УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр уг хуулийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хуулийн төслийн одоо яригдаж байгаа хувилбараар бол тамхи татахыг хориглох орчныг ямар хүрээнд тодорхойлж байгаа вэ?
-Ер нь Тамхины хяналтын тухай хууль 2005 онд батлагдсан. Энэ хууль одоо хэрэгжээд явж байгаа. Гэхдээ энэ хуульд нэлээд олон заалтыг нэмж оруулж байгаа. Энэ нь юу вэ гэхээр нэлээд олон газар тамхи татахыг хоригдож байгаа. Тухайлбал, тамхи татахыг хориглосон газрын хүрээг өргөтгөж агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг, зочид буудал, цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, цахилгаан шатанд утаат тамхи татахыг хориглосон зохицуулалтыг төсөлд тусгасан.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор, мөн баар, цэнгээний газарт тамхи, тамхин бүтээгдэхүүнээр худалдаа хийхгүй байх, 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдаалуулахгүй байхаар холбогдох зохицуулалтыг төслийг нэмсэн. Мөн нэг онцгой заалт орсон нь ой хээрийн бүс дэх ил задгай газар, гал түймэр гарах нөхцөл бүрдсэн үед тамхи татахыг хориглоно гэсэн заалт орж ирж байгаа. Үүгээрээ нэлээд хатуу заалттай хууль болж байгаа.
-Тамхины үйлдвэрлэл, худалдаа бусад чиглэлээр ямар зохицуулалтуудыг хийж байгаа вэ?
-Тамхины үйлдвэрлэлийн чиглэл дээр том зохицуулалт байхгүй. Яагаад гэвэл хуучин хуулиндаа энэ заалтуудыг нэлээд сайн оруулж өгсөн. Харин тамхины хайрцаг дээр тавих шаардлагууд нэмэгдэж байгаа. Өнөөдөр эрүүл мэндийн сануулга тамхины хайрцагны 33 хувийг эзэлж байдаг. Олон улсын хэмжээнд бол 60-аас дээш хувь байдаг. Тийм учраас бид 50 хувьд хүргэсэн байгаа. Тэгэхээр тамхины хайрцагны 50 хувьд нь эрүүл мэндийн анхааруулгыг заавал наасан байх ёстой. Дэлгүүрийн лангуун дээр тамхийг ил тавих уу, үгүй юу гэдэг асуудалд нэлээд маргаан үүсч байна.
УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлэг дээр ил тавихыг хориглоё гэдэг дээр гишүүд санал нэгдсэн. Энэ удаагийн байнгын хороон дээр ил байлгая гэдэг асуудал дээр дахин санал хураалт явуулж байна. Учир нь тамхи далд байгаа нөхцөлд магадгүй тэндээс хуурамч тамхи худалдаалагдах нөхцөл бүрдэж байгаа юм гэсэн санал гарсан. Тийм учраас дэлгүүрийн лангуун дээр тамхийг ил байлгая гэсэн санал дээр байнгын хорооны гишүүд саналаа нэгтгэлээ. Энэ асуудал чуулганы хуралдаанаар дэмжигдэх эсэхийг нь шийднэ.
-Тамхийг ширхэглэн худалдаалахыг хориглосон заалт үргэлжлэх үү?
-Энэ заалт хуучин хуульд байгаа. Угаасаа энэ нь хэрэгжихгүй байгаа болохоос биш хуульд бол байгаа заалт юм. Тамхийг ширхэглэн худалдаалах, баар ресторанд тамхи худалдаалахыг хориглож байгаа. Гишүүдийн зүгээс ямар санал гарч байгаа вэ гэхээр амьдралд нийцсэн, хэрэгжүүлж болох хууль гаргаач ээ гэсэн саналыг тавьж байна. Мөн өмнөх хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж дэндүү хатуу болгож байна гэж шүүмжлээд байгаа. Өмнөх хуулиа хэрэгжүүлж болох байсан уу гэвэл болох байсан. Хамгийн гол нь хэрэгжүүлэх хүсэл нь Засгийн газарт байгаагүй байхгүй юу. Тэгэхээр орж ирж байгаа энэ хуулиа хэрэгжүүлэхийн төлөө хяналтаа нэлээд сайн тавина. Үүнд олон нийтийн оролцоо маш чухал. ТББ, олон нийтийн байгууллагуудын оролцоо ч мөн чухал.
Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метр газар тамхи худалдаалахыг хориглож байгаа. Энэ дээр нэлээд олон асуудал гарч ирж байна. Тухайлбал, сургууль цэцэрлэгийн 500 метрийн дотор худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа маш олон дэлгүүр үйлчилгээний газрын эрх ашиг хөндөгдөж байна гэж байгаа. Гэтэл сургуультай, хүүхдүүдтэй холбоотой байдаг учраас үүнийг хориглох нь зүйтэй. Хуучин хуулиараа бол хүүхдийн байгууллагуудаас 100 метрийн хол зайд тамхи худалдах зохицуулалттай байсан. Тэгэхээр бид үүнийг эсэргүүцээд, хориглож байгаа юм.
-Насанд хүрээгүй хүүхэд болон тамхи татахыг хориглосон орчинд тамхи татсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Зөвшөөрөлгүй газарт тамхи татсан иргэнд 50 мянган төгрөгийн торгууль ногдуулах заалт байгаа. Мөн байгууллагууд дотоод журамдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингээд битүү орчинд зөвшөөрөлгүй газарт тамхи татаж байгаа бол нэг сая хүртлэх төгрөгийн торгууль ногдуулж, энэ үйлдэл гурваас дээш удаа давтагдвал үйл ажиллагаа явуулах лицензийг хураах хүртэл арга хэмжээ авах заалтууд орсон байгаа. Мөн ширхгээр тамхи худалдаалж байгаа иргэдийг ч нэг сая хүртлэх төгрөгөөр торгох хуулийн заалт байгаа.
-Тэгэхээр торгууль ногдуулах, хариуцлага тооцох эрх бүхий байцаагч нар дутагдалтай байгаа. Энэ бүхнийг яаж зохицуулах вэ?
-Ер нь цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байцаагч нар торгууль ногдуулах эрхтэй. Гэтэл өмнө нь энэ хууль яагаад хэрэгждэггүй байсан бэ гэхээр хүн болгон хаана ч хамаагүй тамхи татаж байсан учраас эдгээрт хариуцлага тооцох байцаагч нар хүрэлцэхгүй байсантай л холбоотой. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтийн байгууллага, иргэдийг татан оролцуулах ёстой.
Э.Туул