Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хуралдаанаар дөрвөн тогтоолын төсөл, хоёр танилцуулгыг хэлэлцүүллээ.
Тухайлбал нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ хүрээнд
- нас барсан даатгуулагч гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг гурван сая төгрөг,
- амьгүй донор болж эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгох тэтгэмжийн хэмжээг дөрвөн сая 500 мянган төгрөг болгон нэмж, шинэчлэн тогтоожээ.
Мөн нэрийн дансны 2024 оны орлогод тооцох хүүгийн хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж, даатгуулагчийн тэтгэврийн даатгалын нэрийн дансны 2024 оны орлогод тооцох жилийн хүүгийн хэмжээг 11.34 хувиар тогтоосон байна.
Түүнчлэн сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг нэг ор хоног 110 мянган төгрөгөөр тогтоосон байна.
Эх сурвалж: ГБХНХЯ