхан мэдээлэл хийж, үүнийг эсэргүүцэж байв.
Ер нь усны ундрага дээр өрөмдөнө гэдэг нь манай орны хувьд байж болшгүй шийдвэр юм. Нөгөөтэйгүүр эдийн засгийн хувьд асар их гарлагатай. Гадны хөгжилтэй орнууд л мөнгө зарлагадаж усны ундрагаас гаргасан усаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Өөрөөр хэлбэл, баллантой ус зарж мөнгө олдог гэсэн үг. Харин бидний хувьд энэ ажлын үр дүнгээ сэлбэ гол руу цутгах гээд байгаа хэрэг.
Товчхондоо, газрын гүний усыг шавхаж урсгал ус болгон гэсэн үг. Энэ жишгийг гадны орноос судалсан гээд байгаа гэтэл өнөөх Япон, Солонгос чинь нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьдаа тунадас орж, чийгшилтийн хувь нь харьцангуй өндөр байдаг. Тиймээс газрын гадаргыг бетоноор хучиж, бас өрөмдөх нь тухайн улсын хувьд зохилтой ажил.
Харин манайх шиг хуурайшилт ихтэй, тунадас бага хаядаг оронд эл технологи нь аврал авчрахаас илүүтэй урсац таслах асар том муу дагавартай. Улмаар сав газрын ойн нөөц, хөрс тагтарших, ургамлын төрөл зүйл багасах зэрэг олон үр дагаварыг араас чирэх аюултай юм. Тиймээс Сэлбэ голыг аврах ажил нь ганцхан компанийн гардан гүйцэтгэх ажил биш. Сэлбэ тасарвал, Туул тууз шиг болж тун удахгүй арангадаж үхэх аюул ойрхон байна.
Б.Ширнэн