Нэгдсэн үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Улаанбаатар хотод нарны эрчим хүчээр ажиллах цахилгаан автомашины цэнэглэх станцуудыг байгуулах” төслийг эхлүүллээ.
Энэхүү төсөл нь нийслэл хотод нүүрс төрөгчийн хийн ялгаруулалт багатай, ногоон тээврийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвлөрөл ихтэй сонгогдсон талбайд нарны эрчим хүчтэй хосолсон цахилгаан автомашины (EV) цэнэглэх станцуудыг туршилтаар байгуулна.
Улаанбаатар хотод агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаралд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг бол тээврийн хэрэгслийн утаа ялгаруулалт, түүний хурдацтай өсөлт юм.
Үүний зэрэгцээ дэлхийн геополитикийн тодорхойгүй байдал, түлшний зах зээлийн савлагаа нь импортын нефтийн бүтээгдэхүүнээс хамаарах эрсдэлийг нэмэгдүүлж, хотын эрчим хүч, тээврийн шийдлийг төрөлжүүлэх шаардлагыг улам тодотгож байна.
Монгол Улс цахилгаан автомашины хэрэглээг дэмжиж байгаа ч найдвартай, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан цэнэглэх дэд бүтцийн хүртээмж хангалтгүй хэвээр байна.
Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын нөхцөл байдал, уур амьсгалд тохирсон нарны эрчим хүчээр ажиллах цэнэглэгч шийдлийг туршиж нэвтрүүлэх юм.
Нарны цахилгаан үүсгүүр, батерей хуримтлуур, цэнэглэх төхөөрөмжийг хослуулан суурилуулснаар саарал эрчим хүчнээс хамаарах хамаарлыг бууруулна. Цаашлаад хүлэмжийн хийн ялгарал багатай цэнэглэх дэд бүтцийг бий болгох замаар цахилгаан тээврийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой аж.
Эх сурвалж: НҮБХХ