gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.14
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.14
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Барак Обама гэж хэн бэ?

А.Наранцацрал
Дэлхийд
2012-11-08
0
Twitter logo
А.Наранцацрал
0
Twitter logo
Дэлхийд
2012-11-08
Барак Обама гэж хэн бэ?

Барак Хуссейн Обама 1961 оны наймдугаар сарын 4-нд АНУ-ын Хавайн аралд төрсөн. АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч, 2009 оны Нобелийн энх тайвны шагналт. Ерөнхийлөгчөөр сонгогдохын өмнө Иллинойс мужаас сенатчаар сонгогдон ажиллаж байсан. Тэрээр өнгөт арьст анхны Ерөнхийлөгч бөгөөд Кениэс ирсэн оюутан эрийн хүү юм. Эцэг нь луо омгийн отчийн хүү байсан бол ээж Стэнли Энн Данхэм нь Канзас дахь цэргийн баазад төрсөн бөгөөд шотланд, ирланд, герман гарал үүсэлтэй нэгэн.

1961 онд Барак Обамагийн эцэх эх нь гэрлэсэн боловч 1964 онд албан ёсоор салсан. Эцэг нь автын ослоор амь үрэгдсэн бол эх нь өвчний улмаас өөд болжээ. Хүүхэд насныхаа дурдатгалыг тэрээр “Миний эцгийн мөрөөдөл” гэсэн номондоо тод харуулсан байдаг. Харин нэлээд том болсон хойно марихуан татаж, кокаин ч хүртэл хэрэглээд амжсан талаар 2008 оны сонгуулийн үеэр дурсан ярьжээ. Барак Обама Колумбийн их сургууль, Харвардын эрх зүйн сургуулийг тус тус дүүргэсэн бөгөөд олон нийтийн зохион байгуулагч, иргэний эрхийн асуудлаар өмгөөлөгч гэх мэтийн ажил алба хашиж байсан аж. 1992 оноос 2004 оны хооронд Чикагогийн хууль зүйн их сургуульд Үндсэн хууль эрх зүйн хичээл зааж үүнтэй зэрэгцэн гурвантай Иллинойс мужаас сенатын гишүүн болж байсан нэгэн.  

2007 онд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүсэлтээ анх удаа мэдэгдсэн бөгөөд Ардчилсан намын их хурлаар 2008 онд албан ёсоор нэр дэвшигчээр сонгогджээ. Мөн ондоо болсон сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккейнийг ялж, нийт сонгогчдын 52.7 хувийн саналыг авсан байдаг. Сонгууль ид өрнөж байх үед Барак Обамаг АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрөөгүй гэх цуурхал тарсан бөгөөд хэрэв энэ нь нотлогдсон бол сонгуулиас хасагдах байлаа.  

Энэ оны ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр маш хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулсан. Хоёр нэр дэвшигч сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр хэд хэдэн амлалтууд өгч байсан бөгөөд Барак Обама ихэвчлэн нийгэм, эрүүл мэндийн салбарын даатгал халамж үйчилгээний бодлого боловсруулах тал дээр анхаарлаа хандуулж байсан бол  Митт Ромни эсрэгээр хавтгайрсан халамжууд улам бүр ажилгүйдлийг нэмэгдүүлж дээр нь иргэдийг хүсээгүй байхад нь эрүүл мэндийн даатгалд хамруулж байгаа нь төсвийн зардлыг  үр ашиггүй зүйлд зарцуулж, татвар төлөгчдийн нуруун дээр томоохон ачаа үүрүүлэх гол бодлого баримтлах гэж байна хэмээн буруушааж байв.

Митт Ромни гол төлөв эдийн засгийн өсөлтөнд анхаарлаа хандуулж, төрөл бүрийн даатгал, халамжийг зогсоож үүний зэрэгцээ Бушийн засаг захиргааны үеийн татварын системийг хэвээр үлдээж, ажлын байр нэмэгдүүлнэ хэмээн өөрийн амлалтуудаа өгч байлаа. Харин Обама үүний эсрэгээр чинээлэг иргэдийн татварыг өсгөж, төсвөө нэмэгдүүлэн дундаас доош түвшний амьдралтай иргэдийн нийгэм эрүүл мэндийн халамжийг нэмэгдүүлэх бодлого баримтлах хөтөлбөрөө үргэлжлүүлэх саналтай байсан.

Митт Ромни гадаадын цагаачдыг багасгах бодлого  баримтлах гэж байсан бол Барак Обама  эсрэгээр энэ асуудалд зөөлөн ханддаг.  Шинжээчид Митт Ромни  Их гүрний Азид чиглэсэн бодлого, ялангуяа Хятадтай харилцах харилцаанд хатуу байр суурь баримтална гэсэн бол Обама Азийн орнуудад  нааштайгааар хандана гэж үзжээ.

Митт Ромни баячууд болон дундаас дээш давхаргын чинээлэг иргэдэд илүү нөлөөтэй бөгөөд бизнесийг дэмжиж, эдийн засгийг өсөлтийг нэмэгдүүлнэ гэсэн хөтөлбөрөөр Обамагийн хүчтэй өрсөлдөгч байлаа. Гэвч Обама өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эдийн засгийн хямралыг тогтоосон, ажилгүйдлийг нэг оронтой тоонд барьсан, эрүүл мэндийн даатгалын хуулиа батлуулж чадсан. Түүний хувьд биелүүлээгүй амлалт их байгаагаа  цаг хугацаа богино байсан учраас цаашид энэ ажлаа үргэлжлүүлэхийн тулд сонгогдох хэрэгтэй байгаагаа илэрхийлж байлаа. Тэрбээр боловсролын салбарын чанарыг дээшлүүлэн, багш нарын цалинг нэмэгдүүлж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжин, Аляскаас хийн хоолой татна, Иракийн дайнаас цэргээ гаргана, зартай алан хядагч Осама бин Ладеныг устгана гэх төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлж амлалтандаа хүрсэн юм.

Өчигдрийн сонгууль маш савлагаатай байлаа. Байдал хаашаа ч эргэх боломжтой байв.  Гэвч америкчуудын дунд нэгэн тогтсон хэв маяг байдаг бөгөөд зүүн эрэг орчмын мужууд ихэвчлэн Бүгд найрамдах намд саналаа өгдөг, баруун эрэг орчим нь Ардчилсан намд саналаа өгдөг гэх мэт. Харин олон жилийн турш Охайо мужид ялалт байгуулсан нэр дэвшигч ерөнхийлөгчөөр сонгогддог нэг бичигдээгүй хууль байдаг гэнэ. Өчигдөр ч яг л ийм явдал болсон. Урьдчилсан байдлаар Барак Обама тус мужид ялалт байгуулаад байсан нь хачирхалтай ч гэмээр түүнийг дэмжигчдэд итгэл найдвар олгож эхэлсэн юм.

Ингээд тун удалгүй Барак Обама сонгогчдын төлөөллөөс цуглуулах ёстой 270 оноог давж, улмаар ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болов. Тэрбээр одоо 303 оноотой харин өрсөлдөгч Митт Ромни  206 оноотой байна. Сонгуулийн дүн гаруут Бүгд найрамдах намаас нэр дэвшигч өрсөлдөгч рүүгээ залган, баяр хүргээд үүний дараа ялагдлаа хүлээн дэмжигчдийнхээ өмнө үг хэлсэн юм.  

Үүний зэрэгцээ америкчууд Барак Обамаг иргэдтэйгээ мэндчилэхийг тэсэн ядан хүлээж байлаа.  Гурван муж улсын сонгуулийн үр дүн гараагүй байсан тул хариуг нь хүлээж байсан уу, эсвэл тухайн үед эргэн тойрныхон нь баяр хүргээд иргэдийнхээ өмнө гарч ирэхгүй байсан уу ямартай ч бага зэрэг хүлээлгэсэн. Ингээд гэр бүлийнхээ хамтаар дэмжигчдийнхээ өмнө гарч, өөрт нь тусалж байсан бүгдэд талархал илэрхийлээд, цаашид АНУ-ын иргэдийг улам аз жаргалтай сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөнө гэдгээ амласан юм.

А.Цацрал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан