Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсээр. Ялангуяа, гурил, махны үнэ өсч байгаа нь иргэдийг бухимдуулах болов. Тухайлбал, өрхийн зарлагын 30,4 хувийг эзэлдэг хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 24,6 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, айл өрхийн наад захын зайлшгүй хэрэглээний үнэ ингэж нэмэгдсэн байна. Гэтэл бидний үндсэн орлого болох цалин сүүлийн гурван жилд 9-26,2 хувиар өссөн аж. Үүнээс цалингийн өсөлт зайлшгүй хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтийг давж чадахгүй байгааг харж болно. Тэгэхээр үнийн өсөлтөд иргэд туйлдаж буйн аргагүй юм.
Засгийн газраас гурилын нөөц үүсгэж, үнийг нь барих зорилгоор импортын гаалийн татварыг тэглэж, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Гэвч үнэ буурах бус өссөөр байна. Үүнийг бизнес эрхлэгчид олон янзаар тайлбарлаж байгаа. Энэ дундаас хамгийн бодитой, үнэнд нийцсэн нь Засгийн газар гурилын үнийг барихдаа буруу тактик хэрэглэсэн гэх дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл, гааль дэзр татварын хөнгөлөлт үзүүлсэн. Гэтэл гурил импортлогчид гурилаа татвар борлуулахдаа НӨАТ-ыг ньтооцож, илүү ашиг хүртэж байгаа аж. Иймд Засгийн газар гурилын үнийг барихын тулд борлуулж буй эцсийн цэг дээр НӨАТ-ыг хөнгөлсөн бол үр дүнд хүрэх байсан талаар бизнес эрхлэгчид хэлж байна.
Цаашид бараа бүтээгдэхүүний үнэ өснө үү гэхээс буурахгүй талаар Нээлттэй нийгэм форумын бодлогын судлаач Ц.Батсүх судалгаан дээр үндэслэн ярьж байна. Тэгэхээр биднийг хэцүүхэн өдрүүд хүлээж байгаа бололтой. Засгийн газар энэ бүхнийг хараад зүгээр суугаад байхгүй нь ойлгомжтой. Үүний тулд зах зээлийн хэрэгслүүдийг ашиглах нь хор хохирол бага амсах талаар эдийн засагчид хэлэв. Тухайлбал, эрэлтийг хязгаарлах, үйлдвэрлэлийг дэмжин, нийлүүлэлтийг ихэсгэх зэрэг арга байж болох аж.
Иргэдийн санаа зовоож байгаа бас нэг зүйл нь махны үнэ талийж өгөх вий гэсэн болгоомжлол. Одоогоор холбогдох газрууд махны үнийг 2100 төгрөгт байрин гэж байгаа ч энэ нь бүтэхгүй байх магадлал өндөр аж. Тодруулбал, бид нийслэлчүүд хавар, зунд 32 мянган тонн мах цохидог. Харин дэлгүүрүүдээр нөөцийн найман мянган тонн мах л борлуулагдана. Энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүй гэгчийн үлгэр болох биэ. Тэгэхээр энэ хавар бас л өндөр үнэтэй махаа зооглох нь.
Нөөцийн мах бэлтгэсэн үйлдвэрүүдийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг Сангийн яам, Үндэсний татварын газар хүргүүлсэн байгаа. Тэгэхээр махны үнэ буурахгүй ч үйлдвэрүүд татварын хөнгөлөлт эдлэх нь.
Харин баярлууштай мэдээ нь энэ жил нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалах аж. Ингэснээр нөөцийн мах бөөндөж аваад үнииг өсгөж зарах явдлаас сэргийлэх гэнэ.
Ямартай ч монголчуудын гол хүнс болох гурил, махны үнэ хавар, зунд нэмэгдэх нь тодорхой байна. Үнэ нь хэд дахин нэмэгдсэн ч хэрэглээ буурахгүй нь гачлантай. Одооноос гурил, махны хэрэглээ ид өсдөг тухай судалгаа бий. Харин ядарсан ард энэ хавар мах, гурилаа дийлэхгүй нь бололтой. "Төсөв ашигтай гарлаа яажшуухан зарцуулдаг юм билээ" хэмээн толгойгоо гашилгаж байсан биднийг үнийн өсөлт дор нь чөдөрлөөд авлаа. Хэрэв бид цаашид дэлхийн зах зээлээс хараат хэвээр байсаар байх юм бол газар нутгаа ухан олон тонн алт олборлолоо ч ядуугаараа байх бус уу.
Г.Батзориг