БНХАУ дэлхийн хамгийн том усан цахилгаан станцыг барьж эхэлсэн нь Энэтхэг улсын хувьд том сорилт болоод байна.
Тодруулбал Төвөдийн нутаг дэвсгэрт хамгийн том усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлснээ Хятадын эрх баригчид мэдээлсэн.
Үүнийг Энэтхэг болон Бангладешийн эрх баригчдын зүгээс экологийн болон геополитикийн эрсдэлтэй хэмээн шүүмжилж буй.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр Ярлүн Цангпо мөрний эрэг дээр болсон бүтээн байгуулалтын нээлтэд Хятадын Ерөнхий сайд Ли Цян оролцжээ.
“Мотуо” хэмээн нэрлэж буй уг усан цахилгаан станц нь бүрэн ашиглалтад орвол Гурван хавцлын даланг давж, дэлхийн хамгийн том усан цахилгаан станц болох юм.
1.2 их наяд юанийн өртөгтэй уг станцыг одоо байгаа Гурван хавцлын станцаас гурав дахин их эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай гэж тооцоолжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ төсөл Хятадад тус мөрнийг хянах, урсгалыг нь өөрчлөх стратегийн давуу эрх өгч болзошгүй. Ярлүн Цангпо мөрөн өмнө зүг рүү урсахдаа Энэтхэгийн нутгаар дамжин Сианг, Брахмапутра, Бангладешийн Жамуна мөрөнд нийлдэг.
2020 онд Австралийн Lowy Institute-ээс гаргасан судалгаанд “Төвөдийн өндөрлөг дэх эдгээр гол мөрнийг хяналтдаа авснаар Хятад улс Энэтхэгийн эдийн засгийг боогдуулж болзошгүй" хэмээн дурдсан.
Харин Хятадын тал энэ төслийг экологийн хамгаалалтыг нэн тэргүүнд тавьж, орон нутгийн хөгжлийг дэмжинэ гэж мэдэгдэж буй.
Эх сурвалж: ВВС