Хуванцар дахин боловсруулах Ти Эм Эл Пластик үйлдвэр болон Монголын савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг нэгтгэж, хуванцрыг дахин боловсруулах ажлыг нэгтгэх зорилготой Хог хаягдалгүй Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал Франк Шеперстэй ярилцлаа.
-Та дахин боловсруулах салбарт анх яаж хөл тавьсан бэ?
-Энэ салбарт ажлын гараагаа 1998 онд Бельги улсаас эхэлсэн. Тухайн үед Бельги, Нидерланд, Герман зэрэг улс дахин боловсруулах тухай анхны хууль, зохицуулалтуудыг нэвтрүүлж байсан үе. Миний хувьд залуу байсан ч Бельгийн Засгийн газарт эдгээр шинэ бодлогын талаар зөвлөгөө өгч ажилладаг байв. Үүнтэй зэрэгцэн Их Британийн “Biffa Severn Trent” компани Бельги, Нидерланд руу үйл ажиллагаагаа өргөжүүлж байсан юм.
Энэ нь Европт жинхэнэ эргэлтийн цэг болсон гэж хэлж болно. Засгийн газрууд хог хаягдал булах үйл явцыг хориглож, хаягдлыг эрчим хүч болгох болон дахин боловсруулах систем рүү шилжиж эхэлсэн. Энэ нь аж үйлдвэрийн түвшний, өргөн хүрээний дахин боловсруулах загваруудын эхлэл болсон.
Карьерынхаа эхний 15 жилд би голчлон Европт буюу Бельги, Франц, Герман, Люксембург, Нидерландад ажиллаж, янз бүрийн материалын цуглуулгаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх шийдлүүдийг танилцуулж ирсэн. Улмаар би хуванцар болон “bottle-to-bottle” буюу хуучин савыг шинэ сав болгон дахин боловсруулах технологийн чиглэлд түлхүү мэргэшсэн гэж болно.
Арав орчим жилийн өмнө би Зүүн өмнөд Ази буюу Хонг Конгт туршлагаа хуваалцахаар уригдан очсон. Тэнд Swire Coca-Cola компанид ажиллаж эхэлсэн юм. Тус компани нь Камбож, Вьетнам, Хятад, Хонг Конг, Тайвань зэрэг улсуудад “Coca-Cola” компанийн бүтээгдэхүүнийг савлаж, үйлдвэрлэдэг.
Жил хагасын өмнө Ти Эм Эл Пластик үйлдвэрээс надтай холбогдож, дотоодын болон импортын ус, ундааны PET савны хувьд ижил төстэй загварыг Монголд хөгжүүлэх боломжийг судлах санал тавьснаар Монголд ирэн ажиллаж байна.

-165743-1044511322.jpeg#h=600)
-170011-131586819.jpeg#h=600)
-170333-97526107.jpeg#h=600)
-170439-2064899161.jpeg#h=600)