Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н хяналтын тогтолцооны шинэчлэл үндэсний зөвлөлгөөн өчигдөр боллоо.
Уулзалтаар Барилга, хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн яам болон энэ салбарт үйл ажиллагаагаа явуулж буй төлөөлөл оролцсон юм. Үндэсний зөвлөлгөөний эхэнд “ХАБЭА-н гурван талт үндэсний хороо”-ны гишүүн М.Батбаатар, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар үг хэлсэн.
Сүүлийн үед барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангалтгүй байгаа. Хэд хэдэн барилга дээр осол гарч хүний амь нас эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг гарсан нь барилгын салбарынхны аюулгүй байдлыг хангаж ажилладаг гэдэгт эргэлзээ төрүүлсэн гэж хэлж болно.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы зүгээс барилгын болон эрүүл ахуйн хууль, дүрмийг мөрдүүлэх, барилгын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдлыг маш сайн хангаж ажиллахыг даалгасан. Гэвч энэ нь төдийлөн биеллээ олж чадахгүй байсаар байна.
Жишээ дурьдахад Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй барилга дээрээс хөдөлмөр хамгааллын дүрмийг мөрдөхгүй, хамгаалалтгүй ажиллаж байсан нэг залуу унаж гэмтсэн. Түүнийг гэмтээд хэвтэж байхад нь тухайн барилгыг хариуцсан ажилтнууд хөдөлмөрийн хамгааллын хувцасыг нь өмсүүлж байсан удаатай. Үүнээс харахад барилга дээр ажиллаж байгаа иргэн болон барилгын компанийн эздүүд хууль, дүрмээ мөрдөөгүйгээсээ болж өөрсдөө хохирч байгаа юм. Энэ мэт олон жишээ бий. ХАБЭА-н хяналтын тогтолцооны үндэсний зөвлөлгөөний үеэр барилгын салбарынхан анхаарах цаг нь болсныг илтгэл тавьсан хүмүүс онцолж байлаа.
“ХАБЭА-н гурван талт үндэсний хороо”-ны гишүүн М.Батбаатар “Барилгын салбарын ХАБЭА-н удирдлага, хяналтын тогтолцоог юунаас эхлэн шинэчлэх вэ” гэсэн илтгэлийг тавьсан. Тэрбээр илтгэлдээ барилгын салбарт ХАБЭА-н удирдлага хяналтын тогтолцоог цоо шинээр бүрдүүлэх хэрэгтэйг онцолж байлаа. Мөн энэ салбарынхан барьж байгаа барилга болон бариулж байгаа ажилчдынхаа эрүүл мэндийг даатгуулдаг тогтолцоонд шилжих шаардлага тулгараад буйг дурьдлаа.
Ингэхийн тулд эрх зүйн орчныг бүрдүүлэх нь хамгаас чухал байгаа юм. Үндэсний зөвлөлгөөний үеэр тогтолцоог шинэчлэх цаг нь ирсэн гэдгийг барилгын салбарынхан санал нэгтэй дэмжиж байсан юм. Мөн Барилга, хот байгуулалтын яамны Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батхишиг “Үндэсний дөрөв дэх хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын салбар хороог байгуулчихсан. Энэ хүрээнд цэнхэр карт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр нь барилгын үйлдвэрлэлийн талбайд орох эрхийг нээж өгөх юм. Ажилчид тэр талбайд орохын тулд цэнхэр картыг авна. Энэ нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа авсан байгаа гэсэн үг юм” хэмээлээ.
Энэ үед Хөдөлмөрийн яамны ахлах мэргэжилтэн Т.Эрдэнэтэй барилгын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хэрэгжилтийн талаар ярилцлаа.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлаас болж сүүлийн хоёр сарын дотор эрдэнэт хүний амь нас эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг гарсан. Ийм осол аваар гарч байхад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлогын хэрэгжилт нь хаана байна вэ гэж асуумаар байна?
-Манай улсын хувьд ХАБЭА-н бодлого хэрэгжилтийн асуудлыг сайн хэлж болно. Яагаад гэхээр 1997 оноос Хөдөлмөрийн аюулгүй орчин, эрүүл ахуйг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ оны тухайд дөрөв дэх хөтөлбөрөө батлуулаад хэрэгжүүлж байгаа. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд манайд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэхэд болно. Өөрөөр хэлбэл, 2008 онд УИХ-аар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бие даасан хуулийг баталсан. Хууль баталсантай холбогдон олон журмыг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ бүгдээс авч үзэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн бодлого байгаа. Гэсэн хэдий ч үйлдвэрлэлийн осол ихээр гарч байгаагийн шалтгаан нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбоотой. Гарсан шийдвэр, хууль цаасан дээр бус ажил хэрэг болох ёстой юм шүү дээ.
-Таны хувьд барилгын салбарын гол дутагдал гэж юуг хэлэх вэ. Яамны зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдалд хэрхэн анхаарч байна вэ?
-Энэ салбарт олон дутагдал бий. Хөдөлмөрийн аюулгүй байдлын хууль, тогтоол, дүрмийг тухайн аж ахуйн нэгж мөрддөггүй. Мөн ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх мэдлэг дутмаг байна. Нөгөөтэйгүүр, барилгын олон компаниуд өөрийн байнгын ажилчидтай байхгүй байгаа нь үйлдвэрлэлийн осол гарах шалтгаан болж байгаа юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг зөрчсөн тохиолдолд торгуулийн хэмжээ нь маш бага байдаг. Нэг үгээр хэлбэл 50-250 мянган төгрөгийн торгууль ногдуулаад л өнгөрдөг. Хөдөлмөрийн яамны зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байгаа гэж харж буй юм. Хуулийг зөрчсөн тохиолдолд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбон нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг ажиллаж байна. Мөн барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан орон тооны ажилтан байдаггүй.
Ц.Энхцэцэг