gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Стратегийн шинэ ордуудаас том нь Цайдам нуур

2013-06-10
0
Twitter logo
0
Twitter logo
2013-06-10
Засгийн газар 15-аар тоологдож байсан стратегийн ач холбогдолтой ордуудын тоог долоогоор нэмэхээр болсон.

Эдгээр долоон ордыг ийн шинээр багтсан нь ховор элемент болоод илчит “металл”-ын салбарт томоохон нүүдэл хийх цаг болсны дохио хэмээн уул уурхайнхан тайлбарлаж байна. Чулуун нүүрсний 87.5 сая тонны нөөцтэй Ховд аймгийн Дарви сумд байрладаг Хөшөөт орд, 31.2 сая тонн алтны нөөцтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумд байрлах Гацуурт, газрын ховор элементийн Халзан бүргэдэй, Мушгиа худаг, Хотгор, Лугийн гол, 6.8 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй Төв аймгийн Баян сумд байрлах Цайдам нуур орд стратегийг ордод бүл нэмжээ.

ЛУГИЙН ГОЛЫН “ХӨШИГ”-ИЙГ НЭЭЕ

Уг нь УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор Лугийн голын ордыг стратегийн ордод баталгаажуулахаар болсон. Гэвч энэ ордыг солоносчуудтай хамтран ашигласан гэх яриа одоо хүртэл нэг мөр болоогүй байна. 2008 оны арваннэгдүгээр сарын 19-нд Солонгосын “Реалкокореа” ХХК-тай хамтран ашиглахаар болсон тухай яриа ч бий. Өнгөрсөн гуравдугаар сард манай улсад айлчилсан Японы Ерөнхий сайд ч энэ ордод хамтран ажиллах талаар яриа дэлгэснийг эх сурвалжууд мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар манай улсад ховор шорооны элементийн орд бүхий таван том орд бий. Бас 246 орчим ховор элементийн илэрц олдсон гэсэн тооцоо байдаг.

ХӨШӨӨТӨӨС БОЛЖ “МОН ЭН КО” ТҮР ЗОГСОЛТ ХИЙЛЭЭ

Хөшөөтийн уурхай Ховд аймгийн Дарви сумын нутагт байрладаг бөгөөд коксжих нүүрсний нөөцөөрөө Тавантолгойн дараа бичигдэж байна. Манай судлаачид энэ ордын нөөцийг 87,5 сая тонн гэж үнэлсэн бол “Мон Эн Ко” компани 406 сая тонн хэмээн тэмдэглэсэн байдаг. Хөшөөтийн нүүрсний ордыг стратегийн ордод хамааруулахаар болсны дараа “МонЭнКо” компани сул зогсолт хийв.

500 ажилтных нь тэн хагас нь энэ сул зогсолтод багтаад байна. Энэ орд стратегийн ордод хамрагдсанаар тус компани Засгийн газартай хамтарч ажиллах ямар боломж байгаа эсэхэд шийдвэр хүлээн ийн түр зогсолт хийжээ. Засгийн газар Хөшөөтийн ордын хэдэн хувийг эзэмшинэ гэсэн санал тавихаас хамааран цаашид тус компанийн толгой компани болох “Mongolia Energy Corporation” Монгол дахь үйл ажиллагаагаа зогсоох, эсэхээ шийдэх юм байна.

ХАЛЗАН БҮРГЭДЭЙ ОРДЫГ НАРИЙВЧЛАН СУДАЛНА

Ховд аймгийн Халзан бүргэдэй, Мушгиа худагийн орд ховор элементээр баялаг ордог билээ. 1990-ээд онд энэ ордын судалгааг хийсэн ч нарийвчлан тогтоогоогүй юм. Эх сурвалжийн мэдээлснээр Халзан бүргэдэй ордыг “Монголиан нэйшнл рийр ийрт корп” ХХК ашиглаж байжээ. “Тус аймгийн Засаг дарга Г.Нямдаваа “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани хайгуулийн лиценз эзэмшиж, судалгаа шинжилгээ хийж болно.

Гэтэл ашиглалтын хоёр лиценз эзэмшиж байна” гэж хэлснийг “Sonin.mn”-д тэмдэглэжээ. Харин “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компани лицензээ хуулийн дагуу авсан, хуулийн дагуу ашиглаж байгаа гэж мэдэгдсэн байна.

ЦАЙДАМ НУУРТ НЕФТИЙН ҮЙЛДВЭР БОСГОХ УУ?

Нийт 6.8 тэрбум тонн нөөцтэй энэ орд Төв аймгийн Баян сумын нутагт байдаг. Цайдам нуурын ордын давуу талаар судлаачид цахилгаан станцад ойрхон байрлалтайг нь нэрлэжээ. Тэдний онцолсноор Тавантолгой зэрэг ордод цахилгаан станц барьж их хөрөнгө зарцуулахгүй, ашигтай гэж тооцоолж байгаа юм.

Мөн тус ордын нүүрсний чанар сайн төдийгүй нөөцийн хувьд нүүрсний томоохон ордуудын жагсаалтад багтаж байгаа нь монголчуудын газрын тосны үйлдвэртэй болох мөрөөдөлд ойр гэж эдийн засагчид үздэг. Цайдам нуурын нөөцийг түшиглэж газрын тосны үйлдвэр барих боломж байгааг ШУТИС-ийн профессорууд хэлж байгаа.

ХОТГОРЫН ОРДЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦ ТОДОРХОЙГҮЙ

Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо суманд байрладаг газрын ховор элементийн Хотгорын ордын нөөц нь тодорхойгүй байна. Энэ ордод анх улсын төсвөөр хайгуул хийсэн байдаг. Дараа нь “QJX” компани нэмэлт хайгуул хийсэн боловч нөөцийг мөн л тодруулаагүй байна.

ГАЦУУРТЫН ОРДЫН ЭЗЭМШИГЧ “СЕНТЕРРА ГОУЛД”

Нийт 31.2 сая тонны нөөцтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрладаг. Улсын төсвөөр хайгуул хийгджээ. Гацууртын алтны ордын нөөцийг 2010 оны арванхоёрдугаар сарын эцэс гэхэд боломжтой нөөцийн хэмжээ 1.5 сая унци, бодитой болон баттай нөөцийн хэмжээ 426,000 унци, боломжтой баялгийн хэмжээ 491,000 унци гэж тооцоолсон байдаг. “Сентеррагоулд Монголия” компанийн нэр дээр ашиглалтын долоо, хайгуулын 20 нийтдээ 41 лицензтэй хэмээн “mram.gov.mn” сайтад мэдээлсэн байв.

Эдийн засгийн мэдээллийн алба

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан