gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ эрчээрээ явбал Богд уул 10-аад жилийн дараа хожуултай л үлдэнэ

Нийгэм
2008-02-06
0
Twitter logo

Улаанбаатарын уушги болсон Богд уул маань удах­гүй модгүй болох нь гэсэн эмзэглэлийн үүд­нээс Б.Цог­жаргал манай сонинд хандсан юм. Тэрээр 2001 оноос эхлэн дархан цаазат Богдхан уулын Баруун­дэл­гэрийн аманд байгаль хам­гаа­лагчаар ажил­лаж байгаа юм байна.

-Богдхан ууланд одоо хичнээн хүн байгаль хам­гаалагчаар ажилладаг юм бэ?
-Нийт 23 хүн ажилладаг. Үүнээс 4-5 нь дээд мэргэ­жилтэй хүмүүс бий.

-Ээлжилж гардаг юм уу?
-Үгүй, нэг нэг амаа хариу­цаад явдаг. Би л гэхэд Ба­руундэлгэрийн амыг хариуц­даг.

-Та өөрөө ямар мэргэ­жил­тэй вэ?
-Би эдийн засагч мэр­гэжилтэй. Сая экологич мэр­гэжлээр дээд сургуульд эч­нээгээр сураад төгслөө.

-Таны сонинд хандах болсон шалтгаан юу вэ?
-Сая би Богдхан уулын ойн нөөц, түүнийг хамгаалах сэд­вээр дипломын ажлаа хам­гаалсан юм. Ер нь Богд уулын ойн нөөцийг хамгаалах та­лаар дорвитой ажил хийх­гүй энэ чигээрээ яваад байх юм бол удахгүй модгүй болох нь ээ. Дархан цаазат уулын хамгаалалтын захиргаа ч санаанд хүртэл ажил хийж чадахгүй байна. Ажилчдын­хаа нийгмийн асуудлыг ч анхаарсан юм байхгүй, Богд уулын экологи, экосистемийг ч хайхрахгүй байсаар байна. Үүнд л санаа маань зовж, танай сонинд хандсан юм.

-Уулын мод багассан ту­хай та сая ярилаа. Судалгаа, баримт байна уу?
-Ойн талын мэргэжилт­нүүд, дагнан судалдаг хү­мүүстэй уулзаж байхад Богд уулын модны нөөц багассан тухай хэлдэг. Энэ эрчээрээ буюу ойн түймэр гараад, хорхойд идүүлээд байвал 10-аад жилийн дараа хэдэн хо­жуултай л үлдэнэ гэж мэр­гэжлийн улсууд хэлдэг.

-Та 2001 онд энэ ажилд орсон гэлээ. Таныг ажилд орсноос хойш мод хэр ба­гассан бэ?
-Багассан. Та нар ажиг­ласан байлгүй, Яармагийн урд талын амны мод алга болсон. Араасаа ил харагдах хэсэг нь алга болсон шүү дээ. Ялан­гуяа сүүлийн жилүүдэд хотод хөдөөнөөс айл олноор ирэх болсон. Амьдрал муу хүмүүс ч олон байгаа. Тийм хүмүүс мод их огтолсон. Хамгаалах арга хэмжээ авч байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй жилээс жилд багассаар бай­гаад ийм байдалд хүрлээ.

-Богд ууланд жилд нө­хөн сэргээлт хийдэг үү?
-Сая мод тарья гэсэн хөдөлгөөн өрнөснөөс хойш ойрын жилд олигтой хийсэн юм байхгүй. Сүүлийн гурван жил 40 га-д нөхөн сэргээлт хийсэн гэж байгаа ч нүдэнд харагдтал мэдэгдсэн юм ал­га. Яахав, байгалийнхаа жа­маар ууландаа төлжилт ур­галт явагдаж байгаа.

-Байгаль хамгаалагчид хулгайн анчид, самар түүгч­дийн эсрэг яаж тэмцдэг вэ?
-Хулгайн анчид, бугын эвэр, самар түүгчид гээд хүмүүс их таарна. Намар болохоор Богд уулын хойноос хотынхон, урдаас нь Төв айм­гийнхан, зүүн талаас нь На­лайхынхан самар түүхээр ороод ирдэг. Асуудал их гар­на. Сүүлийн үед бидэнд бо­роо­хой өгдөг болсон. 23 бай­галь хамгаалагчийн 20-иод хувь нь л морь унаатай. Бусад нь явган байгаа. Самар түүж байгаа хүмүүстэй таар­лаа гэхэд самрыг нь шууд хураагаад авах эрх байхгүй. 5000 төгрөгөөс дээш торгох эрхгүй.

-Богд ууланд одоо хич­нээн төрлийн ан амьтан байдаг бол…
-Ан амьтан цөөрсөн. Буга л гэхэд 200 гаруйхан бий. Өмнө нь тав, зургаан мянган буга байсан гэдэг юм. Хүн амьтны хөлөөс дайжсан. Хэдэн гахай, чоно байна. Тойроод тарвагатай. Сүүлийн үед хятадууд хэрэм авахаа больсон учраас хэрэм бий. Ингэсгээд л амьтны тоо дуус­на.

-Уулын мод дууслаа гэж байна. Таныхаар модоо яаж хамгаалах вэ?
-Хамгийн түрүүнд ойрхон амьдардаг ард иргэд, бай­гууллага, орчных нь хүмүүс­тэй хамтарч ажиллах, тэдний хүч туслалцааг авах хэрэгтэй болоод байна. Ингэж байж түймэр, модны хулгай ба­гасна. Хууль ярьсан 30-аад хүн Богд уулыг хамгаалж дийлэхгүй болсон. Дийлдэхээ больсон.

Уулаа тойруулаад хашаа­тай болбол арай дээрдэх болов уу гэсэн санаа байна. Тэгвэл байгаль хамгаалагчид хаалга үүдэн дээр нь зогсоод хүн оруулахгүй байж болох юм. Самар түүгчид самрын модыг мунаар балбадаг. Ин­гэ­хэд дараа жилээс доод талаасаа өмхөрч муудаад эхэлдэг. Ургах самар нь ч багасдаг. Дээр нь ургасан цөөн боргоцойг авах гэж хой­тон нь ирж хүүхдүүдээ ави­руулж, мөчрийг нь хугалж дуусч байна. Төр засгаас бодлоготой ажил хийхгүй бол мод дуусах нь.

-Уулын модны хичнээн хувь нь хорхойд идэгдсэн бол…
-Судалгаагаар гуравны нэг хувь нь хорхойд идэгдсэн. Үүний тал хувийг нь устгасан гэж байгаа. Хортонг устгахад төсөв мөнгө нь хүрдэггүй. Энэ тал дээр ч анхаарах шаард­лагатай.

-Ингэхэд байгаль хам­гаа­лагчид маань өөрсдөө шал­гууртаа тэнцэж байгаа болов уу?
-Дархан цаазат газрын хамгаалалтын дарга нь байн­га солигдож байдаг. Солиг­дохдоо энэ уулын төлөө сэтгэл гаргаж ажиллах дарга ирдэггүй. Өөрийнхөө эрх аш­гийг түрүүнд нь, дараа нь намынхаа эрх ашгийг бодно. Хамгийн сүүлд байгаль хам­гаалах талаар бодох жишээ­тэй. Байгаль хамгаалагчдаа морь унаагаар нь хангах хэрэгтэй байна. Ингэж байж сайн ажилла гэж шахах хэ­рэгтэй шүү дээ. Дээр нь өөрийнхөө танил талын, тэт­гэвэрт гарсан настай хүмүү­сийг авчихдаг. Одоо манайд 70 гарсан настай байгаль хамгаалагч байж л байна. Зарим нэг залуу байгаль хамгаалагчид ч ухамсар до­рой байгааг нуух хэрэггүй. Өөрсдөө модоо зарж байна шүү дээ. Манзуширын амны байгаль хамгаалагч барилгын тулгуур болох 150 гаруй шур­гааг хийгээд баригдлаа. Дар­гын танил тал болохоор ха­риуцлага хүлээдэггүй.

-Дархан цаазат Богдхан уулын аманд барилга их барих болсон. Таны хариу­цаж байгаа аманд барилга бий юү?
-Дутуу бариад орхи­чихсон нэг барилга бий. Бусад амаар ч байна. Ар талдаа бол бүр их шүү дээ. Та нар харж л байгаа байх. Энэ бол уулын экологи, экосистемд сөргөөр нөлөөлж байгаа. Байгалиа гэсэн сэт­гэлтэй ч хүмүүс байна, сэт­гэлгүй ч хүмүүс байна. Ууланд амарчихаад хог, цаа­саа битүү хаячихдаг хүмүүс бидний дунд байж л байна.

Д.Оюунтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан