gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.03
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.03
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.03
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнгээс...

А.Анужин
Соёл урлаг
2026-05-01
Twitter logo

Монгол хэл, бичиг үсгийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Үндэсний бичиг үсгийн баяр” 2026 оны тавдугаар сарын 3-ны өдөр тохиож байна. Тус баярыг жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагт тэмдэглэхээр 2003 онд Ерөнхийлөгчийн зарлигаар баталж, 2019 онд албан ёсны тэмдэглэлт өдөрт багтаасан юм.

Монгол хэл, бичиг үсгээ мэдэж, эзэмших нь монгол хүний оюуны дархлаа, тусгаар тогтнолын нэг чухал баталгаа бөгөөд өвөг дээдсийнхээ түүх, соёл, үнэт зүйлсийг эх хэлээр нь зөв ойлгон хойч үедээ өвлүүлэн үлдээх үндэс болдог билээ. Энэ өдөр монгол бичгээ сурч судлах, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоороо бахархахын зэрэгцээ үндэсний дархлааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Үүний хүрээнд Архивын ерөнхий газар болон Монголын Үндэсний музей хамтран үндэсний бичиг үсгийн өв, утга соёлын уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой “Монголчуудын үсэг бичиг, утга соёлын өв” тусгай үзэсгэлэнг дэглэн толилуулж байна.

Тус үзэсгэлэнгээр монголчуудын бичиг үсгийн түүхэн уламжлал, утга соёлын өвийн дурсгалуудыг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд архивын сан хөмрөгт хадгалагдаж буй эх бичиг, гэрийн үеийн бичмэл, газрын зураг, захидал харилцааны 100 орчим баримтыг дээжлэн хүргэх юм.

Мөн Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс XVII-XX зууны үед хамаарах монгол бичгийн сонирхолтой дурсгалууд болох үйсэн номын хэсэг, тамга, бичгийн хэрэгсэл, үнсэн самбар болон бичгийн ширээ зэрэг үзмэрүүдийг дэлгэжээ.

Монгол бичгийн цахим бичүүрТухайлбал, тус Монгол бичгийн цахим бичүүрийг 1990 оны Ардчилсан хувьсгалын дараа үндэсний өв соёлоо сэргээх, кирилл бичиг, босоо Монгол бичгийг хослуулан хэрэглэх болсонтой холбогдуулан Япон Улсын Засгийн газраас 1994 онд 1000 ширхгийг үйлдвэрлэн, Монгол Улсын Засгийн газарт илгээжээ.

Цахим бичүүр нь дэлгэц, товчны самбар, зээрэнцэг, хөдөлгүүр болон хэвлүүрээс бүрдсэн байна. Мөн Монгол, Англи, Орос хэлний гурван үсгээр бичих явцад том, жижиг үсгийг сонгон хольж бичиж болохоос гадна Итали, Герман, Франц, Испани, Швед, Грек хэлээр бичиж болно.

Түүнчлэн Монгол бичгийн Боржигон, дармал, бичмэл болон бийрийн дөрвөн төрлийн хэвээр, А4, B5, B4 хэмжээсээр тус тус хэвлэдэг. Зээрэнцэг буюу дискт бичвэрээ хадгалж болох бөгөөд нэг зээрэнцэгт А4 хэмжээтэй 150 хуудас сануулан хадгалагддаг байна.

Үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд нээлттэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан